Төлөвлөгөөний мэдээлэл

Төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхүйЗагвар

Imperfect Parenting

6-с 1 дахь өдөр

Төгс эцэг эх



Хүүхэд хүмүүжүүлэх нь Бид бүгд л хэн нэгний хүүхэд учраас хүмүүжлийн талаар их бага хэмжээгээр мэдэрсэн байдаг. Бидний зарим нь эцэг эхтэйгээ сайхан харилцаатай байсан бол зарим нь өвдөлт мэдэрч бас шархалсан харилцаатай байсан. Та хүүхэд хүмүүжлийн талаарх эерэг бодолтой байгаа эсэх, эсвэл хүүхдийнхээ бүх зүйлийг нь баллачих вий гэж эмээж байгаагаас үл хамааран, сайн мэдээ гэвэл хүүхэд хүмүүжил, төгс төгөлдөр байдал хоёр бидний хувьд нэг дор байдаггүй гэдгийг хэлье. Бүр сайн мэдээ гэвэл төгс хүмүүжсэн цорын ганц Нэгэн байдаг бөгөөд Тэр биднийг чиглүүлэхдээ үргэлж бэлэн байдаг.



Бичээс дээр Бурханыг олон янзаар дуудсан байдаг. Тэрээр адилхан Бурхан мөртөө олон төрлийн үүргийг гүйцэтгэдэг. Бид яг л найз нөхөд, ах дүү эсвэл хамт ажиллагсадтай байдагтай адилхан Бурхан бол Бүтээгч, Өгөгч, Эцэг юм. Мөн Есүсийн бидний төлөө хийсэн үйлдлээр дамжуулан бид ч бас Бурханы хүүхдүүд гэж нэрлэгдэх болсон билээ. Үнэндээ бид Түүнтэй зэрэгцсэн өв залгамжлагчид юм!



Бурханы хийдэг бүхнийг болон Түүний Хэн болохыг бүгдийг нь жагсаах аргагүй ч Бурхан бидний Эцэг мөн болох талаар хэдэн зүйлсийг доор дурдвал:



Тэр бидэнд хайртай

Бурханы биднийг хайрлах хайр нь Эцэгийн хувьд үнэхээр агуу, Тэр бидний үйлдсэн нүглийн төлөө Хүүгээ золиос болгон илгээсэн. Бид Түүнийг чин сэтгэлээсээ дагаж, хариуд нь бусдыг сайнаар хайрлах гэж эрмэлзсэнээр энэхүү гайхалтай хайрынх нь төлөө Түүнд талархаж чадах юм. (1 Иохан 4:9-11)



Тэр биднийг залруулдаг

Хэн ч сахилга баттай байдлыг таашаадаггүй, учир нь сахилга баттай байх нь бидэнд хэцүү байдаг. Гэхдээ хэрэв бид сахилга бат байдлыг хүлээн авах юм бол бид өөрсдийнхөө илүү сайн хувилбар болж чадна. Ихэнхдээ сахилга баттай байх нь хамгийн том амжилтуудыг авч ирдэг. (Еврей 12:7-8, 11)



Тэр биднийг хангадаг

Тэнгэр дэх Эцэг маань биднийг хангана гэж амласан. Бидний хэрэгцээ хэрхэн хангагдах талаар эргэлзэх шаардлагагүй гэж Тэр бидэнд хэлсэн—Тэр зүгээр л хангана гэж хэлсэн! Түүний хаанчлалыг эрэлхийлцгээе, бусад зүйлд бүү санаа зовоорой. (Матай 6:25-34)



Тэр биднийг уучилдаг

Заримдаа бидний нүгэл дэндүү том учраас Бурхан үүнийг маань уучлахгүй байх гэж бид боддог. Магадгүй та Бурханаас хол байгаа мэт санагдаж, юу хийхээ мэдэхгүй байж болох юм. Сайн мэдээ гэвэл: Таныг Түүнд нүглээ улайх үед Тэр таныг уучлахдаа үргэлж итгэмжтэй байдаг билээ. (Дуулал 103:9-12; 1 Иохан 1:9)



Тэр бидэнд орон байрыг бэлддэг

Бурханд бидэнд зориулсан өв бий. Дэлхий дээрх мөнгө, эд хөрөнгөөс ялгаатай нь энэхүү тэнгэрлэг өв хэзээ ч дуусахгүй. Одоо ч гэсэн Есүс биднийг авахаар буцаж ирэх тэр үеийн бидэнд зориулсан орон байрыг бэлдэж байгаа. (Иохан 14:1-4)



Үр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхдээ эдгээр зүйлсийг заавар болгоорой. Бидний Эцэг болох бидний Бурханы тухай эдгээр үнэнийг тунгаан бодоод, эцэг эхийн хувиар аль талбарт өсөх ёстойгоо олж мэдээрэй. Бидний хайр хүүхдүүдийн маань үйлдлээс хамаардаг уу? Бид хүүхдүүдтэйгээ найз байхыг хичээж, хийсэн зүйлийг нь залруулахгүй байна уу? Хүүхдүүдийнхээ хийсэн арав дахь алдааны дараа, бид тэднийг уучлахгүй байна уу?



Бид бүх зүйлийг яг таг зөв байхаар хийхгүй байх, гэхдээ төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэх нь гэдэг нь чадах бүхнээ хийхийг хичээхгүй байх гэсэн үг биш юм. Энэхүү төлөвлөгөөний дараагийн тав хоногийн туршид, бид хүүхдүүдээ эрүүл, хариуцлагатай, бие даасан том хүн болоход нь туслах зорилгоор, тэдэнтэй харилцах харилцаандаа хэрэгжүүлж болох хамгийн чухал зүйлсийн талаар ярилцах болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Imperfect Parenting

Төгс эцэг эх байх гэсэн дарамтаас болж бид олон шөнө нойргүй хонодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн эцэг эх байх ёстой гэж бодон хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлчих вий гэж сандардаг. Талархууштай нь, Бурхан бол бидний Тэнгэрл...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна