Төлөвлөгөөний мэдээлэл

Андрей Муррейн чимээгүй цагийн судлалЗагвар

Andrew Murray Devotional

7-с 3 дахь өдөр

ИТГЭЛ



Маш чухал сурвал зохих зүйл энд байна. Дотоод өрөөндөө бид ганцаараа байх үедээ Бурханы хайранд бас Эзэн Есүсийн хүчинд үг дуугүйгээр итгэн хүсэлтээ бид дээш илгээх ёстой. Бурханы хайранд итгэх агуу бөгөөд тууштай итгэлээр зүрх минь дүүрэн байна уу? гэдэг асуултыг өөрөөсөө асуухад зориулж цаг гарга. Хэрэв ийм биш байвал залбирч эхлэхээ түр хүлээ. Итгэл аяндаа ирдэг зүйл биш.



Бурханы хувьд худал хэлэх нь ямар боломжгүй зүйл болох талаар чимээгүйхэн тунгаан бод. Тэр таныг хязгааргүй хайраар ерөөхөд бэлэн байна. (Дуулал 29:11-г үз.) Бурханы хүч, итгэмжит байдал, хайр илчлэгдсэн Бичээсүүдийн хэсгээс унш. Эдгээр үгсийг авч бас хэл, "Тиймээ Эзэн, Танд итгэх бат итгэл, Таны агуу хайран дотор би залбирах болно."



Итгэл гэдэг үгийг гэмийн уучлал, Бурханы хүүхдүүд болон хүлээн зөвшөөрөгдөхөөр хязгаарлах нь алдаа аж. Итгэл нь үүнээс хамаагүй илүүг агуулдаг. Бидний төлөө Бурханы хийхийг хүсэх бүхэнд бид итгэх ёстой. Өдөр бүрийн онцгой хэрэгцээнийхээ дагуу бид итгэх ёстой. Бурхан бол хязгааргүй агуу бөгөөд хүчит Нэгэн ба өдөр бүрт агуу нигүүлслийг Христ агуулдаг учраас өдөр бүрийн хэрэгцээнийхээ дагуу итгэл маань өдөр бүр цоо шинэ байх ёстой.



Дотоод өрөөндөө та орох үедээ, залбирахаасаа ч өмнө, Бурхан яг одоо энд надтай хамт байгаа гэдэгт бас Эзэн Есүс залбирахад минь надад туслах болно гэдэгт би үнэхээр итгэж байна уу? Бурхантайгаа харилцан ярилцах ивээгдсэн цагийг өнгөрүүлэх болно гэдэгт итгэж байна уу? гэдгийг өөрөөсөө асуу.



Жинхэнэ залбиралд итгэл ямар зайлшгүй шаардлагатай болохыг Есүс шавь нартаа олонтаа заажээ. Тэр танд ч бас үүнийг заах болно. Түүнтэй нөхөрлөсөн хэвээрээ л бай бас Өөрийнхөө агуу хүчийн дотор итгэлийг тань хүчирхэгжүүлэхийг Түүнээс гуйсаар бай. Та бидэнд Христ, Мартад хэлсэн шигээр ийнхүү хэлж байна, "“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу?" (Иохан 11:40).


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Andrew Murray Devotional

Анрей Муррей бол олон ном бас алслагдсан мөргөлчдөд Бурханы Үгийг түгээхэд зориулж бяцхан чимээгүй цагуудыг бичсэн Өмнөд Африкын пастор байсан. Муррейн эдгээр номууд болоод урам өгөхүйц чимээгүй цагуудын хураамж нь Бурха...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Витакер Хауст талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.whitakerhouse.com/product/andrew-murray-devotional/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна