Төлөвлөгөөний мэдээлэл

Амрах цаг гаргах ньЗагвар

Making Time To Rest

5-с 3 дахь өдөр

Тэмдэглэл хөтлөх замаар бодол санаагаа шинэчил.


Таны бодох зүйл бүр өсдөг. Туулж буй хүнд зүйлс дээрээ бүү төвлөр. Энэ талаар юу хийх дээрээ төвлөр! - Доктор Каролайн Лийф


2 дахь өдөр, Бурханы Үгийг тунгаан бодох замаар амралтыг олж авах талаар бид суралцсан бөгөөд тэгснээрээ үйлдлүүд маань Түүний үнэнүүдтэй нийцэхийн тулд аж. Сүнсэндээ Бичээсийг нэвт шингээх олон арга замууд байдаг. Түүний үнэн бодол санаан дээр минь асган цутгалж, улмаар бид аливааг огт өөрөөр харж эхлэх болно. Бид Бурханы Үгийг тунгаан бодох явцад бодол санаа минь шинэчлэгдэх бөгөөд бидний хувьд огт боломжгүй мэт санагддаг байсан амралтыг бид олж авах болно.


Бурханы Үгээс хамгийн их үр ашгийг олж хүртэх арга зам бол өдөр бүр бид тэмдэглэл хөтлөхийг зуршилаа болгох юм. Энэ нь бидний хийж хэвшсэн зүйл биш бол тэмдэглэл хөтлөх нь тийм ч гүн эсвэл детальчилсан байх шаардлагагүй. Библи унших явцдаа өөрт хамгийн ихээр туссан хэдэн зүйлсээ бичих байж ч болно. Тэмдэглэл хөтлөх маш олон арга замууд байдаг. Бодол эсвэл залбирлаа бид бичиж болно; зарим хүмүүс тэмдэглэл хөтлөхдөө зураг зурдаг ч явдал байдаг. Үүнийг хийх зөв арга зам гэж байдаггүй. Эхлэхэд тань туслахуйц энгийн загвар гэвэл энэ байна:


  • Эшлэлийг (эсвэл хэд хэдэн) сонгон унш.
  • Дахин унш.
  • Эшлэлээ бич.
  • Бурханаас ойлгуулж өгөхийг гуйн, хэрхэн ойлгосноо бич.

Магадгүй та Ром 8:28-ийн дагуу тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн байж болох юм, "Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэднэ." Хоёр юмуу гурван удаа үүнийг уншсаныхаа дараа бич. Библийн өөр өөр орчуулгад хэрхэн хэлсэн байгааг бичиж болох юм. Уншсан зүйлийг тань ойлгуулж өгөхийг Бурханаас залбиран гуйх замаар тэмдэглэл хөтлөлтөө дуусгаж болно.


Дээр дурдсан төлөвлөгөөний дагуу бид Бичээсийг идэвхитэйгээр судлах явцдаа, өдрийнхөө туршид үүнийг бид өөрийнхөө болгох боломжтой. Өдөр бүр тэмдэглэл хөтлөх нь сүнслэг өсөлтийн үйл явцаа цаг хугацааны хувьд эргэн харах мөн Бурхан бидэнтэй хэрхэн шинэхэн арга замаар харилцан ярьж байсныг эргэн харах боломжийг олгодог.


Бид аливааг тодоор харах боломжтой болдог бөгөөд Бурханы Үгийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх боломжтой, Үг биднийг дотроос маань гадагш хэрхэн шинэчилдэг талаарх цоо шинэ үзэл санааг олж авдаг. Бодол санаагаа шинэчилснээр дэлхийн ямар ч таашаалаас олж авч чадахааргүй амралтыг бид олж авдаг.


Эргэцүүлэн бодох


  • Та Бурхантай өнгөрүүлэх өдөр бүрийн цагийнхаа нэгэн хэсгийг тэмдэглэл хөтлөх байдлаар хийж үзсэн үү?
  • Нэг эшлэл сонгоод дээрх загварыг ашиглан энэ талаараа тэмдэглэл хөтөл.
  • Өнөөдрийн Библи уншилт эсвэл чимээгүй цагийн туршид Бурханы танд хэлсэн илчлэл байвал үүнийгээ тэмдэглэлдээ бичнэ үү.
Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Making Time To Rest

Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол ха...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна