Төлөвлөгөөний мэдээлэл

Төгс биш байдлаар хүүхдээ хүмүүжүүлэхүйЗагвар

Imperfect Parenting

6-с 3 дахь өдөр

Эхэнд Харилцаа



Элч Паул Ром 3:23-т “Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй,” гэж бичжээ. Энэ нь хүүхдүүдийг оруулаад бид бүгд алдаа гаргадаг гэсэн үг юм. Заримдаа эдгээр алдаанууд нь ноцтой үр дагаварт хүргэдэг, заримдаа тийм биш байх тохиолдол ч бий. Эцэг эхийн үүрэг даалгавар бол үр хүүхдүүдээ бүтэлгүйтэх үед нь зааварчилж, удирдан чиглүүлэх явдал боловч юуны түрүүнд тэдэнтэй харилцах харилцаагаа бодол санааныхаа эн тэргүүн эгнээнд байлгах ёстой билээ. Харилцаагаа хэрхэн авч явах талаар эргэцүүлэн бодохдоо эдгээр зүйлсийг анхаарч үзээрэй:



Бүү март

Хүүхдүүдийнхээ алдаа, буруу сонголтыг зүгээр хараад өнгөрүүлэхэд хэцүү байдаг. Бид тэдний буруу үйлдлүүдийн талаар бодохдоо маш их шантарч, дараах зүйлийг бүр мөсөн мартах тохиолдол ч байдаг: бид ч бас хүүхэд байсан. Ээж, аавыгаа гэртээ хүрч ирэхийг хүлээж байсан тэр мөчүүдээ та санаж байна уу? Хүүхдүүддээ энэрэнгүй хандахын тулд чадах бүхнээ хийцгээе. Христ биднийг уучилсны адил тэднийг уучилцгаая (Ефес 4:32). Ихэнх тохиолдолд тэд санаатайгаар үйлддэггүй. Тэд зүгээр л бид бүгдийн тулгардаг нөхцөл байдалтай л тулгарч байгаа юм—хүнд тохиолддог асуудал.



Алсын харааг хөтөч болгоё

Ихэнх гэр бүлүүд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангах, амьдралын сонголтод нь туслах зорилгоор дүрмийг бий болгодог. Зарим дүрэм нь үнэхээр үнэ цэнтэй байдаг бол бусад нь тухайн үеэсээ хамаараад өөрчлөгдөх тохиолдол ч бий. Гэхдээ заримдаа хатуу бас яарсан дүрэм нь эсэргүүцлийг үүсгэдэг. Яг ийм үед бид дүрмийнхээ гол утга учрыг дахин нэг санаад, “Энэ дүрэм үнэхээр хэрэгтэй зүйл мөн үү?” гэж өөрсдөөсөө асуух хэрэгтэй. Эцэг эхчүүдэд бардам зан нь саад болоод эсвэл хүүхдүүд тэднийг хэтэрхий найрсаг юм байна гэж бодох вий гэдгээс айгаад шийдвэрээ "зөөллөх"-д хэцүү байдаг. Гэхдээ бид эдгээр зүйлсийг даван туулж, хүүхдүүдтэйгээ харилцах ирээдүйн харилцаандаа нийцсэн үйлдлийг хийх ёстой.



Бидний тухай биш юм

Хүүхэд хүмүүжлийн талаарх энэ хэсэг хэдий хэцүү ч, бид үүнийг ойлгох нь маш чухал юм. Бидний хүүхдүүд бүтэлгүйтэх нь бидний хийсэн үйлдэл биш юм. Хүүхдийнхээ үйлдлийг биечлэн хүлээж авахгүй байх нь эцэг эхчүүдэд том сорилт болдог. Бид хааяа хүүхдүүд маань бидний амьдралыг бусниулахыг оролдож байгаа юм шиг мэдэрдэг. Гэхдээ тийм биш. Дээр дурдсанчлан тэд зүгээр л хүнд байдаг асуудлаа шийдэхийг хичээж байгаа явдал юм. Тэдэнд бидний зэмлэл хэрэггүй. Бидний өгөх гэм буруу хэрэггүй. Тэдэнд өөрсдөд нь анхаарал хандуулдаггүй, бүр санаа тавьдаггүй ертөнцөд хэрхэн амьдралаа авч явах гэж хичээж байгааг нь ойлгодог эцэг эхчүүд л хэрэгтэй.



Бид хүүхэд байхдаа ямар байснаа санах хэрэгтэй. Бид өршөөл, нигүүлслийг хэрэгтэй үедээ хүлээн авахын тулд “Бурханы нигүүлслийн сэнтийд итгэлтэйгээр ойртож” чаддаг шигээ хүүхдүүдээ ч мөн урамшуулдаг эелдэг эцэг эх байцгаая (Еврей 4: 16). Хүүхдүүд маань том болох гэж л хичээж байгаа бөгөөд тийм болохоороо л алдаа гаргаж байгаа юм. Хүүхдүүд сэтгэлээр унах үед тэдэнтэй харилцах харилцаа нь үргэлж хамгийн чухал зүйл байдаг шүү гэдгийг санаарай.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Imperfect Parenting

Төгс эцэг эх байх гэсэн дарамтаас болж бид олон шөнө нойргүй хонодог. Бид өөрсдийгөө хамгийн сайн эцэг эх байх ёстой гэж бодон хүүхдийнхээ ирээдүйг сүйрүүлчих вий гэж сандардаг. Талархууштай нь, Бурхан бол бидний Тэнгэрл...

More

Энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг YouVersion-с эрхлэн гаргаж, нийтэлсэн болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна