Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 5 дахь өдөр

Зөөлөн бөгөөд мэдрэмжтэй байдал


Би тэдэнд ганц зүрхийг өгч (нэг шинэ зүрх), тэдний дотор шинэ сүнсийг тавина. Махбодоос нь чулуун (жирийн бус байдлаар хатуурсан) зүрхийг авч, тэдэнд махан зүрхийг Би өгөх нь [тэд өөрсдийн Бурханыг ойртон ирэхэд мэдрэмжтэй байж, хариу өгөх]. – Езекиел 11:19


Өнөөдрийн эшлэлд, Бурхан чулуун зүрхийг авч, махан зүрхийг өгнө хэмээн амладаг. Өөрөөр хэлбэл: Тэр хатуу зүрхтэй хүнийг зөөлөн зүрхтэй, мэдрэмжтэй хүн болгон өөрчилж чадна гэсэн үг. 


Бид Бурханд өөрсдийнхөө амьдралыг өгөх үед, Тэр бидний мөс чанарын бүр гүнд нь зөв, бурууг ялгах мэдрэмжийг суулгадаг. Гэвч бид өөрсдийнхөө мөс чанарын эсрэг олон удаа тэмцвэл хатуу зүрхтэй болон хувирах болно. Хэрэв ийм байдал тохиолдвол бидний зүрх сэтгэлийг зөөллөж өгөхийг Бурханд зөвшөөрөх хэрэгтэй. Ингэснээр бид Ариун Сүнсний удирдлаганд сүнсний мэдрэмжтэйгээр хандаж чадна. 


Бурхантай үнэнээсээ нөхөрлөж эхлэхээс өмнө би их хатуу зүрхтэй хүн байсан. Түүний оршихуйд байнга байх нь миний зүрхийг зөөлрүүлж, дуу хоолойнд нь намайг илүү мэдрэмжтэй хандаж чаддаг болгосон. Мэдрэмжтэй зүрхгүйгээр Бурханы оролцоонд ойртон очвол, бидэнтэй ярьж байгааг нь маш олон тохиолдолд бид ухаарч чадахгүй. Тэр зөөлөн, дөлгөөн, дотоод дуу хоолойгоор болон аливаа асуудалд итгэлтэйгээр ярьдаг. 


Хатуу зүрхтэй хүн бусдыг гомдоох аюултай байдаг ба тэр ч бүү хэл, үүнийгээ анзаарч мэддэггүй нь Бурханы зүрхийг гуниглуулдаг. Тэдгээр хатуу зүрхтэй хүмүүс “өөрсдийнхөө юмыг хийж” завгүй байдаг учраас Бурханы хүсэл, дуу хоолойнд нь мэдрэмжтэй байж чаддаггүй. Бурхан яагаад бидний зүрхийг Өөрийн Үгээрээ зөөллөхийг хүсдэг вэ гэвэл: хатуу зүрхтэй хүн Түүний дуу хоолойг сонсож, Түүний урт удаан хугацаанд хүлээж, өгөхийг хүссэн ивээлүүдийг хүлээн авч чаддаггүй. 


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Та зүрхээ зөөллөн, Бурханы дуу хоолойнд мэдрэмжтэй байлгаарай.  

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна