Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг хүлээхЗагвар

Waiting on God

8-с 6 дахь өдөр

Хүлээгдэж буй Бурханы амлалтуудыг эрэлхийл



Та сурч, хэрэгжүүлж чадвал тэнгэрулсын эрдэнэсийн хаалгыг нээх чухал зарчим Бичээст бий. Онцгойлон таныг хүлээж байх хугацаанд эдгээр зарчмууд хэрэгтэй болдог. Учир юу хэмээвээс эдгээр нь таныг эргэлзээний давлагаа, бэрхшээлийн шуурган дунд тогтвортой бат зогсох хүчийг өгөх болно. 



Энэхүү чухал зарчим нь юу вэ? Энэ нь Бурханы танд өгсөн амлалтуудыг хүсэмжлэн гуйх зарчим бөгөөд Түүнийг хүлээх зуур итгэл найдвараа гээлгүйгээр зорьсондоо хүрэхэд тань тусална.



Маш олон хүмүүс хүлээх гэдэг бол идэвхгүй үйлдэл үздэг … гэхдээ итгэгчдийн хувьд Эзэн бидэнд ийм зүйлийг төлөвлөөгүй. Тийм ээ, бид өөрсдөө нөхцөл байдлаа удирдахаас татгалзаж, бидний нөхцөл байдлыг удирдах эрхийг Бурхан Эцэгт олгох юм. Гэхдээ бид мөн идэвхтэй байж, сүнслэг талбар дээрээ өсөх хэрэгтэй—үүнийг бид Бурханы Үгийг тууштайгаар дагаснаар хийх боломжтой болдог. Бурханы хүслийг таньж мэдэх үедээ, Түүний амлалтуудыг идэвхтэйгээр хүсэмжилж, алхам алхмаар Түүнийг дуулгавартайгаар дагахаа үргэлжлүүлсээр байдаг.



Бид булчинлаг биетэй болохын тулд дасгал хийдэг шиг хүлээх цаг хугацаа нь—бидний итгэл, найдвар, шантаршгүй байдал зэрэг сүнслэг булчинг хөгжүүлэх боломж гэж бодоод үз. Бид Ариун Бичээсийн дагуу идэвхтэй амьдрахаар шийдвэр гаргаж, Бурхан Эцэг бидний өмнөөс ажиллаж байгаа гэдэгт итгэх замаар үүнийг хийдэг. Бурхан Библиэр дамжуулан бидэнд өгсөн амлалтуудаас зууран авч, Түүнд чин зүрх сэтгэлээсээ итгэж, Түүнийг дуудах бүрд эрч хүч, урам зоригтойгоор дуулгавартай дагах юм. Бид Түүний амлалтад итгэх идэвхтэй сонголт хийснээр бид итгэлээр өсөж, хүлээлттэй нүүр тулах үеэ тэвчээртэйгээр хүлээж даван туулахад суралцдаг.



Талархах зүйл гэвэл, орчлон ертөнцийг бүтээгч Эзэн Өөрийн Үгийг биелүүлэхдээ хэзээ ч шантарч байгаагүй учраас одооТэр биднийг орхихгүй гэдэгт бид бүрэн итгэдэг. Түүнд итгэх бидний идэвхтэй шийдвэр нь гарцаагүй ивээл рүү хөтлөх болно.



Еврей 10:35-36 “Тиймд агуу шагнал бүхий итгэлээ бүү хаягтун. Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй” хэмээн сэрэмжлүүлсэн болохыг санаарай. Амьд Библи орчуулган дээр энэ хэсгийг, “Юу ч тохиолдсон бай Эзэнд итгэх баяр хөөртэй итгэлээ бүү устга. Шагналаа сана! Хэрэв та Түүний амлалтуудыг хүлээж авахыг хүсэж байвал Бурханы хүслийг тэвчээртэйгээр биелүүлэх хэрэгтэй.” гэсэн байна.



Өөрөөр хэлбэл, бидний цөхрөлтгүй оролдлого Бурханы бидэнд зориулсан хамгийн сайн төлөвлөгөөг хүлээж авах түлхүүр юм. Тиймээс, бидэнд юу ч тохиолдсон бай, хэр хугацаа шаардахаас үл хамааран бид тэвчээртэй байж, Түүний хүслийн дагуу алхсанаар Түүний бидэнд зориулан төлөвлөсөн ивээлүүдийг хүлээн авах болно гэдгээ бид баттай мэдэх боломжтой. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting on God

Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-waiting-on-god2

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна