Төлөвлөгөөний мэдээлэл

Эрх чөлөө ба уучлалЗагвар

Of Freedom and Forgiveness

5-с 1 дахь өдөр

Үнэн ба Хүч чадал


Бурханы үнэн нь хууралтаас биднийг чөлөөлдөг.


Есүсийг сургаал заахыг нь сонсоод бас Түүний хийж буй зүйлсийг нь хараад иудейчүүд, "Энэ чинь юу вэ? Эрх мэдэлтэй шинэ сургаал байна! Тэр эрх мэдлээр тушааж байна!" гэж хэлжээ (Марк 1:27).


Марк номын эхний бүлгийг хар, Бурханы Хаанчлалын Үнэн ба Хүчийг харна уу. Амьдралдаа та Бурханы Хаанчлалын бүрэн дүүрэн үр нөлөөллийг мэдэрч байна уу? Энэ нь иудейчүүдийн хэлсэн "шинэ сургаал" байсан юм. Бурханы Хаанчлал энэ дэлхий дээр ирсэн — Хаанчлал руу биднийг дагуулахаар Бурханы Хүү ирсэн. Хаанчлал ирсэн болохыг харах сүнсний нүд танд байна уу?


Бурханы Хаанчлалын талаарх дөрвөн үнэн: (9-13-р эшлэл)


1. Бурхан танд Өөрийгөө илчлэхийг хичээж байна – тэнгэрээс гарах дуугаар (10-11-р эшлэл). Өнөөдөр Бурхан бидэнд хандан хэрхэн "ярьж" байна вэ?


2. Таны бүхий л гэмийг Бурхан Өөр дээрээ үүрсэн – Иоханаар хүртсэн баптисм нь гэмийн төлөөх гэмшлийн баптисм байжээ. Таны гэмийн төлөө Есүс гэмшжээ! Иордан гол дээр тэр өдөр Түүний гэмшсэн ямар гэмийг та энэ долоо хоногт үйлдсэн бэ? (5,9-р эшлэлүүд)


3. Тантай хайрын харилцаатай байхыг Бурхан үнэхээр их хүсдэг – "хайрт Хүүтэй"-гээ харилцах Эцэгийн харилцаа (11-р эшлэл) бол Түүний тантай харилцаатай байхыг хүсэх тэр л харилцаа юм. Есүсийг хайрладаг шигээ Тэр таныг ч бас хайрладаг! (Иохан 17:23)


4. Сорилтыг ялах чадварыг Бурхан танд өгч чадна – Сатаны сорилтыг ялсан Есүсийн ялалт бол таныг ч бас ялуулах чадвартайн нотолгоо аж. (Матай 4:1-11; Еврей 2:18-г үз)


Асуулт: Эдгээр дөрвөн үнэнээс таны хувьд аль нь итгэхэд хамгийн хэцүү байдаг вэ?


 


Бурханы Хаанчлалын гурван шаардлага:


1. Гэмш (15-р эшлэл) Гэмээ улай; гэмээсээ Бурхан өөд эргэ "... амьд бөгөөд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээсээ Бурхан өөд эргэж" (1 Тесалоник 1:9, АБ2013). Таны "шүтээн" юу вэ?


2. Сайнмэдээнд итгэ (15-р эшлэл) Эцэгтай хайрын дагуух харилцаанд таныг авч ирэхийн тулд Есүс тамыг туулсан


3. Дуулгавартайгаар дага (16-20 эшлэл) Симон, Андрей, Иаков, Иохан нар дуулгавартайгаар дагасан. Таниар хийлгэхээр Бурханы хэлсэн зүйлд та дуулгавартай байна уу?


Асуулт: Эдгээр гурван шаардлагыг дагасан үеийнхээ талаар бод: гэмш, итгэ, дуулгавартайгаар дагах. Амьдралд тань ямар үр дүн гарсан бэ? Сатан ба өвчинөөс Бурханы хүч биднийг чөлөөлдөг


1. Муу ёрын сүнсний хяналтаас чөлөөлөх (21-26, 34-р эшлэл) — бузар сүнснүүд Есүст дуулгавартай байдаг


2. Өвчин эдгээгдсэн (29-34, 40-45-р эшлэл) — Хүмүүс гуйх үед Есүс тэднийг эдгээжээ. Бурханы Хаанчлал Сатаны хаанчлал болох харанхуй, өвчин, хууралтыг сүйрүүлсэн. Есүс ЭЗЭН болон бидэн дээр ирлээ!


Асуулт: Бурханы Хаанчлалын бүрэн үр нөлөөг та мэдэрч чадаж байна уу? Үгүй бол яагаад? (Дээрх "үнэнүүд" ба "шаардлагуудыг" ахин харна уу.) "Үүр шөнөөр Тэр босоод гадагш гарч зэлүүд газар очин, тэндээ залбирч байв" (35-р эшлэл)


Бичээс

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Of Freedom and Forgiveness

Уучлал бол үйл явц. Энэ нь цаг хугацаа, төлөөс шаарддаг, хэцүү зүйл. Энэ нь хайрын хандлагаар зовлонтой өнгөрснөө тавьж явуулах замаар харилцаагаа сэргээхийг хэлдэг. Уучлах хүсэлгүй байхаас өөр өнгөрсөн үед маань биднийг...

More

Breakthrough Leadership Management Consultancy-гийн Ерөнхийлөгч ба Ахлах бэлтгэгч офицер Ноён Борис Жакүйнд талархал илэрхийлье. Тэр бол Филиппин дахь удирдагчдын программ ба үндсэн чадварын бусад сургалтуудын мастер сургагч ба шилдэг илтгэгч аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна