Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 9 дахь өдөр

Бурхан билэг авъяас ба авъяас чадвараар дамжуулан ярьдаг


Хүн замаа зүрхэндээ төлөвлөдөг ч, түүний алхааг Эзэн чиглүүлдэг. – Сургаалт Үгс 16:9


Би өөрийн амьдралдаа юу хийх ёстой юм бол? Миний амьд байгаагийн гол зорилго юу вэ? Бурханд надад зориулсан төлөвлөгөө байдаг юм болов уу? гэж хүмүүс ихэнхдээ гайхшран боддог. Бурхан эдгээр асуултанд нэг л арга замаар дамжуулан хариулдаг ба энэ нь бидэнд өгөгдсөн авъяас билэг болон чадвар юм. Түүний бидэнд өгсөн чадвар, билэг авъяасаар дамжуулан бид өөрсдийн зорилгоо ойлгоход Тэр биднийг чиглүүлдэг. 


Бурханы өгсөн авъяас чадвар буюу бидний нэрлэдгээр “билэг авъяас” гэдэг нь амархан бөгөөд их хичээл зүтгэл оролгүйгээр бидний хийж чаддаг зүйлийг хэлдэг. Жишээлбэл: маш олон агуу уран бүтээлчид өнгө, будгийг хэрхэн хослуулахаа зүгээр л мэддэг учраас зураг зурах, хөшөө баримал барих, барилга байгууламжийн загварыг гаргах дуртай байдаг. Маш олон хөгжмийн зохиолчдод дууных нь ая толгойд нь байдаг ба зүгээр л

тэр аяндаа тохирох дууны үгийг л олсноор маш сайхан дуунууд бий болдог. Зарим хүнд байгалаас заяасан юмыг зохион байгуулах, удирдах чадваруудтай байхад, өөр нэгэнд

нь зөвлөгөө өгөх, хүмүүст амьдрал, харилцааг нь ялган салгахад туслах авъяас билэгтэй байдаг. Бид ямар авъяас чадвартай байх нь хамаагүй, төрөлхөөс заяасан авъяастай зүйлээ хийхдээ л бид маш их таашаалыг авдаг. 


Хэрэв та амьдралынхаа зорилгоо сайн мэдэхгүй байгаа бол зүгээр л юунд сайн түүнийгээ хий. Бурхан хичээл зүтгэлийг тань ивээж, сонголтыг чинь баталгаажуулахыг та харах болно. Та ямар ч авъяас чадваргүй зүйлээ хийж, өөрийнхөө амьдралаа дэмий бүү үр. Тухайн ажилд ямар ч авъяас чадваргүй хэдий ч ажлаа хийж буй хүмүүс үнэхээр аз жаргалгүйгээр үл барам түүний эргэн тойронд байгаа хүмүүс ч бас адилхан байдаг.

Харин хүмүүс өөрсдийн байх ёстой газраа байгаа бол ажилдаа дуртай, тухайн байгууллага болон хамт ажиллаж байгаа хүмүүстээ хүртэл ивээл болдог. 


Хэрэв бид юунд сайн түүнийгээ л хийвэл Бурханы тосолгоогоор (оршихуй, хүч чадал) өөрсдийн хичээл зүтгэл ба бэлэг авъяасаа хэрэглэж байгаагаа мэдэж, Бурханыг хүндэтгэж, бусад хүмүүсийн амьдралд үйлчлэх болно. Тэрээр Түүний төлөвлөгөө

бидний амьдралд хэрэгжиж буйг мэдүүлэхийн тулд, бидэнд амар тайван, баяр хөөрийг өгдөг тэрхүү тосолгоогоор дамжуулан Бурхан бидэнтэй ярьдаг. 


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Та юунд сайн байна түүнийгээ л хий. Энэ нь танд өгөгдсөн Бурханы бэлэг юм.

Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна