Төлөвлөгөөний мэдээлэл

Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байхЗагвар

Certainty In Times Of Uncertainty

5-с 5 дахь өдөр

Бидний дотор асахад бэлэн гал гэж бий. Хэрэв та тэр галыг өрдсөөр байх юм бол тархахуйц, эргэн тойрны чинь хүмүүст тархах боломжтой. Таны магадгүй мэдэрч байсан тодорхойгүй байдлаас энэ гал хамаагүй хүчирхэг. Яг одоо таныг тойрон хүрээлэх сөрөг байдлыг ялах хүч үүнд бий.



Тэр гал, тэр хүсэл, тэр дотоод хүч чадал таны дотор Бурханаар суулгагджээ. Тэр нь юу ч байсан хамаагүй, анхнаасаа таниар хийлгэхээр бүтээгдсэн тэр л хүсэл нь энэ аж. Байршлаас тань үл хамааран тэсвэрлэх ба оргилд хүрэх дотоод хүч чадал энэ юм.



Маргааш юу болох нь тодорхойгүй байж болох хэдий ч өнөөдөр хийх ёстой зүйлээ би хийх хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй байна.



Зорилгодоо хэрхэн хүрэх вэ гэдэг талаар надад тодорхой зүйл байхгүй байж болох хэдий ч зорилго маань юу вэ гэдэг миний хувьд тодорхой.



Би ХЭРХЭН амжилтад хүрэхээ тодорхой мэдэхгүй хэдий ч би амжилттай байх болно гэдэгтээ ИТГЭЛТЭЙ байна.



Би үүнд гарцаагүй итгэлтэй байна.



Бодол санаандаа би аль хэдийнээ шийдсэн.



Мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай багаж хэрэгслэлүүдээр Бурхан минь намайг хангасан. Бүтээгдсэн цагаас минь эхлэн Тэр намайг харж хамгаалсан бөгөөд Түүний хүсэл үргэлж ялдаг.



Хэрхэн давж гарахаа би сайн мэдэхгүй байна. Хэзээ зорилгодоо хүрэхээ би мэдэхгүй байгаа ч зорилго маань биелэх болно гэдгийг би мэднэ.



Би үүнд бат итгэлтэй байна.



Таны үзэж туулж буй зүйл Эзэний хувьд тийм ч хэцүү зүйл биш. Ямар ч зовлон, айдас, цөхрөл, стресс, санаа зоволт эсвэл тодорхойгүй байдал тань Есүс Христээр ТОДОРХОЙ болгогдсон.



Тодорхойгүй байдлын үед бүү ай. Тодорхой бай.



Давид Виллатай холбогдохын тулд, энд дар! 



Давидын подкастад бүртгүүлэхийн тулд, энд дар! 


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Certainty In Times Of Uncertainty

Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагы...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://davidvilla.me

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна