Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг хүлээхЗагвар

Waiting on God

8-с 8 дахь өдөр

Ургац хураалтын шагнал



Хэдийгээр танд зориулсан Түүний төлөвлөгөө нь цаг хугацаа шаарддаг ч Бурхан таны өмнөөс ажиллаж байдаг. Таны төлөөх миний залбирал бол Түүний хариултыг—хэчнээн удаан хугацаа шаардагдахаас үл хамааран—үүнийг итгэлтэй, тэвчээртэй, баяр баясгалантайгаар хүлээж сураасай гэж хүсэж байна. Та цаг хугацаа, эрч хүч, залбирал, мөн итгэлээ Түүнийг хүлээхэд зарцуулсан бөгөөд... онцгойлон Түүний танд өгөх залбирлын хариу, ивээл ирэхийн даваан дээр итгэл найдвараа орхих нь ичгүүртэй юм. Тиймээс, бүү бууж өг!


Бурхан таны амьдралын нөхцөл байдлыг үр нөлөөтэй, хүчирхэг, мэргэн ухаан, хайраар удирдан чиглүүлж байгаа гэдэгт итгэлтэй байгаарай. Хэдийгээр Түүний ажил мэдэгдэхүйц байхгүй байж болох ч Тэр таныг Өөр лүүгээ ойртуулж, зан чанарыг тань тунамал алт мэт цэвэршүүлж, Өөрийн замыг зааж, танд өгсөн амлалтаа биелүүлж байгаа.


1 Коринт 2:9-10 “Нүд үзээгүй чих сонсоогүй юмсыг... Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ” гэж заадаг. Өөрөөр хэлбэл, та Түүнийг хайж байсан өдөр хоногууд, сар жилүүдэд Бурхан Аавын хийж буй ажлыг бүгдийг нь төсөөлж чадахгүй байж болох ч энэ нь үнэхээр гайхалтай. Хэрэв та Түүнд анхаарлаа хандуулж, Бичээс болон залбирлаараа Түүний хүслийг зориудаар эрэлхийлж, Түүний амлалтыг идэвхтэйгээр хүсэмжилж, итгэлээр бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулж, тэвчээртэйгээр Түүнийг хүлээх юм бол—та дуулгавартай байдлынхаа үр жимсийг гарцаагүй харах болно. 


Итгэлээр хүлээх зуур таны хийж чадах зүйлс бол:


  1. Өөрийн хүслээс илүүгээр Эзэн рүү анхаарлаа хандуулж Түүний өмнө өөрийгөө даруу болго. 
  2. Бурханы хүсэлд дуулгавартай байсаар бай. 
  3. Бурхан Аавын амлалт биелнэ гэдэгт итгэ. 
  4. Эцэст нь, урам зоригтой бай. 

Бид энэхүү төлөвлөгөөг “хэзээ ч” хэмээх жагсаалтаар эхлүүлсэн. Гэсэн хэдий ч өдөр бүрийн чимээгүй цагийн дараа Эцэг удааширсан мэт санагдаж, хүний ухаан таныг бууж өг гэж ятгах болгонд таныг хүчирхэгжүүлэх Библийн үнэн ба зарчмуудын олж мэдэх болтугай хэмээн би залбирч байна. 


Бурханы таны урмыг хэзээ ч хугалахгүй гэдгийг мэдсэнээс ирэх баяр хөөрөөр та тэвчээртэй хүлээж чадна. Эзэн бол таны найдаж болох Нэгэн бөгөөд Тэр танд хамаатай бүх зүйлд төгс санаа тавьдаг гэдгийг ухаарснаар амьдрал таныг хэзээ ч хэмээн бөмбөгдөж байсан ч—та итгэл найдвараа алдахгүй байж чадна. Бурхан Аав таныг удирдан чиглүүлдэг гэдэгт итгэж, Тэр таныг хамгийн сайнаар анхаардаг гэдгийг баттай мэдэх хэрэгтэй.


Энэхүү уншлагын төлөвлөгөөний 1 дэх өдрөөс хойш бид хэзээ ч гэдгээс хол замыг туулсан гэж найдаж байна. Үүнийг бодолцон, таныг илүү өөдрөг сэдвээр төгсгөөсэй хэмээн хүсч байна. Доорх үгсийг та Эзэнийг хүлээхдээ санаж байгаасай хэмээн хүсч байна. Эдгээр үгс нь Түүний гайхамшигтай, хувиршгүй зан чанар, таны сайн сайхны төлөө үйлдсэн сайн сайхан зүйлсийг дүрсэлсэн. 


Үргэлж.


Итгэгч хүний хувьд...


Бурхан үргэлж тантай хамт байх болно. 


Тэр үргэлж таныг хайрлах болно. 


Тэр таны гэмийг үргэлж уучлах болно. 


Тэр үргэлж таныг сонсох болно. 


Тэр үргэлж таныг тайтгаруулах болно. 


Тэр үргэлж таныг хангах болно. 


Тэр үргэлж таныг санах болно. 


Тэр үргэлж таны өмнөөс ажиллах болно. 


Тэр үргэлж таныг хүч, хайр, мэргэн ухаанаар удирдах болно. 


Түүнд дуулгавартай байсны тань төлөө Тэр үргэлж таныг ерөөх болно. 


Тэр үргэлж таны төлөө ирэх болно. 


Тэр үргэлж таны гуйлт залбиралд хариулах болно.


Та Эзэнийг хүлээн байхдаа

үргэлжсайн цаг асуй гэдгийг мэдэх болно… 


Бурхан таны өмнөөс ажиллахыг хүлээх зуур зам дээрээ үлдэхийн тулд хэрхэн тэвчээрийг хөгжүүлэх талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энд  дарна уу.
Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting on God

Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-waiting-on-god2

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна