Төлөвлөгөөний мэдээлэл

Аврагдсан мөрөөдлүүдЗагвар

Dreams Redeemed

7-с 6 дахь өдөр


"Чи юу хүсэж байна вэ?" Бидний гэрлэлт нуран унаж байхад миний хуучин нөхөр надаас энэ асуултыг асуусан. "Би чамайг өөр ямар ч эр хүний хийж байгаагүй зүйлийг хийгээсэй гэж хүсэж байна…Би чамайг миний төлөө тэмцээсэй гэж хүсэж байна." гэж мэгшин уйлж хариулахдаа хоолой минь чичирч байсан.
 


Дараа нь, би ганц бие ээжийн ганцаардмал, сорилт бүхий замаар залуурдаж байхдаа, Бурхан надаас ижилхэн асуултыг ахин дахин асууж байна гэж мэдэрсэн. "Чи юу хүсэж байна вэ?" Хэдэн жилийн турш, Түүнд өгөх хариулт надад байсангүй. Миний юу хүсэж байгаа нь үнэхээр хамаатай гэж үү? гэж би гайхсан. 


Би цээжээр уншдаг гүн маанийхаа ард нь өөрийн бүх хүсэл, мөрөөдлөө нуусан бөгөөд энэ үнэхээр сайхан сонсогдож байлаа, "Миний хүслээр биш, харин Таныхаар болог". 


Хэдийгээр Бурханы хүсэлд бууж өгнө гэдэг сайн зүйл ч гэлээ, Бурхан миний идэвхгүй дуулгавартай байдлын араас биш, харин миний зүрхний хойноос хөөцөлддөг гэдгийг ойлгоход урт хугацаа шаардагдсан юм. Бурхан үүрэг болсон тушаалуудад нь болон дарангуйлсан хүсэлд нь хариу үзүүлэх боолуудыг хайгаагүй, харин ойр дотно харьцаа, харилцаанд Түүнд хариу үзүүлэх хөвгүүд, охидуудыг хайж байгаа. 


Би энэ үгийг сонсож байсан, "Мөрөөдөл бол чиний хувьд сайн хэрэг юм.  Энэ бол гайхамшиг ирэх цуурай юм."


Бурхан бидний мөрөөдөлд санаа тавьдаг. Бурхан бидний зүрхэнд байгаа хүсэлд санаа тавьдаг. Хэрвээ бид Бурханаар үйлдүүлвэл, мөрөөдлөө хуваалцахад явцдаа Бурхан хүлээж буй улирлуудыг ашиглан бидний итгэлийг барьж байгуулан, Өөртөө биднийг улам илүү ойртуулах болно. Бурхантай мөрөөдлөө хуваалцах гэдэг нь бид хүссэн болгоноо авна гэсэн үг биш юм. Бурхан бол бидний хувийн мөрөөдөл биелүүлэгч нэгэн биш. Харин Бурхантай мөрөөдлөө хуваалцах үйл явц нь биднийг Түүнд улам ойртуулдаг.


Таны хамгийн сайн найз эсвэл хань ижил чинь танд мөрөөдөл болон хүслийнхээ талаар хэзээ ч хэлж байгаагүй гэдгийг та төсөөлж чадах уу? Миний бодлоор, тэдгээр хүмүүсээс холбоо тасарсан мэт бас харилцаа маань өнгөц мэт санагдах болно. Өөрсдийнхөө хүсэл, тэмүүллийг хуваалцах ярвигтай туршлага нь бусадтай төдийгүй Бурхантай харилцах ойр дотно харилцааны багтаамжийг гүнзгийрүүлдэг.


Миний хувьд, гэр бүлтэйгээ хоолны ширээ тойрон суух мөрөөдлөө үгүйсгэх гэж оролдож байсан олон жилийн дараа, би Бурханд юу хүссэнээ хэлсэн. Би дахиж гэрлэхийг хүссэн. Би мөрөөдлөө, алсын хараагаа, хариуцлага, сорилт, инээд, нулимсаа хуваалцаж болох нэгнийг хүссэн.


Хүлээх улирал үргэлжилсээр байв. Энэ хугацаанд, Бурхан миний дотор гүн эдгэрлийн ажлаа үргэлжлүүлсэн юм. Бурхан надад харилцан нөхөрлөлийг заах гэж бас аюулгүй хүмүүстэй жинхэнэ сэтгэл хөдлөлийн ойр дотно харилцаа ямар харагддагийг заахад хүлээлтийг ашигласан. Би итгэл дотроо бас үнэндээ Бурхан бол үнэхээр сайн гэдэг итгэлд өссөн. Бурханы зан чанар итгэмжит юм. Бурханы төлөвлөгөөнүүд сайн. Миний амьдрал дахь нөхцөл байдлууд эдгээр бодит баримтуудыг өөрчилдөггүй болохыг Тэр надад заасан. Тэдгээр үнэнүүдийн нотолгоог харсан гэж бодохгүй байх үедээ ч Бурхан эдгээр үнэн дээр зогсохыг надад заасан.


Та юу хүсч байна вэ? 


Бичээсийн дагуу, Есүс учирч байсан хүмүүсээсээ энэ асуултыг янз бүрээр асууж байлаа. Тэгээд танаас ч гэсэн Есүс энэ асуултыг асууж байна гэдэгт би итгэж байна. Энэ асуулт дахь хариултыг хайж ол, тэгээд Бурхантай хариултаа хуваалцаарай гэж би таныг урамшуулмаар байна. Бурхан таны зүрхэн дэх хүсэлд итгэмжтэй байж чадна. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Dreams Redeemed

Мөрөөдөлдөө хүрч чадахгүй мэт эсвэл мөрөөдөл минь замхарсан мэт санагдах үед бид юу хийх хэрэгтэй вэ? Хүчирхийлэл, шарх бас гэр бүл цуцлалтын зүрхний шархыг давж гарсан хүний хувьд энэ асуулт надад дахин дахин гардаг бай...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Хармони Гриллод (Би бол үнэт эрдэнэс) талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: http://harmonygrillo.com

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна