Төлөвлөгөөний мэдээлэл

Төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхүйЗагвар

Imperfect Parenting

6-с 5 дахь өдөр

Зан чанар



Зан чанартай байна гэдэг нь хүмүүсийн бодож байгаагаас ч илүү чухал зүйл юм. Тэр тусмаа эргэн тойронд хэн ч байхгүй үед бид хэн бэ гэдгийг тодорхойлох зүйл юм. Бид бүгдээрээ зан чанартай. Асуулт нь, бид ямар төрлийн зан чанартай вэ? гэдэг аж. Бид шударга, сайхан сэтгэлтэй юу эсвэл хувиа хичээсэн бүдүүлэг үү? Бидний амьдралд амжилт авчрах тийм зан чанартай болохын тулд хүчин чармайлт ихээхэн шаардагддаг.



Сайн зан чанарын нэг зүйл бол хэн нэгний амьдралд энэ нь хэзээ байна бас хэзээ байхгүйг бид мэддэгт оршино. Эцэг эхчүүд бид хүүхдүүдээ зан чанараараа өсөж, Сүнсний үр жимс болох “хайр, баяр баясгалан, амар амгалан, хүлээцтэй байдал, эелдэг байдал, сайхан сэтгэл, үнэнч байдал, дөлгөөн зан, өөрийгөө хянах чадвар”-аа харуулаасай гэж хүсдэг. (Галат 5:22-23). Тэгэхээр бид хүүхдүүддээ зан чанарыг хэрхэн төлөвшүүлэх вэ? Тэдэнд үлгэрлэн үзүүлж бас хэл.



Тэдэнд үлгэрлэн үзүүл

Хэрэв бид хүүхдүүдээсээ хүчтэй, тэсвэр тэвчээртэй зан чанарыг олж харахыг хүсэж байвал энэ чанарыг бид өөрсдөө тэдэнд харуулах ёстой. “Үглэж хэлснээс, үлгэрлэж үзүүл” гэдэг зүйр үг байдаг. Хүүхдүүд маань бидний алхам бүрийг харж байгаа бөгөөд хэрэв бид тэднээс юм нууж байгаа мэт бодол өөрсдөд маань төрвөл хийж буй үйлдлээ дахин бодох хэрэгтэй. Хэрэв бид тэднийг шударга амьдрахыг эсвэл хүн бүрд эелдэг найрсгаар хандахыг хүсэж байгаа бол бид өөрсдөө ингэж амьдрах ёстой. Хэрвээ бидний хүүхдүүд хийсэн алдааныхаа төлөө уучлалт гуйж чаддаг хүмүүс болоосой гэж бодож байгаа бол бид ч бас өөрсдөө тийм хүмүүс байх ёстой. Өөрсдийн алдсан зүйлээс болж хүүхдүүдээсээ уучлал хүсэх явдал ч мөн үүнд орох юм шүү.



Тэдэнд хэл

Бид хүүхдүүддээ сайн зан чанарыг харуулахаас гадна бас тэднийг сургах ёстой. Тэднийг өөрсдийнхөө амьдралаар амьдарч эхлэхээс нь өмнө тэднийг сургах богинохон хугацаа бидэнд өгөгдсөн байдаг. Тиймээс, хором мөч бүрийг үнэлэх хэрэгтэй. Бид тэдэнд хэрхэн шаргуу хөдөлмөрлөж, өөрсдийн амьдралд хэрэгтэй зүйлсээ олж авахыг зааж өгөх ёстой. Тэд алдаа гаргаж, бүтэлгүйтэх үед бид тэднийг босгож, дахин оролдож үзэхэд нь чиглүүлэх хэрэгтэй. Хүүхдүүд маань аливаа зүйлд амжилт гаргах үед шагнал, магтаалыг бардам зангаар бус харин талархалтайгаар хүлээн авах ёстой гэдгийг тайлбарлаж өгөх хэрэгтэй.



Бурхан бидэнд энэ дэлхий дээр өөрсдийн үр хүүхдүүдээ хүмүүжүүлэх асар том хариуцлагыг өгсөн. Хамгийн чухал нь тэд хэн болж өсөх бол гэдэг юм. Энэ үед бид хүүхдүүдээ сургууль дээрээ, спортод алдар нэрд гарч, амжилтад хүргэх нь чухал уу, эсвэл сайн зан чанарыг төлөвшүүлэх нь чухал уу гэдгийг шийдэх ёстой. Бид “Зовлон нь тэвчээрийг, тэвчээр нь батжилыг; батжил нь найдварыг төрүүлдэг”( Ром 5:3-4) гэдэгт итгэж болно. Бид хүүхдүүдээ хэн нэгэн болгож чадахгүй ч тэдний хүмүүжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж, үлдсэнийг нь Ариун Сүнсэнд даатгаснаар бид өөрсдийн үүргээ гүйцэтгэж чадах юм.


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Imperfect Parenting

Төгс эцэг эх байх гэсэн дарамтаас болж бид олон шөнө нойргүй хонодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн эцэг эх байх ёстой гэж бодон хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлчих вий гэж сандардаг. Талархууштай нь, Бурхан бол бидний Тэнгэрл...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна