Төлөвлөгөөний мэдээлэл

Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байхЗагвар

Certainty In Times Of Uncertainty

5-с 3 дахь өдөр

Юу болох вэ гэдэг бидэнд дандаа тодорхой байдаггүй. Ирээдүйд юу болохыг хэн ч хэлж мэддэггүй. Бид мэдлэг бүхий таамаглалыг дэвшүүлж болно. Төсөөллүүдийг бид дэвшүүлж болно. Бид өгөгдөлүүдийг анзаарч бас учрыг нь олохыг хичээж болох хэдий ч маргааш юу болохыг мэдэх хүн гэж нэг ч үгүй. Бидэнд байгаа зүйл бол ердөө л өнөөдөр.



Өнөөдөр хангалттай.



Одоог хүртэл таагүй өдөр бүрийг та эсэн мэнд туулсан. Нөхцөл байдал бүрийг, хойш суулт бүрийг та эсэн мэнд туулсан. Та ялагдаагүй. Давшгүй мэт санагдах нөхцөл байдлыг өмнө нь та харж л байсан бас бүхий л давуу талуудын агуулах мэт санагдах аймар өрсөлдөгчтэй та нүүр тулж байсан хэдий ч та ялагч болон гарч ирсэн.



Тодорхойгүй байдлын үед тодорхой байхыг бид сонгож байна.



Нөхцөл байдал, хүнд хэцүү асуудалдаа тодорхой байгаад байгаа юм биш харин биднийг хэрэгцээтэй зүйлсээр маань хангагч, хамгаалагч Бурхандаа тодорхой байгаа аж.



Тодорхой байдал – Бат итгэл үнэмшилтэй байдал. Хамаарч болохуйц үнэн байх чанар. Гарцаагүй үнэн байх бодит баримт эсвэл гарцаагүй болох үйл явдал.



Тодорхойгүй байдал – Тодорхойгүй байх байдал. Ямар нэгэн зүйл тодорхойгүй байх эсвэл хэн нэгэнд тодорхойгүй мэдрэмжийг төрүүлэх зүйл.



Тодорхойгүй байдал, "Миний ирээдүй хэний гарт байдгийг би мэдэхгүй." гэж хэлдэг.



Тодорхой байдал,

"Ирээдүй минь хэний гарт байдгийг би мэднэ!" гэж хэлдэг.



Христ үгүй амьдралаар амьдрах нь амар тайвангүй байхыг хэлдэг. Тодорхойгүй байхыг хэлдэг. Хүн бүрт ухамсар гэж байдаг бөгөөд энэ нь үнэхээр аз жаргалтай байхаас өмнө хангалуун болгогдох ёстой. Ухамсарт амар тайвныг өгч чадах нэг л зүйл байдаг ба энэ нь Бурхантай зөвт харилцаатай байх юм.



Юу танд хамгийн чухал болох тэр зүйлийнхээ төлөө тэмц. Итгэлийнхээ төлөө тэмц. Гэр бүлийнхээ төлөө тэмц. Амийнхаа төлөө тэмц. Бодол санаанд тань зай эзлэх боломжийг сөрөг байдал, тодорхойгүй байдалд бүү олго. Бурхан ивээсэн ХЭВЭЭРЭЭ байдаг.



Тодорхойгүй байдлыг хөөн зайлуулж, тодорхой байдалд зам гаргах цаг ирээд байна. Сөрөг байдал байх ёстой хугацаанаасаа хэтэрсэн байсан бөгөөд эерэг байдал буцаж нүүж ирж байна!



<0>Тодорхой Есүсийг бид тодорхойгүй дэлхийд танилцуулах хэрэгтэй.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Certainty In Times Of Uncertainty

Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагы...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://davidvilla.me

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна