Төлөвлөгөөний мэдээлэл

Тодорхойгүй нөхцөл байдалд ч тодорхой байхЗагвар

Certainty In Times Of Uncertainty

5-с 4 дахь өдөр

Аливаа зүйл бидний төлөвлөсний дагуу тэр бүр болоод байдаггүй хэдий ч тэдгээр нь үргэлж Эзэний төлөвлөгөөний дагуу байдаг.



Гэсэн хэдий ч замд ямар нэгэн овон товонгүй амьдрахыг амьдрал гэдэггүй. Эдгээр овон товонгүүдаас бүтэлгүйтэл олддоггүй, таныг замд зогсоох боломжийг эдгээр овон товонд олгох үедээ л бид бүтэлгүйтдэг. Саад тотгор дунд байхдаа бүү урам хугар, учир нь энэ нь таныг зорилгодоо хүрэхэд бууж өгөхөд хүргэдэг. Бидэнд юу тохиолдохыг бид хянаж чадахгүй, үүнд ямар хариу үйлдэл үзүүлэхийгээ л бид хянаж чадна. Пастор Чарльз Ар. Свиндолл амьдралын арван хувь нь танд юу тохиолдсон бэ гэдэг байхад ерэн хувь нь үүнд хэрхэн хариу үзүүлсэн бэ гэдэг тань аж гэж нэгэнтээ хэлжээ.



Таны сэтгэлгээ бол хүчирхэг зүйл мөн. Илүү авъяастай эсвэл илүү чадвартай учраас хүмүүс амжилтад хүрдэг гэж би боддоггүй. Бүтэлгүйтэх үедээ ч хүртэл амжилтад хүрнэ гэсэн сэтгэлгээтэй байдаг учраас тэдгээр хүмүүс амжилтад хүрдэг.



Аян бартаатай байх үед ч хүртэл үйл явцад бид найдах ёстой. Таны амьдралд зориулан бэлтгэсэн Өөрийнхөө төлөвлөгөөнд Бурхан таныг бэлтгэж байна. Бидний чиглэн буй хүрэх газарт сэтгэл санааны хувьд бэлтгэхийн тулд "сунгалтын улирал" гэж миний нэрлэдэг энэ цаг хугацааг Бурхан бидэнд өгдөг. 



Тодорхойгүй үед тодорхой байдалтай байх нь эргэн тойрондоо болж буй зүйлд сохор мэт байхыг хэлдэггүй. Энэ нь айдсыг мэдрэхгүй байна гэсэн үг биш, бид хүмүүс шүү дээ. Христийн дагалдагчид болохынхоо хувьд биднийг хүрээлэн байх сөрөг байдал ба айдсыг давдаг итгэлийг сонгохыг хэлдэг. Бодол санаанд маань айдас байх үед ч хүртэл цааш явсаар байхад шаардагдах зүйлсийг Эзэн бидэнд өгөх болно гэдгийг бид мэддэг байхыг хэлдэг.



Тодорхойгүй байдлын үед Библи тань тодорхой аж. 



Бурхан бол найдвартай Нэгэн. 



Есүс аль хэдийнээ бодол санаандаа шийдвэрээ гаргасан. 



Бид хязгаарлагдмал ертөнцөд амьдардаг байж болох ч хязгаар гэж үгүй Бурханд бид үйлчилдэг болохоо та харж байна уу.


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Certainty In Times Of Uncertainty

Биднийг тодорхойгүй байдалд байх үед Бурхан тодорхой байдаг Нэгэн! Давид Виллагийн ямар нэгэн илүү агуу зүйлд хүрэхийн тулд тодорхойгүй байдал болон сөрөг байдлын цаадахыг харах тухай түүний хамгийн сүүлийн үеийн Уншлагы...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Давид Виллад талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://davidvilla.me

Холбоотой төлөвлөгөө унших

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна