Төлөвлөгөөний мэдээлэл

Эрх чөлөө ба уучлалЗагвар

Of Freedom and Forgiveness

5-с 5 дахь өдөр

Саул Есүстэй уулзсан нь, 2-р хэсэг


Элч Паул хэрхэн Есүстэй уулзсан талаарх түүхийн хэрэгжүүлэлтийн маань хоёр дахь хэсэг мөн энэ юм.


Үйлс 9:1-9 дээр юу болсныг ахин харна уу. Үйлс 9:13-14-ийг унш.


Явж Саултай уулз гэсэн Эзэний тушаалд Ананиагийн эсэргүүцэл нь юу байсан бэ? Есүстэй харилцах хувийн харилцааны талаар хэн нэгэнтэй ярь гэж Бурхан таниас хүсэх үед үүнтэй адил зүйл бодол санаанд тань орох үе танд гарч байсан уу? Хэрэв Ананиа явж Саултай ярихаас татгалзсан бол юу болох байсан бол? Паул хэзээ ч христитгэлтэн болохгүй байсан байх! 11-р эшлэлд, Ананиагийн хэлэх зүйлийг сонсоход Саулын зүрх бэлэн байгаагийн нотолгоо нь юу гэж Эзэн Ананиад хэлсэн бэ? Паул залбирч байсан бөгөөд энэ нь идэвхитэй – өршөөл, уучлалын төлөө Бурхан руу хандан уйлах залбирал байв. Нэгэнтээ Филип Яансей ингэж хэлжээ: "Ямар их цөхөрсөн болохоо хүн тэр бүр хүлээн зөвшөөрөөд байдаггүй. Тэд ингэх үед тэнгэрулсын хаанчлал тэдэнд улам ойртдог." Бурхан Саулыг даруу болгосон бөгөөд тэгснээрээ өөрт нь ямар ихээр Бурхан хэрэгтэй байсныг тэр ухаарахын тулд аж.


Асуулт: Өөр рүүгээ ойртуулах зорилгоор Бурхан таныг даруу болгосон үеийг та санаж байна уу?


Саулын амьдралд гарсан өөрчлөлтийг та хэрхэн тодорхойлох вэ? Энэ нь 180 градусын эргэлт байсан! Бүрэн эргэлт байв! Бүр мөсөн өөрчлөлт! Түүнд — бас христитгэлт бидний хувьд ирсэн өөрчлөлтийг Паул ингэж тодорхойлжээ. Тийм олон хүмүүст Саулын адил "Дамаск хүрэх замд тохиолдсон" шиг эрс тэс зүйл тохиолдоод байдаггүй хэдий ч бидний ихэнх маань ийнхүү хэлж чадна, "Есүс Христийг таньж мэдэхээс өмнө байсантай би адил хүн байхаа аль хэдийнээ больсон." Та үүнийг хэлж чадах уу?


Тусгах цаг:


1. Яг одоо та Христтэй харилцах харилцааны хаана байна вэ?


2. Христийн хайраар бусдад хүрэхийн тулд Эзэн биднээр юуг хийлгэхэд дагуулж байна вэ?


3. Христийн хайрыг бусадтай хуваалцахаар энэ долоо хоногт бусдад хүрэх үед тань юу болсон бэ?


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Of Freedom and Forgiveness

Уучлал бол үйл явц. Энэ нь цаг хугацаа, төлөөс шаарддаг, хэцүү зүйл. Энэ нь хайрын хандлагаар зовлонтой өнгөрснөө тавьж явуулах замаар харилцаагаа сэргээхийг хэлдэг. Уучлах хүсэлгүй байхаас өөр өнгөрсөн үед маань биднийг...

More

Breakthrough Leadership Management Consultancy-гийн Ерөнхийлөгч ба Ахлах бэлтгэгч офицер Ноён Борис Жакүйнд талархал илэрхийлье. Тэр бол Филиппин дахь удирдагчдын программ ба үндсэн чадварын бусад сургалтуудын мастер сургагч ба шилдэг илтгэгч аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна