Төлөвлөгөөний мэдээлэл

Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар

Scaling Leadership with Biblical Wisdom

8-с 4 дахь өдөр

Билүүдэх



Манлайллыг сайжруулах бол сул дорой эсвэл эцэж цуцсан хүмүүст зориулагдаагүй. Ном унших, бусдыг сонсох эсвэл магистрийн зэрэг олж авсанаар бүрэн ойлгож чадахгүй тэр л зүйлийнхээ хэрээр өөртөө байгаа манлайллыг гүйцэлдүүлэхэд та төдий хэмжээний бэрхшээлийг туулах болно. Энэ бодит байдалд түшиглэн, манлайллын хамт дагалдан ирэх бэрхшээлийг хүлээн зөвшөөрөх бол бидний олж харж, талархвал зохих үнэлэх аргагүй боловсрол юм. Хамгийн дуртай зохиогчдын маань нэг болох Жэймс Клейр ингэж хэлжээ:



"Амьдрал таныг сэтгэл санааны хувьд хэр хатуужилтай бай гэж шаардахын хэрээр та тийм л хатуужилтай нэгэн байдаг. Амар хялбар амьдрал амархан зүйлийг л тэсвэрлэх оюун санааг хэлбэржүүлдэг. Хэцүү амьдрал бэрхшээлийг тэсвэрлэх оюун санааг барьж босгодог. Ашиглагдахгүй байхаараа чадал тэнхээгүй болох булчинтай адилхан шалгагдахгүй байх юм бол сэтгэл санааны хүч чадал сулардаг. Амьдрал таныг сорихгүй байх үед өөрийгөө та сорьдог нэгэн бай." 



Манлайллынхаа аяныг эргэн харах үедээ, алхам ч хийхэд хэцүү байх үед улам илүүтэйгээр түшиглэн, билүүдэх нь ямар чухал байсныг би үргэлж санадаг. Аяаа хүндэрч, зовох нь ихсэх үед ч түшиглэхийнхээ оронд жийрэглэх алчуур хайхыг бид хүсдэг. Үүнээс гарч, билүүдэхийг хүчэхгүй байж ч болно. Би маш сайн ойлгож байна. Улам илүү урагш зүтгэсээр байхынхаа оронд хэт эрт бууж өгсөн олон тохиолдлуудыг би санаж байна. Өнгөрсөн хойно нь би эдгээр алдаануудыг олж харж чадаж байгаа. Би төгс нэгэн биш хэдий ч хамгийн чухал байсан томоохон боломжуудад миний тууштай байдал болоод тэсвэр тэвчээр, Бурханы нигүүлсэл амжилтад хүрэхэд минь тусалдан гэдгийг би хэлж чадна. 



Яг одоо та ямар нөхцөл байдлаар алхаж байна вэ? Сэтгэл хангахаасаа илүүтэйгээр санаа зовоохуйц өсөлтийн хүнд үеэр та тэмцэлдэн байна уу? Хариулт тань тийм бол өөрийгөө ивээгдсэн нэгэнд тооц. Зүгээр л хөвж, шахалт, зөрөлдөөнийг огт мэдрэхгүй тийм ч бэрхшээлийг мэдрэхгүй байгаа бол магадгүй бага зэрэг өөрчлөлт хийх цаг болсон байх. Шинэ зүйлийг эхлүүл, бичнэ гэж бодож байсан тэр номоо бичих шийдвэрийг гарга, шинэ хэл сур, магистрийн зэргээ олж ав эсвэл ашгийн төлөө бус удирдах зөвлөлд орж ажилла. Дараагийн хийх алхам аль хэдийнээ санаанд тань буусан гэж би таамаглаж байна. 



Нөхцөл байдлаас хамааран, билүүдэх нь хүн бүрийн хувьд өөр өөр байдалтай байх болно. Билүүдэхтэй хамт дагалдах сайжруулалт, тэсвэр тэвчээр, бэрхшээл бол юугаар ч үнэлэхийн аргагүй үнэ цэнэтэй. Манлайллаа сайжруулах нь билүүдэлтийг шаарддаг ба Бурханы Үгэн дотор библийн дагуух мэргэн оюун ухаан таныг хүлээж байна. 



Эдгээр бэрхшээлүүдийг миний сайн сайхны төлөө хувиргаж байгааг тань харах нүдийг Бурхан та надад өгөөч. Бэрхшээлээс зугтаалгүй харин үүнийхээ оронд Тан руу гүйхэд надад туслаач.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Scaling Leadership with Biblical Wisdom

Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Terry Storch-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://terrystorch.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна