Төлөвлөгөөний мэдээлэл

Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 2 дахь өдөр

 ЕСҮС



Эзэн Есүс махан биеэр төрсөн хүн байсан учраас Түүнд Өөрийн гэсэн оноосон нэр байв. Ээж нь, дагалдагчид нь мөн найзууд нь Түүнийг Есүс хэмээн нэрээр нь дууддаг байжээ. Гэхдээ Түүний нэр ямар утгатай болохыг тэд төдийлөн сайн мэдээгүй л байсан боловуу. Ихэнх христитгэлтнүүд, Есүс хэмээх нэрэнд ямар баялаг агуулагддаг болохыг төдийлөн мэддэггүй: "Тэр нь ард түмнээ нүглээс нь аврах болно."



Загалмай дээрх Түүний үхэл эсвэл тэнгэрулсад Түүний хийх бүхэн нь бидний зуучлан гуйгч болохынхоо хувьд Түүний үйлддэг зүйл хэмээн бидний ихэнх маань боддог хэдий ч тэнгэрулсад өдөр бүр бидний талаар бодон, Өөрийгөө бидэнд илчлэхийг хүсэн байдаг амьд оршигч гэдгээр нь Есүсийг бид тэр бүр ойлгодоггүй. Өдөр бүр хайр, хүндлэлээ Түүн дээр авч ирээсэй гэж Тэр биднээс хүсдэг.



Христитгэлтнүүд гэмээс авраач хэмээн Христээс гуйн залбирдаг боловч ямар ивээлтэй ажил аль хэдийнээ хийгдсэн болохыг тэр бүр ухаардаггүй. Амьд оршигч Христ бидэнд Өөрийгөө илчлэн харуулдаг ба Түүний хайрын хүчээр гэмийг хайрлах хайр маннь зайлуулагддаг. Түүнтэй харилцах хувийн нөхөрлөлөөр дамжуулан гэмээс маань Есүс биднийг авардаг. Зүрхэндээ буй бүхий л гэмийн хамт хувь хүн болохынхоо хувьд би Бурханы ариун байдал оршигч, гайхалтай хувийн Аврагч болохынх нь хувьд Есүс дээр ирэх ёстой. Тэр бид хоёр бие биенийгээ хайрлах хайр ба хүслээ илэрхийлэх замаар хамтдаа нөхөрлөх үед Ариун сүнс ажлаа зүрхэнд минь хийсний үр дүнд Түүний хайр бүх гэмийг минь хөөн зайлуулж, ялан дийлдэг.



Христитгэлтэн минь, өдөр бүр Христтэй нөхөрлөснөөр аз жаргал ба ариун байдалд хүрэх нууцыг та олох болно. Залбирлын цагийг өдрийн хамгийн шилдэг цаг хэмээн зүрх тань хүсэн эрмэлзэх болно. Өдөр бүр Түүнтэй ганцаарчлан өнгөрүүлэх цагийг гаргахад суралцах үедээ та Түүний оршихуйг мэдэрч улмаар энэ нь Түүнийг хайрлах, Түүнд үйлчлэх, өдрийнхөө туршид Түүний замаар алхах боломжийг танд олгох болно. Энэ бүхэл нөхөрлөлөөр дамжуулан жинхэнэ бурханлаг амьдрах хүчийн нууцад та суралцах болно.


Бичээс

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна