Төлөвлөгөөний мэдээлэл

Бурханыг хүлээхЗагвар

Waiting on God

8-с 1 дахь өдөр

Амьдралын “хэзээ ч”



Хэзээ ч.



Энэ үг хамгийн зоригтой зүрхэнд ч гүн айдас төрүүлдэг.



“Би хэзээ ч ажилд орж чадахгүй.”



“Үүнээс илүү байна гэж хэзээ ч байхгүй.”



“Би хэзээ ч гэрлэхгүй.”



“Би хэзээ ч хүсэн хүлээж буй хүүхэдтэй болохгүй.”



“Тэр хэзээ ч гэртээ эргэн ирэхгүй.”



Энэ худал нь бидний гэмт чанараас үүсэлтэй бөгөөд бидний бүх итгэл найдварыг таслан зогсоохыг шаардаж байдаг. Энэ ньМөрөөдөх гэж бүү зов, хэмээн бүдүүлгээр шивнэдэг. Чи үүнийг хүртэх эрхгүй. Хэзээ ч бүтэхгүй зүйлийг хүсэхээ боль.



Ийнхүү бидний хамгийн эрхэм нандин хүсэл мөрөөдөл замхран одсоор байна.



“Эзэн Бурхан хэзээ ч миний залбиралд хариулахгүй.”



Бид нигүүлслийн хаан ширээний өмнө хамаг хүсэл тэмүүлэл гуйлтаараа өргөсөн ч цаг минут, өдөр хоног, сар жилүүд өнгөрсөн ч—ямар ч хариулт ирэхгүй үед бидний амьдралыг хэзээ ч гэсэн үгс бөмбөгддөг. Гэсэн хэдий ч итгэл найдвар дээрээ бат зогсох чадвар нь Бурханыг хүлээх сорилт юм. Хүмүүний оюун ухаан биднийг бууж өг хэмээн ятгасан ч урт хугацаанд Бурхан Аавдаа найдна гэдэг итгэл юм.



Амьдрал дахь хэзээ ч таны урмыг хугалж байгаа бол, танд өгсөн Эзэний амлалт биелэхийг хүлээж байгаа бол, Бурхан яагаад таны зүрх сэтгэлийн гүн дэх хашхираанд хариулахгүй ийм удаан хүлээхийг зөвшөөрөв гэж гайхаж байгаа бол, анд минь, та яг зөв газраа байгаа бөгөөд энэ бол яг таны унших ёстой төлөвлөгөө юм. Хэрэв та анзаарвал, Эзэн Бурханы хариуг хүлээх эдгээр цаг мөчүүдэд та утга учир, найдварыг олох болно. Хэдийгээр та Түүний ажиллаж байгааг харахгүй байсан ч “Өөрийг нь итгэн хүлээгчийн төлөө үйлддэг” (Исаиа 64:4) гэдэг нь Түүний баталгаа юм.



Үүгээр ч зогсохгүй, Бурхан Аав таны төлөө гайхалтай төлөвлөгөөг бэлдсэн—тэдгээр нь таны амьдралд туйлын утга учрыг өгсөн, гайхалтай, төгс, танд яг тохирсон төлөвлөгөө байх болно. Гэсэн хэдий ч, Бурханы онцгой зорилго төлөвлөгөө нь ихэвчлэн таны хүсч хүлээж байснаас тэс өөр байдаг. Таныг тав тухтай байдлаас гаргаж, дэлхийн бүх найдвар үгүй болсон мэт санагдаж, зөвхөн Түүнд найдах хүртэл Тэр хүлээх болно. (2 Коринт. 1:9).



Дараагийн чимээгүй цагийн туршид танд харуулахаар миний зорьж буй зүйл бол таны анхаарлыг цорын ганц “хэзээ ч” болох Бурханы хэзээ ч орхихгүй, түлхэж хаяхгүй гэсэн дээр хандуулах юм. (Дэд хууль 31:6, 8). Тиймээс, таны хүсэн хүлээж байгаа зүйлс юу болох, хир удаан хүлээхээс үл хамааран Бурхан Аав таныг удирдаж байгаа гэдэгт итгэж болно. Мөн Тэр танд хамгийн сайныг зэхсэн гэдэгт итгэл дүүрэн байж болно.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Waiting on God

Та залбирлынхаа хариултыг Бурханаас хүлээж байсан уу? Өдөр, сарууд, жилүүд урсан өнгөрөхийн хэрээр таны зүрхний хүсэл биелэх найдвар мөн бүдгэрсээр байна уу? Хэрэв тийм бол, та ганцаараа биш. Др. Чарльз Стэнли итгэл найд...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан In Touch үйлчлэлийн багийнханд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://intouch.cc/yv-waiting-on-god2

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна