Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдсан мөрөөдлүүдЗагвар

Dreams Redeemed

7-с 1 дахь өдөр


Би өөрийгөө хорин-нэгэн нас хүрнэ гэж хэзээ ч бодож байсангүй. Бэлгийн зүй бус харьцалт, хүчин, замбараагүй орчинд амьдарсан урт түүхийн дараа, намайг арван гуравтай байхад, эрэгтэй дүүг маань найман настай байхад ээж бүлэглэлд хөтлөгдсөн дүүрэг дунд гурван сарын турш бие даалган ганцааранг минь үлдээсэн. Тэр зуны турш, хамгаалалт болон хоолоор хангасан надаас арай ах хүүтэй би харилцаатай боллоо. Харилцаа яваандаа хэрцгий бөгөөд ашгийн чанартай болж, эцэстээ намайг сексийн бизнест тайчигчаар ажиллахад хүргэв. Үндсэндээ, найз залуу минь янхны зууч маань болж миний амьдрал аажмаар хяналтнаас гарч эхэлсэн юм. 


Есүс амьдралд минь нэвтрэн орж ирээч. 


Түүний дотор, би нигүүлсэл, эдгэрэл, эрх чөлөө рүү хүрэх замыг олсон. Би дахиж мөрөөдөж эхэлсэн. Би ногоон зүлгэн дээр хүүхдүүдийн тоглоом тархсан, цагаан үзүүртэй хашаатай гэртэй болох өдрийг мөрөөдсөн. Би бүгдээрээ ижилхэн овогтой бүтэн гэр бүлийг мөрөөдсөн. Миний мөрөөдөл хүүхэд насандаа үзэж байгаагүй аюулгүй байдал болон тогтвортой байдлыг илэрхийлж байлаа.


Би Ням гараг бүрт сүмд явж, зөв номнууд уншиж, зөв зүйлсийг хийснээр миний бүх мөрөөдлүүд биелж, амьдралынхаа асуудлуудад Есүсийг дархлаа болгоно гэсэн буруу итгэлтэй байв. 


Хэдхэн жилийн дотор, бүх зүйл миний төлөвлөсний дагуу явагдаж байлаа. Би гэрлэсэн бөгөөд хөөрхөн хүүхэдтэй, хашаатай гэртэй болсон. Амьдрал үнэхээр сайхан байсан, би бүр өөртөө атаархаж байв! 


Нөхөр маань араар минь тавьсаныг олж мэдэх үед, эцсийн эцэст гэрлэлтээ сэргээх гэж тэмцэхийг хүсэхгүй байлаа, амьдралд минь надад байсан найдвар болгон сүйрсэн мэт мэдэрч байлаа. Миний мөрөөдөж байсан амьдрал тэр чигээрээ нуран унаж байлаа. 


"Харлем" шүлгэндээ, Лэнгстон Хюьг дараах асуултыг тавьдаг. "Хойшлогдсон мөрөөдөлд юу тохиолддог вэ?"


 "Энэ хатдаг уу


      наранд байгаа үзэм шиг?


      Эсвэл шарх шиг бугладаг уу—


      Бас тэгээд урсдаг уу?"


Хойшлогдсон мөрөөдөлд юу болдог вэ гэхээр мөрөөдөгчөөс хамаараад хүрэх боломжгүй болж эсвэл бүр сүйрдэг гэдэгт би итгэдэг.  Бидний хэрхэн хариу үзүүлж байгаагаас бидэнд зориулсан Бурханы мөрөөдөлд ойртох эсвэл улам хол түлхэгдэх эсэх нь хамаарна.


Нөхөр маань буруугаа хүлээн зөвшөөрөх үед, би нэг шийдвэртэй нүүр тулсан юм…


Би хаана найдвараа тавих гэж байсан бэ? Би амьдралдаа мөрөөдөж байсан мөрөөдөлдөө найдвараа тавих гэж байсан уу? Эсвэл би Бурханд найдвараа тавих гэж байсан уу?


Библийн дагуу бол, хүлээгдсэн найдвар зүрхийг өвтгөдөг, харин Есүс доторх найдвар бол сүнсэнд минь зангуу юм.  Би хичнээн их хүсэвч хүссэнээрээ нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй, харин би тэдгээр нөхцлүүдэд хэрхэн хариу үзүүлэхээ шийдэж чадна


<0>Би таныг дараах асуултуудыг эргэцүүлэхэд урьж байна: Өнөөдөр таны найдвар хаана байна вэ? Таны найдвар амьдралын чинь мөрөөдөл дээр байна уу? Эсвэл Мөрөөдлүүдийг Өгөгч Нэгэн дээр таны найдвар байна уу? 
Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Dreams Redeemed

Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг бай...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Хармони Гриллод (Би бол үнэт эрдэнэс) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://harmonygrillo.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна