Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг хүлээхЗагвар

Waiting on God

8-с 2 дахь өдөр

Өө Эзэн, хэдий болтол юм бэ?



Хэн ч удаашралд дуртай байдаггүй. Өдөр хоног өнгөрөх тутам бидний мэдэрч буй өвдөлтийг юу ч бууруулж чадахгүй бөгөөд бид итгэл найдвар, айдастайгаа тэмцэлдсээр байдаг. Төлөвлөгөөнүүд биелэхээ больж, тодорхойгүй нөхцөл байдал үүссэн өдөр хоногуудад эсвэл Бурханы бидэнд өгсөн амлалтууд хэзээ нэгэн цагт биелэх болов уу хэмээн хүлээн өнгөрүүлсэн он жилүүдэд хүмүүний сэтгэл мэдрэмж санаа зовнил, цөхрөлөөр дүүрч бидний доторх итгэл найдварууд үхэж байдаг.



Яагаад? Учир нь бид өөрсдийн нөхцөл байдлаа хянаж чадахгүй. Бидэнд өгөгдсөн энэ өчүүхэн амьдралын хором мөчийг хэрхэн өнгөрүүлэхийг бидэнд зааж, эндээс л аз жаргалыг олно гэж бодсон зүйлсээсээ баяр хөөрийг мэдрэх гэтэл хэн нэгэн саад учруулж, бидний хөгжил цэцэглэлтийг удаашруулаад байгаа юм шиг санагдаж болох юм.



Бид Давид шиг “Эзэн, хэдий болтол юм бэ? Та намайг үүрд мартах юм уу?” хэмээн хашхирдаг. (Дуулал 13:1).



Та юунд найдаж байгааг би сайн мэдэхгүй ч та энэхүү уншлагын төлөвлөгөөг захиалан уншиж байгаа нь тодорхой шалтгааны улмаас гэдгийг л мэдэж байна. Мөн Бурханыг хүлээх гэдэг нь суралцахад хамгийн хэцүү хичээлүүдийн нэг гэдгийг би мэднэ. Та хүлээх зуураа Давид шиг зүрх сэтгэлд тань маш их өвдөлт зовуурьтай байгаа гэдгийг би төсөөлж байна. Магадгүй Эзэн Бурхан намайг мартсан юм биш биз хэмээн айж байгаа байх. Магадгүй та Яагаад би биш гэж? Юу намайг ийм үнэ цэнэгүй болгоно вэ? хэмээн гайхаж байгаа байх. Анд минь, энэ үгээр илэрхийлэхийн аргагүй их өвдөлтийг мэдэрч байгааг тань би ойлгож байна. Гэхдээ бидний тэнгэрлэг Эцэгт үргэлж найдвар байдаг гэдэгт итгээрэй. Та хүлээлтийн улиралд байх үедээ үргэлж энэ талаар санаж байгаарай...




  • Эзэн таныг орхиогүй мөн мартаагүй. Тэр хором мөч бүрд—таны төлөө үл үзэгдэх байдлаар ажилласаар байдаг. (Исаиа 64:4). Таны үүрэг бол зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний хүчирхэг хайрын мутарт таны амьдрал аюулгүй байна гэдэгт итгэх явдал юм.

  • Та юу ч хийхгүйгээр хүлээж байгаа юм биш. Харин та Бурхан Аавын заавар, оролцоог хүлээж байхдаа өдөр тутмын ажлаа хийнгээ Түүнд үйлчилэхээ үргэлжлүүлсээр бай. Нөхцөл байдал таны санаанд нийцэхгүй мэт санагдаж байсан ч—Түүнийг үргэлжлүүлэн эрэлхийлж, дуулгавартай байж, Түүнтэй дотно нөхөрлөсөөр бай. 

  • <Танд өгөгдсөн үнэ цэнтэй боломжуудыг та алдаагүй байна.Танд алдагдсан юм шиг санагдаж магадгүй юм. Гэхдээ Бурхан танд ямар нэг боломжийн талаар “Үгүй” эсвэл “Хүлээ” гэж хэлсэн бол Түүнд итгэ. Өөрийн хүчээр хийх гэж бүү оролд. Харин ч, эцэст нь танд хор хөнөөл учруулж болох сонголтоос хамгаалах гэсэн Түүний төгс мэргэн ухаанд найд.

  • Та ганцаараа биш.<2>Таны таньж мэдэх хүн бүр ямар нэг байдлаар хүлээлттэй нүүр тулж байгаа. Тийм ээ, магадгүй таны эргэн тойрны хүмүүс таны хүсэх ивээлүүдээр ерөөгдсөн болохыг нь харж болох юм. Та л ганцаараа асуудалтайгаа тэмцэлдсээр байгаа мэт–Бурхан зөвхөн таныг ерөөхгүй байгаа мэт санагдаж болох юм. Гэхдээ доромжлол, ялагдлын тухай бодлууд таныг үргэлж ганцаардуулж, устгахыг хичээдэг дайснаас тань ирдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. (1 Петр. 5:8-9).


Бүх үндэстэн, бүх хүмүүс яг л тань шиг ерөөгдөхийг хүсэж, тантай адил мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг. Үнэндээ, Бичээсийн туршид хүнд хэцүү удаан хүлээлттэй нүүр тулж үзээгүй боловч Бурханд хүчирхэг байдлаар хэрэглэгдсэн эрэгтэй эмэгтэй хүн гэж нэг ч үгүй болохыг харуулсан байдаг. Тиймээс бүү шантар ... үүнийг таны амьдралд өгсөн Бурхан Эцэгийн онцгой таалал, удирдамж гэж хүлээн ав.


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting on God

Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-waiting-on-god2

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна