Төлөвлөгөөний мэдээлэл

Өглөө бүр Бурханыг сонсох ньЗагвар

Өглөө бүр Бурханыг сонсох нь

14-с 14 дахь өдөр

Хорсол сонсоход саад болдог


Аливаа хорсол, уур (шаналал, бухимдал, муухай ааш), хилэн (уур уцаар, дургүйцэх), хашхираан (хэрэлдэх, орилоон, маргалдаан), гүтгэлэг (муу муухайг ярих, хүчирхийлэл хараалын үг хэлэх) нь бүх муу муухайн (мууг зориуд үйлдэх, өш хонзон санах, иймэрхүү маягийн зүйлүүдийг хийх) хамт та нараас зайлаг. – Ефес 4:31


Бурханд хорсох нь Түүний дуу хоолойг сонсоход жинхэнэ саад болдог. Хорсол таныг эзэмдэх гэж оролдох бүрт, түүнийг эсэргүүц. Маш олон тохиолдолд, муу сүнс биднийг бид л зөвхөн хэцүү цагийг туулан байгаа нэгэн хэмээн бодуулахыг хичээдэг. Би өрөвчхөн сэтгэлгүй нэгэн гэсэн үг биш боловч бидний асуудлууд хичнээн хэцүү байсан ч гэсэн, өөр хаа нэгтээ хэн нэгэн бид нараас долоон доор асуудалтай байдаг.


Гучин есөн жилийн турш амьдарсан нөхөр нь хаяад явчихсан нэг эмэгтэй надтай хамт ажилладаг байсан. Нөхөр нь зүгээр л нэг зурвас үлдээгээд бүр мөсөн явсан байв. Энэ нь тэр эмэгтэйн хувьд цөхрөл байсан юм! Хэдэн долоо хоногийн дараа тэр эмэгтэй над дээр ирэхдээ “Жойс, намайг Бурханд уурлахгүй байхын төлөө залбирч өгөөч. Түүнд маш ихээр уурла гэж Сатан намайг уруу татах гээд байна. Би Бурханд уурлаж чадахгүй. Тэр бол надад байгаа цорын ганц найз минь юм. Тэр надад хэрэгтэй!” хэмээн хэлэхэд нь би түүгээр маш их бахархаж билээ. 


Тэр эмэгтэйн амьдрал нь түүний хүссэнээр явагдаагүй болохоор хорсол миний найзын зүрхэнд үндэслэхийг оролдож байсан юм. Бид шаналалд орох үедээ хүн бүр өөрийн гэсэн эрх чөлөөт хүсэлтэй гэдгийг ухаарах ёстой бөгөөд бид бусдын эрх чөлөөт хүслийг нь хянаж чадахгүй, тэр ч байтугай залбирал ч туслахгүй. Биднийг зовлонд унагах боломжтой хүмүүстэй Бурхан яриасай гэж бид залбирч болно. Учир нь тэд буруу зүйлийнхээ оронд зөвийг хийхэд нь Бурхан тэднийг чиглүүлээсэй гэж бид залбирч болно, гэвч гол зүйл нь Тэр тэднийг өөрсдийнх нь сонголтуудаа хийхэд нь чөлөөтэй орхих ёстой. Хэрэв хэн нэгэн биднийг өвтгөхийн төлөөх сонголтыг хийвэл, бид үүний төлөө Бурханыг буруутгах хэрэггүй бөгөөд Түүнд хорсож болохгүй.


ӨНӨӨДӨР ТАНД ХЭЛЖ БУЙ БУРХАНЫ ҮГ


Хэрэв та шаналалд орсон бол, Бурханыг бүү буруутга. Тэр танд байгаа хамгийн сайн найз чинь билээ.




Жойс Майерийн хичээлийг үзэх бол энэхүү сайтаар зочлоорой: tv.joycemeyer.org/mongolian/

Бичээс

Ѳдѳр 13

Энэ төлөвлөгөөний тухай

Өглөө бүр Бурханыг сонсох нь

Энэхүү өдөр тутам Бурхантай харилцах цагаар дамжуулан Бурханыг бүх зүйлийнхээ эхэнд тавьж сурахад мөн таныг илүү ихээр урам зоригтой байхад туслах бөгөөд та Бурхантай хамт байх цагаа илүү их гаргах тусам Бурхан таны за...

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөнд Жойс Мейер сайдуудад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://tv.joycemeyer.org/mongolian/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна