Төлөвлөгөөний мэдээлэл

Амрах цаг гаргах ньЗагвар

Making Time To Rest

5-с 5 дахь өдөр

Цутгахын тулд дүүргэ.



Ариун Сүнсээр дүүрсэн байх гэж энгийнээр бол үүнийг л хэлдэг-Түүний хүч чадалд бүхнээрээ бууж өгөх. Ариун сүнсэнд сүнс бууж өгөх үед, Бурхан үүнийг Өөрөө дүүргэх болно. - Андрюү Муррей



Бидний амрах хэрэгтэй шалтгаан бол бид ажилласаар эсвэл ямар нэгэн арга замаар эрч хүч гаргасаар байдаг учраас юм. Бид хэрхэн амрахыг сурсан бас амарсан мэт бидэнд санагдсан учраас л энэ нь тэр хэвээрээ үлдэх болно гэсэн үг биш. 



Бид дахиад л ажиллах болно. 

Бид дахиад л бусдад туслах болно. 

Бид дахиад л сэтгэл санааны хувьд хоосрох болно.
 



Амралтыг л олж авахын тулд амрахад хамаг утга учир оршдоггүй. Дахиад ажиллах боломжтой болохын тулд бид амардаг. Ажиллаж, амрах; цутгахын тулд дүүргэгдэхийн үзэсгэлэнт хувь заяаны эргүүлэг гэж байдаг. 



Бидний авч үзсэнчлэн, Бурханы Үгийг тунгаан бодож, тэмдэглэл хөтөлж, биднийг сатааруулах зүйлсээс өөрийгөө тусгаарлах зэрэг бол биднийг эргүүлэн дүүргэх дадлага мөн. Эдгээрийг өдөр бүр хийх үедээ бид амралтыг олж авдаг. Бие махбодь маань нөхөн сэргэхийн тулд шөнө бүр хангалттай цаг хэрэгтэй байдагтай яг адилхан сүнс маань ч бас үүний адил байдаг. Эдгээрт хөрөнгө оруулахгүйгээр хүчтэй, хүч чадал дүүрэн сүнстэй байхаар санахын ч аргагүй. Нэг долоо хоногийн амралт олон сараар биднийг авч явах хүчтэй гэж бид бодож болохгүй. Эсэн мэнд үлдэхийн тулд амралтынхаа хувинд бид өдөр бүр мөнгө хийдэг байх ёстой. Хэт олон гүйлгээнүүд хийгдэх үед анхаарлаа хандуулдаг байх ёстой.



Хоосон байдалтайгаар удирдах: Бензинээ дүүргэх болон хүсэл тэмүүллээ түлшээр дүүргэх ньхэмээн номондоо, зохиогч бөгөөд пастор Вэйн Кордиеро зүүднийхээ талаар хэлсэн байдаг. Ферм дээрээ байх фермэр дээр нэгэн эмэгтэй хүрч ирээд түүнд байхгүй зүйлийг түүнээс хүсчээ. Тэрээр, "Маргааш ирээрэй, надад тэр зүйл байх болно." гэж.Тэр маш их уурласан хэдий ч энэ нь түүнд түвэг удсангүй. Тэрээр ажилаа үргэлжлүүлсээр л байв. Өдөр бүр хүмүүс түүний ферм дээр ирж, түүнээс өндөг эсвэл сүү гуйхад нь эдгээр нь дууссан байх үед ч хүртэл тэрээр зүгээр л, "Маргааш ирээрэй, тэр зүйл надад байх болно."гэж хэлдэг байв.Пастор Кордиеро энэ зүүдийг зүүдэлснийхээ дараа өөрийнхөө шинээр олж авсан үзлийг хуваалцсан:



Улам илүүг бүтээх, улам илүүг гаргах эсвэл өнгөрсөн долоо хоногийн тоо хэмжээг давахыг хичээх гэсэн өршөөлгүй давталт, хий хоосон зүйлээс би хамааралтай байх шаардлагагүй. Өдрийн цаг нь хязгаарлагдмал бөгөөд бүхий л зүрх сэтгэлээрээ чадах бүхнээ би хийхийг хүсч байна. Өдөр өнгөрөх үед би ийнхүү хэлэх болно, "Маргааш ирээрэй, тэр зүйл надад байх болно."



Бид өглөө бүр тодорхой хэмжээний оюун бодлын, сэтгэл санааны болон бие махбодын эрч хүчтэйгээр сэрцгээдэг. Өгч болох бүхий л зүйлсээ бид цутгаж дууссан байх үедээ бид амрах ёстой. Бид ийм хоосон байдалтай байх үедээ, бидний амьдрал дахь Түүний ажилд саад болох маань төдий чинээ бага байдаг. 



Түүн рүү нал, тэмцэлдэхээ болиод амар. Энэ бол Бурханы Ариун сүнсээр дүүргэгдэх хамгийн завшаантай бөгөөд тохиромжтой цаг хугацаа мөн. 



Эргэцүүлэн бод




  • Харах бүхий л хэрэгцээг хангах ёстой мэт мэдрэмж танд төрдөг үү?

  • Дахин түлшээр дүүргэгдсэн мэт мэдрэмжийг олж авахын тулд өдөртөө боломжтой болгох нэг зүйл тань юу байна вэ?

  • Өнөөдрийн Библи уншлага эсвэл чимээгүй цагаар дамжуулан Бурханы танд хэлэх илчлэл байвал түүнийгээ тэмдэглэлдээ бичнэ үү.

Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Making Time To Rest

Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол ха...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна