Төлөвлөгөөний мэдээлэл

Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 1 дахь өдөр

 БУРХАНТАЙ НӨХӨРЛӨХ НӨХӨРЛӨЛ



Бурханы Гурвал бол Эцэг, Хүү ба Ариун Сүнс юм. Хүн бүр өөр өөр байдгийн адил Тэдгээр нь бие биенээсээ өөр аж. Бурхан Өөрийнхөө Хэн болохыг бидэнд илчлэхийг хүсдэг; Тэр Өөрийгөө илчлэх болно бас Түүнтэй нөхөрлөх нөхөрлөлд орох нь бидний ариун дуудлага юм.



Хүнтэй нөхөрлөх энэ нөхөрлөлийг Бурхан юунаас ч илүүтэйгээр хүсдэг. Гэвч гэм хүн төрөлхтөн болоод Бурханы хооронд орж ирсэн. Бурханыг таньж мэдсэн гэж өөрийгөө бодох христитгэлтэнд ч хүртэл Бурханыг гэсэн хайрын дагуух хувийн харилцааг анзаарахгүй байдал, үнэхээр тоохгүй байдал байх нь элбэг.



Гэм нь уучлагдсан гэсэн өөрчлөлтөөр Бурхан өөрсдийг нь хүлээн авч улмаар тэнгэрулсад очих боломжтой болох ба Бурханы хүслийг дагахыг хичээх ёстой гэдэгт хүмүүс итгэдэг. Гэвч дэлхий дээр эцэг хүн хүүхэдтэйгээ нөхөрлөх нөхөрлөлөөс тааллыг олж авдагтай адилхан Бурхантай ивээгдсэн энэ нөхөрлөлөөр өдөр бүр нөхөрлөх боломжтой бас ёстой гэдэг санаа тэдний хувьд хачин зүйл байдаг.



Өөр рүүгээ авч ирэхийн тулд Бурхан бидэнд Өөрийнхөө Хүүг, Христийг өгчээ. Гэвч энэ нь зөвхөн Есүс Христтэй нөхөрлөх дотно нөхөрлөлд амьдрах үед маань л боломжтой болдог зүйл. Христтэй харилцах харилцаа маань биднийг гэсэн Түүний гүн гүнзгий, зөөлөн хайранд оршдог. Түүнийг гэсэн энэ хайрыг бид өөрсдөөсөө хариу барих ямар ч боломжгүй. Гэвч Ариун сүнс бидний дотор ажлаа хийх болно. Үүний тулд бид өдөр бүр дэлхийгээс өөрсдийгөө тусгаарлан бас Эзэн Есүс рүү итгэлээр эргэх хэрэгтэй, тэгснээрээ Тэр бидний зүрхэнд Өөрийнхөө хайрыг цутгах (Ром 5:5-г үз), мөн Түүнийг гэсэн агуу хайраар бид дүүргэгдэх боломжтой болох юм.



Хайрт минь, энэ бодол дээр бясалгагтун. Энэ хувийн нөхөрлөлд итгэхэд зориулан цаг гарга. Бурханыг хайрлах хайраа Түүнд илчлэн хэл. Түүнд хандан ингэж хэл, "Эзэн, Та намайг агуу гайхалтайгаар хайрласан; ийм учраас юунаас ч илүүгээр Таныг хайрлахыг би чин сэтгэлээсээ хүсэж байна."


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна