Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдсан мөрөөдлүүдЗагвар

Dreams Redeemed

7-с 7 дахь өдөр


12 алхамт уулзалтад түгээмэл залбирдаг залбирлын нэгэн хэсэгт Бурханд хандан "хүнд хэцүүг амар тайвнаар туулж, энэ нүгэлт ертөнцөд би өөрийнхөөрөө биш Есүсийн үйлдсэн шиг байхад туслаач" гэсэн мөр байдаг.


Энэ мөр үргэлж миний сэтгэлд хүрдэг байсан. Яагаад гэхээр би өөрийгөө болон эргэн тойрныхоо бусад хүмүүсийг засах гэж оролдож, нөхцөл байдлаа өөрөө удирдахыг хичээсээр байсан... өөрийнхөө төлөвлөсөн мөрөөдлийг бодит болгохоор үргэлж хичээдэг байлаа. Энэ нь үр дүнд хүрээгүй нь тодорхой.


Гэр бүлээ цуцлуулсны дараа би байшингаа алдаж, кредит оноо маань муудаж, өөрийнхөө аюулгүй байдлын төлөө босгосон торууд маань нэг нэгээрээ унаж, босгохыг хүсэж байсан амьдрал минь бүрмөсөн сүйрч байгаа юм шиг л санагдсан.  Амьдрал маань миний хүсэж байсан шиг байгаагүй.


Нэг удаа би энэ байгаа байдалдаа үнэхээр их гашуудан Бурханд хандан "Амьдрал минь миний бодож, мөрөөдөж байсан шиг болсонгүй" гэж хашхиран уйлсан юм. Бурхан миний уйлахыг сонссон. Дараа нь Тэр миний зүрх сэтгэл рүү хандан ярьсан.


Би чамайг аварсан.


Бурханы хэлсэн энэ амлалтыг сонсоод бараг л миний инээд хүрсэн. Яагаад гэвэл би өөрийнхөө амьдралыг харах юм бол аврагдаж байгаа зүйл юу ч байгаагүй.


Хармони, Би чамайг өөрийн чинь төлөвлөсөн мөрөөдлөөс аварсан... Би мөрөөдлийг чинь дахин сэргээх болно.


Бурхан мөрөөдлийг минь аварч, гэр бүлийг маань дахин сэргээж өгнө гэсэн Түүний энэ амлалт надад энэ байдалтайгаа насан туршдаа байхгүй гэдэг итгэл найдварыг өгсөн юм. 


Би Бурханыг аврагч гэдгийг мэднэ. Эхлээд Тэр миний бүх зовлон шаналал, дарамтыг Өөртөө авч, миний түүхээр дамжуулан Үнэт Эрдэнэс дэх бусад хүмүүст хүрсээр байна. Өнөөдөр, гэр бүл цуцлалтаас хойш нэлээн хэдэн жилийн дараа, гэр бүлээ дахин сэргээх миний мөрөөдлийг Тэр аварсан гэж би танд хэлж чадна. 2014 оны 3-р сард би үнэхээр гайхалтай хайр халамжаар дүүрэн, охиныхоо 2 дахь аавтай гэрлэсэн! 2018 оны 1-р сард гэр бүлд маань баяр хөөр авчирсан хөөрхөн хүүтэй болсон.


Би Иосефийн түүхэнд дуртай, яагаад гэвэл тэр өөрийнх нь бүх мөрөөдөл нурж унасан ч гэсэн Бурханд бүх итгэлээ тавьдаг байсан жинхэнэ мөрөөдөгчийн тод жишээ юм. Тэр гэр бүлийнхэндээ хаягдаж, боолчлогдож, шоронд хоригдож, мартагдсан нэгэн байсан. Энэ бүх үед Бурхан Иосефтой хамт байсан. Эцэст нь түүний Бурханд итгэх итгэл түүнийг тэр нөхцөл байдлаас гаргаж, түүний гэр бүл болон бүх Египетийг өлсгөлөнгөөс аврах боломжийг олгосон. Бурхан Иосефын амьдрал болон түүний түүхийн жижиг хэсэг бүрийг сайн сайханд ашигласан! Бурхан түүний мөрөөдлийг аварсан. 


Иосеф мөрөөдлөө орхиж, бууж өгөх сорилтод ордог байсан болов уу? гэж заримдаа би боддог. Харин үүний оронд ямар ч үед, ямар ч нөхцөл байдалд байсан бай, тэр итгэлдээ үнэнч байж, Бурханд өөрийгөө ашиглахыг зөвшөөрч, үргэлжлүүлэн мөрөөдсөөр байсан. Түүний үнэнч, итгэлтэй байдлын улмаас үндэстэн аврагдсан.


Би таныг юу туулж байгааг мэдэхгүй. Бурханы танд өгсөн мөрөөдлүүд ямар сорилт, дайралтад өртөж, юу туулж байгааг би мэдэхгүй. Гэхдээ би—Бурхан бол аврагч гэдгийг мэднэ. Тэр итгэмжтэй. Таныг мөрөөдсөөр, итгэсээр, тэвчээртэй байсаар байх үед… 


Бурхан мөрөөдлүүдийг чинь аврах болно. 


 


Хармонигийн тэмдэглэл:


Энэ уншлагын төлөвлөгөө танд таалагдсан гэж найдаж байна! Би таныг үргэлжлүүлэн эрх чөлөөтэй амьдарч, том мөрөөдөж, сайныг үйлдээрэй гэж урамшуулмаар байна! Мөн та миний блогоор зочлоорой www.HarmonyGrillo.com. Үнэт эрдэнэсийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.iamatreasure.comд зочилно уу. 


 


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Dreams Redeemed

Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг бай...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Хармони Гриллод (Би бол үнэт эрдэнэс) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://harmonygrillo.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна