Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдсан мөрөөдлүүдЗагвар

Dreams Redeemed

7-с 2 дахь өдөр


Хамгийн анхны Ээжүүдийн баяраар- цэцгийн баглаануудад дарагдсан, сэтгэлийн хөдөлгөөнөөр дүүрэн өдөр байх боловуу гэж би төсөөлж байсан. Харин үүний оронд гэрлэлтийг маань төгсгөл болгохуйц үнэнээ хэлэхийг сонссон. Эхний 24 цагт өвдөлт, харамслаас болж шинэхэн төрсөн охиныхоо ээж байх ямар ч нөхцөл надад байгаагүй. Сайн найз маань эхний шөнө охиныг минь авч хоносон. 


Маргааш нь охиноо авахаар тэднийд ирэх үедээ би том өрөөнийх нь хивсэн дээр нулимсан далайд гашуудан сууж байв. "Би түүний сүйт бүсгүй нь байсан. Бид бие биедээ тангараг өргөсөн шүү дээ. Бид хүүхдүүдээ хамтдаа өсгөн, хамтдаа эмээ өвөө болцгоох ёстой байсан шүү дээ. Гэр бүлдээ гэр бүл цуцлалтын давтамжийг бид нураах гэж байсан. Бид хамтдаа хөгшрөх ёстой байсан." 


Юуг тусган харж байгаагаа хэлэхээс өмнө тэр өрөвдөх сэтгэлээр намайг сонссон. "Хармони, амьдралаа ямар байдалтай байлгахыг хүссэн дүр зургийг чи зурсан мэт сонсогдож байна. Энэ бол үнэхээр хэцүүг би мэдэж байна, гэхдээ зургийн зотон даавуугаа Бурханд өгч, шинэ зураг зурахад нь Түүнд найдах цаг ирсэн байж болох юм".


Түүний зөв байсан. Танил амьдралынхаа араас харамсаад зогсолгүй, ийм байх боловуу гэж төсөөлж байсан амьдралынхаа төлөө би харамсаж байлаа.Харамслын дээр харамсал. Амьдрал минь ямар байхыг төсөөлөхөд ихэнх маань тодорхой хэмжээгээр цаг зарцуулсан л байдаг. Гэрлэлт, хүүхдүүд, ажил мэргэжил, найз нөхөд, заримдаа энэ бүх зүйлсийн болох цаг хугацааг ч хүртэлд

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Dreams Redeemed

Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг бай...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Хармони Гриллод (Би бол үнэт эрдэнэс) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://harmonygrillo.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна