Төлөвлөгөөний мэдээлэл

Эрх чөлөө ба уучлалЗагвар

Of Freedom and Forgiveness

5-с 3 дахь өдөр

Үл уучлагч ах


Бага байхад чинь ах юмуу эгчийнхээ хийсэн инээдтэй эсвэл үнэхээр тэнэг зүйлийг санаж байна уу? Ах дүү чинь таныг уучлахаас татгалзаж байсан үе байсан уу? Танд энэ нь ямар санагдсан бэ? Өчигдөр бид төөрсөн хүүгийн талаарх түүхийг үзэцгээсэн. Бусдыг уучлах талаар Есүс юуг зааж байсныг харахаар тэр сургаалт зүйрлэлийн сүүлийн хэсгийг бид өнөөдөр харцгаах болно. Энэ бүлэгт Есүст гурван сургаалт зүйрлэлийг өгүүлжээ. Энэ сургаалт зүйрлэлийг Есүс хэнд хандаж хэлснийг харцгаая. Есүс хэнд хандан ярьж байсан бэ? Фарисайчууд ба хуулийн багш нар байсан. Тэд өөрсдийгөө "гэмтнүүдээс" хамаагүй дээр гэж бодсон байсан хүмүүс байлаа. Үүнтэй адилхан алдаа гаргахгүй байх дээр бид болгоомжтой байх хэрэгтэй. Гэр бүлээсээ татгалзсан, өв залгамжлалаа ухаангүйгээр үрж дуусгасан хүү гэртээ эргэн ирсэн! Тэр даруугаар ирж, уучлалыг гуйжээ. Баярт орохоос ах нь татгалзав. Аавд нь энэ ямар санагдсан гэж та бодож байна? "bunso" (бага)-гийн хувьд баяр хөөр байсан бол, “kuya” (том)-гийн хувьд гомдол байлаа. Ах нь шударга бус байдал, уур хилэн, атаархалыг мэдэрч байв.


Асуулт: Хэн нэгнийг уучлахаас татгалзах хүнд юу болдог вэ?


Асуулт: Энэ түүхийг сонсох үед хэн танд илүү ойр санагддаг вэ? Эцэг үү, Төөрсөн хүү юү эсвэл ах уу?


Ямар нэгэн зүйлийг хийсэн учраас тэдний талаар ярихаас зайлсхийх хүн таны амьдралд байна уу? Эсвэл магадгүй таны хийсэн ямар нэгэн зүйлээс болж гомдсон нэгэн байж болох юм. Эдгээр эшлэлүүдэд, бид юу хийх ёстой гэж Есүс хэлдэг вэ? Явж ах дүүтэйгээ эвлэр. Хүн бүрийг Бурхан ямар ихээр уучилсан гэдгийг бид бодох үед бусдыг уучилж чадахгүй байгаа хэвээрээ гэж бодоход үнэхээр гайхширмаар зүйл биш гэж үү? Өөр шиг нь байхыг Бурхан биднээс хүсдэг: Бурхан Өөрт нь буруу зүйл хийсэн хүн рүү гүйхэд, түүнийг тэврэхэд бас түүнийг уучлахад үргэлж бэлэн байдаг. Үүнийг хийх нь танд амархан байдаг уу? ҮГҮЙ!! Бидний доторх Ариун Сүнсний хүчээр л биднийг гомдоосон нэгнийг бүрэн уучилж, хүлээн авах боломжтой болдог.


Тусгах цаг: Учрыг нь олох хэрэгтэй харилцаа – уучлах хэрэгтэй хүн, уучлал гуйх хэрэгтэй тэр хүнийхээ талаар бод.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Of Freedom and Forgiveness

Уучлал бол үйл явц. Энэ нь цаг хугацаа, төлөөс шаарддаг, хэцүү зүйл. Энэ нь хайрын хандлагаар зовлонтой өнгөрснөө тавьж явуулах замаар харилцаагаа сэргээхийг хэлдэг. Уучлах хүсэлгүй байхаас өөр өнгөрсөн үед маань биднийг...

More

Breakthrough Leadership Management Consultancy-гийн Ерөнхийлөгч ба Ахлах бэлтгэгч офицер Ноён Борис Жакүйнд талархал илэрхийлье. Тэр бол Филиппин дахь удирдагчдын программ ба үндсэн чадварын бусад сургалтуудын мастер сургагч ба шилдэг илтгэгч аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна