Төлөвлөгөөний мэдээлэл

Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 7 дахь өдөр

ХРИСТ БОЛ БҮГД



Бурханы мөнхийн зөвлөл дотор, загалмай дээрх ялалт дотор мөн тэнгэр газар дээрх хаант улсын Хаан болохынхоо хувьд, "Христ бол бүгд" (Колоссай 3:11). Гэмтнүүдийн аврал дотор, тэдний зөвтгөл, ариутгал дотор, Христийн биеийн барилт босголт дотор, хамгийн гэмт нэгнийг хүртэл оруулаад хүн нэг бүрийг харж хандах дотор, "Христ бол бүгд." Бид итгэл дотроо "Христ бол бүгд" гэдгийг хүлээн зөвшөөрөх үед өдөр бүр, цаг тутамд Бурханы хүүхэд тайтгаруулагдан, хүчирхэгжүүлэгдэн байдаг.



Эдгээр бичээсүүдийг уншиж байхдаа, энд тодорхойлогдсон бүхэл бүтэн аврал танд зориулагдаагүй гэж та бодож байж болох юм. Та хэт сул дорой, хэт үнэ цэнэгүй, хэт итгэл даахааргүй нэгэн мэт өөрийгөө мэдэрч байж болох юм. Эрхэм уншигч минь, хэрэв та Есүс Эзэнийг хүүхэд мэт итгэлээр хүлээн зөвшөөрөх л юм бол хэрэгтэй бүхнээр тань хангах Удирдагч ба Хөтөчийг та олж авах болно. (Филиппой 4:19-г үз.) "Үеийн төгсгөл хүртэл Би та нартай [s]үргэлж хамт байх болно" (Матай 28:20)—гэж хэлсэн Аврагчийнхаа үгэнд бүхий л зүрхээрээ итгэ—тэгвэл та Түүний оршихуйг өдөр бүр мэдрэх болно.



Хичнээн хүйтэн, үлбэгэр мэдрэмжтэй ч байсан хамаагүй, хичнээн гэмтэй ч байсан хамаагүй Эзэн Есүстэй нууц газарт уулз, Тэр Өөрийгөө танд илчлэн харуулах болно. Түүнд ямар өөдгүй нэгэн болохоо хэл, тэгээд танд туслана, тэтгэнэ гэдэгт нь Түүнд найд. Түүний дотор баярлах хүртлээ итгэлээрээ Түүний өмнө хүлээ. Заримдаа та үүнийг мартсан байж болох хэдий ч, нууц залбирлын газарт өдөр бүр очих үедээ, дараах бодлыг бод: "Христ бол бүгд." Хэрхэн залбирахыг заах, итгэлийг тань хүчирхэгжүүлэх, Түүний хайрын баталгаа ба Эцэгт хүрэх боломжийг танд олгох, ажил хийгдэх өдөр таныг хүчтэй байлгахын тулд үүнийг өөрийнхөө уриа болго. "Христ бол бүгд." Тиймээ, Христ, таны Христ, бол танд хэрэгтэй бүхэн тань мөн. Түүний хайран дотор байхыг энэ танд заах болно. Тэр зүрхэнд тань оршдог бас "Мэдлэгийг давдаг Христийн хайрыг…" (Ефес 3:19) мэдэх баталгааг энэ танд өгөх болно. Мөнхийн мөнхөд Бурхан магтагдах болтугай! Христ, таны Христ, бүхний дотор байдаг Нэгэн!



 Энэ Уншлагын Төлөвлөгөө таныг урамшуулсан гэдэгт бид найдаж байна. https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/ дээрээс өөр бусад эх сурвалжуудыг олж судална уу


Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна