Төлөвлөгөөний мэдээлэл

Эрх чөлөө ба уучлалЗагвар

Of Freedom and Forgiveness

5-с 2 дахь өдөр

Уучлагдахаар Эцэг дээр ирэх


Бага сургуулийн насанд байхдаа ямар нэгэн буруу зүйл хийгээд, үүнийхээ төлөө шийтгэгдсэн тохиолдлоо та санаж байна уу? Тэр шийтгэл танд ямар санагдсан бэ?


Өнөөдөр бид үүнтэй адилхан Есүсийн нэгэн сургаалт зүйрлэлийг авч үзнэ. Уучлалыг хүлээн авахаар Бурхан Эцэг дээрээ ирэх талаар Есүс юу хэлэхийг хичээж байсныг хамтдаа харцгаая. Энэ бага хүү өөрт ногдох хөрөнгөө аваад, эцэгээсээ холдох юм бол аз жаргалтай болох нь гарцаагүй гэж бодож байсан мэт. Гэвч эцэгээсээ хол амьдрал түүний найдсан шиг байж чадаагүй. Дэлхийн аавуудынхаа талаар ярилцацгаая. Биднийг үнэхээр хайрладаг дэлхийн эцэгтэй байхыг бид бүгд юунаас ч илүүтэйгээр хүсдэг. Гэвч ихэнх хүмүүсийн хувьд өсч торних үед нь эцэг маань хамт байгаагүй. Ажлаасаа эсвэл өөр бусад сонирхолоосоо болоод тэр бие махбодын хувьд хамт байж чадаагүй. Эсвэл магадгүй тэр гэртээ байх нь элбэг хэдий ч сэтгэл санааны хувьд эзгүйтэй адил байсан. Зарим хүмүүсийн хувьд, тэр ихэнхдээ ууртай — тэр ч бүү хэл хүчирхийлдэг байсан нь аавынх нь талаарх дурсамж байдаг. Харин Бурхан Эцэгийн талаар ярих үед Тэр яг л дэлхийн аавтай минь адилхан — эзгүй бас ууртай гэж бодох гээд байх нь бий.


Асуулт: Бурханыг эзгүй бас ууртай гэж бодох үед хүмүүсийн амьдралд юу болдог гэж та бодож байна вэ?


Бурхан Эцэгийн талаар ярих нь ихэнх хүмүүсийн хувьд амаргүй байдаг. Ихэнх хүмүүс Түүнийг эзгүй бас ууртай гэж боддог. Бурхан руу шууд очихынхоо оронд Түүнийг гэгээнтэн эсвэл өөр хэн нэгэн гэдгээр ярих нь тэдэнд илүү тухтай байдаг. Өөр рүү нь даруу зүрх сэтгэлтэйгээр ирэх хүмүүст хандах Бурханы хандлагын талаар энэ сургаалт зүйрлэлээр Есүс бидэнд юуг зааж байна вэ? Бүрэн уучлал ба хүлээн зөвшөөрөлт!


Бид Түүнээс зайлсхийн эсвэл Есүс Христээр дамжуулан Түүн рүү шууд очихынхоо оронд өөр хүн дээр очих үед минь Бурханд ямар санагддаг гэж та бодож байна вэ? Энэ хүүгийн эцэгийн үйлдсэн бүхнээс танд хамгийн чухал санагдах зүйл юу байна вэ? Миний хувьд эцэг хүү рүүгээ гүйсэн, түүнийг тэвэрсэн, үнссэн, уучилсан, хамгийн шилдэг хувцсыг түүнд өмсгөсөн, хуруунд нь бөгж зүүлгэсэн, хөлд нь гутал өмсгөсөн бас эргэж ирснийг нь баярлан тэмдэглэсэн нь хамгийн утга учиртай зүйл байлаа. Бидний өмнөөс Есүс нас барсан учраас л Тэнгэрлэг Эцэг биднийг бүр мөсөн уучилж, хүлээн зөвшөөрөх болсон.


Хэрэв та хэсэг бүлгээр энэ Уншлагын Төлөвлөгөөг дагаж байгаа бол Тэнгэрлэг Эцэгийн уучлалыг амьдралдаа мэдэрсэн талаараа хоёр эсвэл гурван хүмүүсээр хуваалцуулж болно. Энэ нь авралын гэрчлэл эсвэл итгэгч болсноос нь хойш гэмийн уучлалыг хүртсэн талаарх гэрчлэл байж болно. Хоёр минутаар хязгаарлацгаая - товч бөгөөд тодорхой!


Тусгах цаг:


1. Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаандаа та яг одоо хаана байна вэ?


2. Дэлхийн эцэг нь үргэлж "ууртай бас эзгүй" байсан мэт мэдэрч буй хэн нэгнийг та яг одоо санаж байна уу? Тэр хүний төлөө та залбирч чадах уу?


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Of Freedom and Forgiveness

Уучлал бол үйл явц. Энэ нь цаг хугацаа, төлөөс шаарддаг, хэцүү зүйл. Энэ нь хайрын хандлагаар зовлонтой өнгөрснөө тавьж явуулах замаар харилцаагаа сэргээхийг хэлдэг. Уучлах хүсэлгүй байхаас өөр өнгөрсөн үед маань биднийг...

More

Breakthrough Leadership Management Consultancy-гийн Ерөнхийлөгч ба Ахлах бэлтгэгч офицер Ноён Борис Жакүйнд талархал илэрхийлье. Тэр бол Филиппин дахь удирдагчдын программ ба үндсэн чадварын бусад сургалтуудын мастер сургагч ба шилдэг илтгэгч аж. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://www.theprojectpurpose.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна