Төлөвлөгөөний мэдээлэл

Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байхЗагвар

Certainty In Times Of Uncertainty

5-с 1 дахь өдөр

Өдөр бүр, дэлхий даяар хүн бүр Зурагтаа асаан, мэдээ үздэг.



Суваг бүрээр дэлхий даяарх үйл явдлуудын талаар ярилцдаг.



Сөрөг хандлага интернэтээр дүүрэн байна.



Сэтгүүл, сонингууд өмнөх шигээ түгээмэл зүйл биш болсон хэдий ч элбэг хэвээрээ байсаар байна.



Мөн айдас, сөрөг хандлагууд ч бас газар авсаар байна.



Үүнээс зайлсхийх ямар ч аргагүй. Энэ нь бидний өмнө 7 хоногийн 24 цагийн туршид үргэлжилсэн байдаг. Сөрөг хандлага бол тахал.



Гэвч бидний хийдэг зүйл юу вэ?



Бид дууг нь чангалдаг.



Бид линк дээр дардаг.



Бид дараагийн хуудас руу эргүүлдэг.



Улмаар бид сөрөг байдалд бодол санаанд маань нэвтрэн орох боломжийг олгодог. Бид өрнөж буй дайн, тархаж буй шинэ өвчин, хөрөнгийн зах зээлд юу болж буйд санаа зовдог.



Бид яагаад ингэдэг вэ? Ийм төрлийн мэдээллийн юунд нь бид сэтгэл татагддаг юм бол?



Бид бол айдсаар дүүрэн хүмүүс.



Өөрийг нь сонсох хүсэлтэй хүмүүсийг өөрийнхөө атганд оруулахад ямагт бэлэн байдаг ертөнцийн агуу харанхуй гэж байдаг нь нууц биш.



Гэвч агуу гэрэл бас бий.



Мөн харанхуй оршихын аргагүй гэрэл гэж бий.



Хамгийн харанхуй үед минь над дээр үргэлж тусаж байсан гэрэл бол Бурханы Үг юм. Ямар нөхцөл байдалд байгаагаас чинь үл хамааран үүнийг даван туулахад шаардагдах алхамуудаар Библи таныг алхуулах болно. Санхүүгийн хямрал, гэрлэлт эсвэл харилцаан дахь асуудлууд, ажил бас сургууль дээрх асуудлууд, дэлхий нийтийг хамарсан сүйрлүүд зэрэг нь мөнхийн байдал ба Эзэнтэй харьцуулах үед бүдгэрдэг. Таны Библи бол хэзээ ч дуусахгүй гэрлийн эх үүсвэр тань юм.



Хамгийн харанхуй өрөөнд ч хүртэл гэрлийг асаахад гэрэл харанхуйг хөөн зайлуулдаг. Зөрчилдөөн, гай зовлонгийн үл мэдэгдэх нөхцөл байдалд Эзэний бидэн дээр гэрэлтүүлэх гэрэл ялсан хэвээрээ л байдаг. Үүнээс агуу зүйл гэж нэг ч үгүй. Түүнээс илүү гэрэлтэй зүйл гэж нэг ч үгүй.



Харанхуйн дунд байх үедээ гэрэл рүү гараа сунгахыг би сонгож байна. Сүнсэнд минь гэрэлтэж, арай дээр өдрүүд рүү хүрэх замаар хөтлүүлэхийг би сонгож байна.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Certainty In Times Of Uncertainty

Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагы...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://davidvilla.me

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна