Төлөвлөгөөний мэдээлэл

Библийн мэргэн ухаанаар манлайллыг сайжруулах ньЗагвар

Scaling Leadership with Biblical Wisdom

8-с 6 дахь өдөр

Шазруун хүсэл эрмэлзэл



Life.Church гэдэг гайхалтай үйлчлэл, чуулганд би хамрагддаг бөгөөд Шазруун хүсэл эрмэлзэлгэдэг үзэл санаатай нийцдэг үнэ цэнэ бидэнд бий. Миний тантай хуваалцахыг хүсэх зүйл бол:



Бид бол итгэлээр дүүрэн, томоор сэтгэгч, фермээ барьцаанд тавин эрсдэл гаргагчид.



Ахархан бодол, аюулгүй амьдралаар бид Бурханыг хэзээ ч доромжлохгүй.



Та хэр олон удаа Бурханыг болоод амьдралд тань Түүний бэлтгэсэн зүйлийг хязгаарлаж байсан бэ? Үнэхээр энэ талаар хэсэг хугацаанд сайтар тунгаан бод. Хамгийн агуу санаа, зоригтой залбирал чинь Түүний хүсэл, энэ дэлхий дээрх танд зориулсан төлөвлөгөөтэй хэрхэн харьцуулагдах вэ? Магадгүй та нөгөө талд унасан бөгөөд бүтэлгүйтэх айдсаа давахтай тэмцэлдэж байгаа эсвэл таны хүчин чармайлт, хүслийн талаар Бурхан тийм ч их анхаардаггүй гэж та бодож байж болох юм. 



Та аль ч нөхцөл байдалд байгаагаас үл хамааран Бурхан таны төлөө анхаарал тавьдаг болохыг ухаараарай. Түүний төлөвлөгөө биднийхээс хамаагүй дээр учраас бидний гуйхаас, төсөөлөхөөс ч харьцуулахын аргагүй ихийг хийхэд Тэр бэлэн байдаг. Үүнийг мэдсэн атлаа, ахархан бодол, аюулгүй амьдралаараа би Бурханыг байнга хязгаарлаж байгаагаа анзаарсан. Үнэндээ энэ бол үнэхээр ичмээр зүйл бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрөхдөө би тийм ч дуртай биш. "YouVersion Библи аппыг үүсгэгчдийн нэг нь яаж ахархан бодолтой байх боломжтой гэж?" гэж та бодож байгаа байх. Энэ бол миний үргэлж татдаг жишээ минь юм. 



Бид YouVersion-ыг эхлүүлж байхдаа юу боломжтой болох талаар эсвэл дутагдал ихтэй, тийм ч сайн биш вэбсайт болох өчүүхэн санааг маань ямар агуу зүйл болгох төлөвлөгөө Бурханд байсан талаар бид огтхон ч төсөөлөөгүй байлаа. Тэрхүү дутуу чанагдсан санаанаас дэлхийн улс, бүс нутаг бүрт хором бүрт гар утас, таблет, компьютер, бусад ухаалаг хэрэгслэл дээрээсээ Библитэй холбогдож буй агуу зүйл төрөн гарсан болохыг одоо бид харж байна. Бүхий л алдар, магтаалыг Бурханд өргөе! Он жилийн туршид дуулгавартай байдлаар маань дамжуулан Бурхан энэ санааг маань ерөөж, амийг үлээхийг хүсэж байгааг бид ухаарсан. Бид Түүнийг хүндлэхийг эрж хайх үед дуулгавартай байдал, зориулалт, итгэлийн алхамыг маань ерөөхөд Бурхан бэлэн байдаг гэдгийг надад сануулах нэг л жишээ гэвэл энэ байна.



YouVersion бол ердөө л нэг жишээ юм. Нэгэнтээ итгэл дутагдаж байсан газарт маань Бурханы ерөөсөн олон хичээл зүтгэл, хүчин чармайлтыг олж харах боломжоор одоо ивээгдсэн болох нь тодорхой харагдаж байна. Таны хувьд? Яг хаана та аюулгүй байхыг хичээж байна вэ? Хэрэв та сайн хэлж мэдэхгүй байгаа бол яг хаана бүтэлгүйтэхээс та хамгийн ихээр айж байна вэ? гэж өөрөөсөө асуу. Гологдохоос айх айдас эсвэл хангалттай бус эсвэл ямар ч үнэ цэнэгүй нэгэн байх вий гэсэн айдас байж болох юм. Эдгээр айдсууд аюулгүй байхыг хичээх ба биднээр дамжуулан Бурхан ажлаа хийх чадварыг нь хязгаарлахад биднийг түлхэх боломжтой бөгөөд ийнхүү түлхэх болно. 



Бурханы юу хийж чадах, мөн юу хийх талаар шазруун хүсэл эрмэлзэлтэй байх нь манлайллаа сайжруулах үндэс суурь мөн. Шазруун хүсэл эрмэлзэлтэй байх гэж Бурхан бидэн дээр ирэх болно гэдгийг хэлдэг учраас боломжтойгоос хамаагүй давсан зорилгыг тавь. Итгэлээр ирээдүй рүү хандан найдаж, манлайлах нь Христийн дагалдагчид болохынхоо хувьд бидний аялах аяны нэг хэсэг мөн. 



Өдөр бүр, хором бүртээ юу бодох, юунд итгэхээ сонгох сонголт нь бидэнд байдаг. Бодол санаа маань сонголт учраас үүнийг ухаалгаар сонгож бас Бурханыг юу хүндэлдэг болохыг сонгоцгооё. Өнөөдрийн эшлэлүүдийг унших үедээ Ионатан ба түүний зэвсэг үүрэгчийн түүхэнд болгоомжтойгоор анхаарал хандуулахыг би таниас хүсэж байна. Тэдэнд байсан шазруун хүсэл эрмэлзлэлийг хэсэгхэн хугацаанд ч болов бодитоор мэдэр. Өдөр бүрийн шийдвэрүүд маань Ионатаныхтай адилхан байхгүй хэдий ч итгэл, сэтгэлгээ маань адилхан байх боломжтой шүү. 



Үгийг тань нээх үед надад хандаж яриач Бурхан минь. Эдгээр үгс сүнсэнд минь гүн цутгагдах болтугай мөн Таныг хүндэлж, алдаршуулахуйц итгэл болоод зүрх зоригийг надад өгөөч. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Scaling Leadership with Biblical Wisdom

Бид манлайллыг сайжруулах нь өнөө үед маш чухал болоод байна. Байнга өөрчлөгдөн буй орчноо удирдан чиглүүлэхийн тулд бид манлайлах чадвараа өргөжүүлж, томсгож, дээд зэргээр нэмэгдүүлж, өсгөх ёстой. Технологийн хурдацтай ...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Terry Storch-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://terrystorch.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна