Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 7 дахь өдөр

Залбир, талархлыг өргө


Тэрхүү албан бичиг захирамжид гарын үсэг зурсныг Даниел мэдээд, дээд давхрын өрөөндөө Иерусалимын зүг харсан онгорхой цонхтой гэртээ орж, урьд хийж байсан ёсоор өдөр бүр гурван удаа өвдөг сөгдөн Бурханыхаа өмнө залбиран талархал өргөв. – Даниел 6:10


Талархал өргөх нь Бурханы дуу хоолойг сонсоход маш чухал. Яагаад гэвэл магтан хүндэтгэл, магтан дуулалд Бурхан хариулдаг. Үүнд Бурхан хайртай бөгөөд энэ нь Түүний зүрх сэтгэлийг дулаацуулдаг. Бид Бурханд энэхүү тааламжит байдлыг өгөх бүрдээ, Түүнтэй дотносох байдал маань улам бүр гүнзгийрч, Түүнтэй харилцах харилцаа маань улам бүр сайжирдаг. 


Бид бас талархлын байр сууринд байх үедээ, Эзэнээс илүү ихийг хүлээн авдаг. Хэрэв бид байгаа зүйлдээ талархахгүй юм бол, бид гомдоллох өөр ямар нэгэн зүйлийг Тэр юуны тулд бидэнд өгнө гэж? Нөгөө өнцгөөс харахад, бид байгаа их, бага гэлтгүй зүйлдээ чин сэтгэлээсээ талархан байгааг минь Бурхан харвал, Тэр биднийг улам ихээр ивээхийг хүсдэг. Филиппой 4:6-д аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл, бид байгаа зүйлдээ талархсан зүрх сэтгэлтэйгээр хандаж, бидний залбиралуудыг Бурхан аль хэдийнээ сонсож хариулсан гэдэгт талархах хэрэгтэй. Бид юуны ч төлөө залбирсан бай хамаагүй, талархал өргөх нь үргэлж хамт байх ёстой. Сайн зуршлыг хөгжүүлэх гэдэг нь өөрсдийн бүх залбирлуудаа талархах сэтгэлээр эхлүүлэх явдал юм. Үүний нэг жишээ нь : “Амьдралд маань хийсэн бүхий л зүйлийн чинь төлөө Танд баярлалаа. Та бол агуу. Би Танд үнэхээр их хайртай, маш их талархаж явдаг” хэмээх юм. 


Та өөрийнхөө амьдралыг шалгаж, бодол ба хэлж байгаа үгэндээ анхаарлаа хандуулж, хэр их талархал илэрхийлдэг вэ гэдгээ эргээд нэг хараарай гэж би таныг уриалж байна. Та аливаа зүйлсийн талаар гоморхон гомдоллодог уу? Та талархлаа илэрхийлдэг үү? Хэрэв та чадна гэдгээ харуулахыг хүсэж байвал, бүхэл өдрийг нэг ч гомдоллох үггүйгээр өнгөрөөхийг оролдоод үзээрэй. Ямар ч нөхцөл байдалд талархах сэтгэлээр ханддаг хандлагаа хөгжүүл. Үнэхээр гайхал төрүүлмээр талархах сэтгэлтэй бол Бурхан та хоёрын дотно байдал улам бүр ихсэж, Тэр өмнө нь хийж байгаагүй агуу их ивээлүүдээ таны дээр асган цутгахыг та харах болно. 


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Гомдоллох үгсийг бус, талархлын үгсийг ярь.

Бичээс

Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна