Төлөвлөгөөний мэдээлэл

Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар

Scaling Leadership with Biblical Wisdom

8-с 3 дахь өдөр

Суралцах хэв маяг



ЭШ ТАТАЛТ: LANE HICKENBOTTOM/ REUTERS


“Мэдэхгүй байна гэдгээ мэдэх шиг гайхалтай зүйл үгүй.” — Чарли Мунгер


Өөрийгөө танин мэдэх аялалд энэхүү эшлэл гайхалтай зохицно. Энэхүү салбарт тэргүүлэх мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өөрийгөө танин мэдэх бол агуу байдлын оньсыг тайлах хамгийн эхний оньс юм. Энэ тал дээр Чарли Мунгер бол мэргэжилтэн гэж би хардаг.


Хэрэв та түүний талаар огт сонсоогүй бол, та их зүйлээс хоцорч байна. Мунгер одоо 95 настай, Уоррен Баффетын баруун гар. Баффет, Мунгерийг сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд үзүүлсэн амжилтад нь томоохон хувь нэмэр оруулсан хүн гэж үздэг. Мунгер хэдий 95 хүрсэн ч, ихэнх хүмүүс өөрийгөө бүхнийг аль хэдийнээ мэддэг гэж хэлдэг атал тэр карьерынхаа туршид суралцах хүсэл эрмэлзэл дүүрэн нэгэн.


"Тийм ч ухаантай биш, хичээл зүтгэлд хойрго атлаа сурах үнэхээр дуртай хүмүүс амьдралд амжилт гаргахыг нь би олонтаа хардаг. Тэд унтахдаа өглөө боссоноосоо арай ухаалаг нэгэн болдог нь өмнө тань гүйх ёстой урт гүйлт байх үед амжилт олоход үнэхээр туслана шүү." — Чарли Мунгер


Манлайллыг сайжруулах нь суралцах хэв маягаас ихээхэн хамаарна. Бид өдөр тутам шинэ хандлага, шинэ мэдлэг, шинэ стратеги төлөвлөгөөг шаардсан шинэ нөхцөл байдалтай тулгардаг. Эдгээр нөхцөл байдлыг дээд зэргээр нэмэгдүүлэхийн тулд бидэнд гүн нөөц сан бэлэн байх хэрэгтэй. Үүнийг хийх хамгийн шилдэг арга зам бол үргэлж суралцсаар байх, суралцахад бэлэн байх явдал юм.


Анн Франк өдрийн тэмдэглэлдээ үүнийг маш сайхан хэлсэн байдаг;


“Хүн бүр орой унтахаасаа өмнө бүтэн өдрийн турш болсон үйл явдлуудыг эргэн санаж, юу сайн, юу нь муу байсныг эргэцүүлэн боддог бол ямар эрхэм, сайхан бол. Тэгээд өөрөө ч мэдэлгүйгээр, шинэ өдөр бүрийн эхэнд өөрийгөө сайжруулахыг хичээж; мэдээжийн хэрэг, та цаг хугацаа өнгөрөхийн хэрээр маш их зүйлийг хийж гүйцэлдүүлэх болно. — Анн Франк


Анн, Чарли хоёрын онцолсон зүйл бол суралцах хэв маягтай байх, сурсан зүйлсээ өдөр бүр амьдралдаа хэрэгжүүлэх аж. Хэрэв та тогтворгүй уур амьсгалдаа хариу өгөх чадварт суралцах байдлаар манлайллаа сайжруулахыг хүсч байвал өдрийн төгсгөлд юу хийдэг талаараа надад хэлнэ үү.


Унтахаасаа өмнө та юу хийдэг вэ?


Орой унтахдаа өглөө сэрснээсээ арай ухаалаг нэгэн болж чадаж байна уу?


Эргэн тойронд тань болж буй зүйлсэд анхаарлаа хандуулдаг нүд танд байна уу?


Та Бурханы үг болох үнэний линзээр бүх зүйлийг шүүж байна уу?


Эндээс авах зүйл бол: өдөр бүр бид өөрсдийнхөө илүү сайн хувилбар болон сурч, өсөж, хөгжих боломжтой байдаг. Энэхүү өсөлт нь тааламжтай, хэрэглэхэд хялбар сайхан савлагаатай байдаггүй. Ихэнхдээ энэ өсөлт, суралцах үйл явц нь бидний чин сэтгэлээсээ зугтаахыг хүсч буй тэмцэл, сорилт, нөхцөл байдлаас үүдэлтэй байдаг. Нөгөө талаар өнгөцхөн харахад бидний талархаад эсвэл хүлээн зөвшөөрөөд байдаггүй мэт харагдах үзэл бодол, дуу хоолой, нөхцөл байдлаас бид суралцаж байдаг гэдэг нь бас өөр нэг бодит үнэн юм.


Бидний нөхцөл байдал ямар байхаас үл шалтгаалан суралцах хэв маяг нь биднийг амьдралаас суралцах даруу төлөв байдалд хүргэдэг бөгөөд орой унтахдаа өглөө сэрсэнээсээ илүү ухаалаг нэгэн болохыг хүсэх амьдралаар амьдрахад хүргэдэг. Хэрэв та энэ талаар суралцаж байгаа зүйлийн маань тухай илүү ихийг мэдэхийг хүсч байвал, миний вэбсайтаар зочлоорой, би энэ талаар өдөр бүр бичдэг ба долоо хоног бүр хүлээн авч суралцах боломжтой имэйлийг үнэ төлбөргүйгээр та хүлээн авч болно. Та өнөөдөр болон ирэх өдрүүдэд илүү олон зүйлийг сурч, Бурханаас танд зориулсан төлөвлөгөө, хүчирхэг илчлэлтүүдийг хүлээн авах болтугай гэж би найдаж байна. 


Бурхан минь, өнөөдөр Таны надад зориулсан зүйлсэд зүрх сэтгэлийг минь бэлтгэж өгөөч. Таны үг амьд бөгөөд Та өнөөдөр надтай Өөрийнхөө үгийн хуудсан дээр уулзана гэдэгт би итгэж байна.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Scaling Leadership with Biblical Wisdom

Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Terry Storch-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://terrystorch.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна