Төлөвлөгөөний мэдээлэл

Амрах цаг гаргах ньЗагвар

Making Time To Rest

5-с 4 дахь өдөр

Сатаарлаас өөрийгөө салга.



Эргэн тойрноосоо өөрийгөө салгахад цаг гаргахгүй юм бол эргэн тойрондоо та татагдах болно. - Ервин МакМанус



Амралтыг тодорхойлох тодорхойлолтуудын нэг ньсанаа зоволт эсвэл тайван бус байдлаас ангид байхыг хэлнэ гэсэн байдаг. Амьдралынхаа энэхүү цаг мөчид бид амралтыг маань хялбархан бусниулах мөн түүнчлэн санаа зоволтыг бий болгох зүйлсийг олохдоо амархан байдаг. Тухайн хоромд тэдгээр нь сайхан бас сэтгэлийг сэргээхүйц зүйл мэт санагдах хэдий ч төгсгөлдөө бид жинхэнэ амралт үгүйгээс тамирдаж хоцордог.



Өндөр хурдтай холбоос бүхий дэлхийгээс холбоогоо салгах өөр өөр арга замуудын талаар маш олон хүмүүс ярьж байгаа. Анхаарлыг маань тонохуйц зүйлсэд хэт дарагдахгүй байх гурван алхамуудыг бидэнд өгөх мессэжүүд, номнууд, нийтлэлүүд, подкастууд байдаг. Гэвч адилхан зүйлсэд сатаардаг хүмүүс гэж байдаггүй. Нэг хүнийг сатааруулдаг зүйл нөгөө хүний хувьд тийм ч асуудал биш байх боломжтой.



Амьдралдаа байх сатаарлуудаас өөрийгөө салгахын тулд хэд хэдэн зүйлсийн талаар бид авч үзвэл зохино. Нэгдүгээрт, юу биднийг сатааруулдаг болохыг бид мэдэх ёстой. Чухал зүйлсээс биднийг салгагч тийм зүйл гэж байдаг учир нь тэдгээр нь маш яаралтай чухал мэт эсвэл таалан соёрхоход сайхан мэт санагддаг. Хоёрдугаарт, өөрсдийнхөө үзэл баримтлалаас татгалзах хүсэлтэй байх ёстой тэгснээрээ бидний амьдрал дахь хамгийн чухал хүмүүс сатаарал мэт санагдахгүй байхын тулд юм.



Биднээс амар тайван, амралтыг маань хулгайлах тэр зүйл юу ч байсан хамаагүй хязгаарыг бид тогтоох ёстой. Энэ өгүүлбэрийг уншсаныхаа дараа тэр зүйл маань яг юу болохыг бид бүгдээрээ сайн мэддэг. Сатааралд өөрсдийгөө амралтаас болон амьдралдаа буй хамгийн чухал хүмүүсээс холдуулах боломжийг олгохынхоо оронд, магадгүй бид…




  • ...хүүхдүүдээ сэрүүн байхад нь ажлаа хийхээр компьютерээ нээхгүй.

  • ...бүхий л зүйлсэд санаа зоволтоор сатааруулагдахынхаа оронд эерэг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхээр сонгох.

  • ...гэр бүлийнхээ гишүүдийн дуудлагад тодорхой гар утасны аяыг сонгон бусад дуудлагуудыг дуут мессэж үлдээдэг байлгах.

  • ...амралтын өдрүүд хүртэл зурагт үзэхгүй байх сонголт хийх.

  • ...ирээдүйн төлөвлөгөөгөө хойш нь тавь, тэгснээрээ өнөө цагтаа бид амьдрах боломжтой болох юм.

  • ...тодорхой вэбсайтууд, аппууд эсвэл видео тоглоомуудад цагийн хязгаарыг тогтоо.


Хэрэв бид байнга санаа зовсон мөн сатааруулагдсан байдалтай байх юм бол ийм мэдрэмжид биднийг хүргэдэг зүйлсээ багасгах эсвэл тэр чигээр нь хасах ёстой. Энэ нь тийм ч амархан байхгүй. Аливаа хичээл зүтгэл, золиосыг шаарддаг бүхэн бүгдээрээ үнэ цэнэтэй зүйлс байдаг. Бидэнд зориулсан Бурханы хамгийн шилдэг амралтаас сатааруулах боломжийг энэ дэлхийд олгох замаар дахин нэг өдрийг ч бүү өнгөрүүлцгээе. 



Эргэцүүлэн бодох




  • Үнэхээр сайхан амрахаас таныг сатааруулдаг хамгийн том зүйл юу байдаг вэ?

  • Амьдралаасаа эдгээр сатаарлуудыг авч хаях эсвэл хязгаарлахын тулд өнөөдөр та ямар алхамуудыг хийх хэрэгтэй байна вэ?

  • Өнөөдрийн Библи уншилт эсвэл чимээгүй цагийн туршид Бурханы танд хэлсэн илчлэл байвал үүнийгээ тэмдэглэлдээ бичнэ үү.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Making Time To Rest

Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол ха...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна