Төлөвлөгөөний мэдээлэл

Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар

Scaling Leadership with Biblical Wisdom

8-с 7 дахь өдөр

Амар 



"Бусад хүмүүсээс түрүүлж өглөө бос, шөнө дөл хүртэл ажилла. Яаравчил." -- Гэри Вайнерчук 



Яаравчилгэдэг хувиараа бизнес эрхлэгчид, бизнес манлайлагчдын дундах лоозон мэт санагддаг. Та юутай ч нүүр тулж бай, юу ч болж байсан хамаагүй өрсөлдөгчөөсөө илүү яаравчлах ёстой. Бусдаас илүүтэйгээр ажилла, үүнийг юугаа ч хамаагүй золиослоод хий. Энэ бүхнийг бас дэрээс нь улам илүүг авч ир! Хэрэв та бизнест амжилт гаргахыг хүсч байгаа бол энэ алтан дүрмийг мөрдөх ёстой. 



Яаравчлах нь зайлшгүй шаардлагатай орц байдаг олон тохиолдол, улирлаар бид алхдаг нь мэдээж. Ер нь бол хөдөлмөрийн ёс зүй гэдэг маш чухал зүйл хэдий ч ихэнхдээ ирээдүйн үеийнхэн дотор маань маш ихээр дутагддаг зүйл юм. Шинэхэн хувиараа хөдөлмөр эрхлэгч миний хувьд яаравчлах бол стратегийн маань асар том хэсэг байсан бөгөөд энэ нь ямар үр дүнг авч ирсэн болохыг хардаг. Яаравчлах болоод цэвэр хүчин чармайлт гол хүчин зүйл нь байсан үйлчлэлд би үйлчилж, тийм багийг би удирдаж байсан бөгөөд онцгой Хаанчлалын нөлөөг үзүүлэхэд үүнийг Бурхан ашигласан. 



Гэсэн хэдий ч, яаравчлахад ямар ч хязгаар байхгүй, амралт үгүйн аюулыг би нүдээр үзээд зогсолгүй биеээрээ мэдэрсэн. Сүүлийн хэдэн арван жилийн туршид би олон удаа хана мөргөж билээ, учир нь амралтад үзүүлэх эрүүл хүндлэл, хараа надад байгаагүй юм. Дуудлагаас маань, Бурханы амьдралд маань бэлтгэсэн хамгийн шилдэгээс намайг гаргах шахсан хэд хэдэн ханийг би толгойгоороо мөргөснийг дурдахгүй байхын аргагүй. Одоо би эргэн хараад, энэ нь амралт дутагдсанаас болсон гэдгийг тод хардаг. 



Манлайллаа сайжруулах бол амралтын талаарх эрүүл болоод Бурханлаг хараанаас асар ихээр хамаардаг. Удирдагч болохынхоо хувьд бид бол машин биш, бид машин мэт аашилж аяглах ёсгүй болохоо ухаарах нь маш чухал. Амралт бол сул дорой байдал биш гэдгийг ухаарах бол эхэлвэл зохих гайхалтай газар мөн. Хэр бага унтаж амардагаасаа хамааран сургаалт үгэн дэх хүндлэлийн тэмдгийг зүүх мэт хөгшин, залуу олон удирдагчидтай би танилцаж байлаа. Энэ бол утга учиргүй зүйл учраас бид үүнийг сэтгэхүйнээсээ авч хаях хэрэгтэй. Унтаж амрахгүй, сэтгэл хөдлөлөөр ажиллах нь хүндлэл хүлээхүйц зүйл биш. (Арга барил: Бурханлаг зуршилтай болох амьдралд ойр зөвлөгөөнүүд'гэдэг төлөвлөгөө унтаж амрах бол сүнслэг үйл ажиллагаа гэдэг бодит үнэнийг сурахад туслах болно. Энэ хүчирхэг төлөвлөгөөг би санал болгож байна.)



Унтах гэдэг Гүүгэл дээрх хайлтын хамгийн түгээмэл нэг нь болсон гэдгийг та мэдсэн үү? Унтах талаарх хайлт интернэтийг бараг дэлбэлэх шахаж байна. Унтах эсвэл унтахад туслах зүйлийн талаар та огт хайж байгаагүй бол та цөөн хувьд орж байна гэсэн үг. Унтахад туслах зүйлийн талаар та Гүүглээс хайх юм бол амралт дутагдсанаас ирэх аюулын талаарх олон судалгааг олж харах болно. Зүрхний өвчин, гутрал, ой санамжаа алдах, үхэл зэрэг хүнд үр дагавар бий. Тохирсон амралт, цэнэглэлгүйгээр яаравчлах нь өвдөлт ихсэх, үр ашиг багасах, анхаарал төвлөрөлт дутагдах, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлыг багтаах хэдий ч үүгээр хязгаарлагддаггүй аж. 



Манлайллаа сайжруулах нь биднээс хөдөлмөрийн ёс зүй, яаравчлах, цэвэр хатуужлыг шаарддаг! Гэхдээ амралт чухал болохыг бүү мартаарай. <3>"Хүн Амралтын өдрийн төлөө бус, Амралтын өдөр хүний төлөө бий болсон." гэж Есүс шавь нартайгаа болоод фарисайчуудтай хуваалцжээ. Бүтээх, барих, ажиллах чадварыг Бүтээгч маань бидэнд өгсөн хэдий ч Амралтын өдөр амрах бэлгийг Тэр мөн бидэнд өгчээ. 



Өнөөдрийн бичээсийг хамтдаа уншин, зүрхийг минь нягтлаач хэмээн Бурханаас гуйцгаая. Магадгүй амралтын талаарх хараа маань гажсан, хийх гэсэн буруу чиглүүлэлт бүхий хэрэгцээ эсвэл Бурханаар хүлээн зөвшөөрөгдөх байдлыг өөрсдийнхөө хүчээр олж авах гэсэн хэрэгцээ мэт болсон байж болох бөгөөд энэ нь амралт дутагдах байдалд хүргэдэг. 



Бурхан зүрхийг минь шинжлэн, Өөрийнхөө Үгээр дамжуулан надтай яриач. Амралтын бэлгийг бүрэн утгаар нь хүртэж чадахгүй байгаа амьдралын минь хэсгийг надад илчлэн харуулж өгөөч. 


Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Scaling Leadership with Biblical Wisdom

Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Terry Storch-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://terrystorch.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна