Төлөвлөгөөний мэдээлэл

Амрах цаг гаргах ньЗагвар

Making Time To Rest

5-с 1 дахь өдөр

Амрах гэдэг нь ямар утгатай юм бол?



Сар өдөр өнгөрөх тусам хуваарь маань хийх зүйлсээр дүүрч байгаа мэт санагддаг. Найзуудтайгаа уулзахыг бид хичээх үедээ зав чөлөөтэй үдэш маань сарын дараа л байгаа болохыг бид хараад балмагддаг. Хүүхдүүдийн хийж буй зүйлс, чуулганы зохион байгуулж буй үйл ажиллагаанууд, ажлын төслүүд, төрсөн өдрийн үдэшлэгүүд, зуны амралтууд байгаа. Багахан сэргэлтийг өгөхүйц, амралтыг олгохуйц орон зай бага эсвэл огт байхгүй байдлаар бид амьдралаа тэр чигээр нь программчилж, төлөвлөсөн байдаг. 



Амралт гэдэг нь залхуурах гэж бид ихэнхдээ боддог. Энэ нь гэртээ зүгээр л юу ч хийхгүй байх гэж бид боддог. Иймэрхүү талууд амралтад байх хэдий ч энэ нь бүхэлдээ амралтыг тодорхойлдоггүй. 



Амралт гэж нөхөн сэргэхийг хэлдэг.

Хоосон, эцэж туйлдсан, хэсэгхэн хугацаанд гүн амьсгаа авах хэрэгцээгээ таньж мэдэхийг хэлдэг. Өдөр бүрийн амьдралынхаа шаардлагын хязгаарыг мэдэх, хэрхэн зохицуулж буйгаа мэдэхийг хэлдэг. Бие махбодь маань бүрэн нөхөн сэргэхийн тулд бялхам дүүрэн амралтыг бид хүлээн авах ёстой бөгөөд энэ нь шөнө сайн унтаж амрахыг өөртөө багтаадаг. Байнга ядарсан байдалтай байх юм бол шөнө хэдэн цаг унтаж амарч байгаагаар зогсохгүй ямар цаг хугацааны дотор ийнхүү унтаж амарч байгаагаа ихэсгэх нь ухаалаг зүйл байх болно.



Амралт гэж хүчээ сэлбэхийг хэлдэг. 

Энэ нь юу бидний хүчийг сэлбэдэг болон юу хүчийг маань хоослодог талаарх асуудал юм. Энэ нь Бурхантай цагийг өнгөрүүлэхийг хэлдэг бөгөөд ингэснээрээ бид сүнснийхээ хувьд шинэчлэгдэх болно. Бодол санааны хувьд хүчийг минь сэлбэдэг тодорхой зүйлсийг бид хийх дуртай байдаг хэдий ч эцэстээ өдөр бүр Бурхантай цагийг өнгөрүүлэх байдлаар сүнснийхээ хүчийг бид сэлбэх хэрэгтэй болдог.



Амралт гэж шинэчлэгдэхийг хэлдэг.

Энэ нь амьдралынхаа бүх хэсэгт гүн шинэчлэлт авах талаарх асуудал юм. Энэ нь Бурхантай цагийг ѳнгѳрѳѳн тэгснээр сүнсээрээ шинэ болохыг хэлдэг. Хэдийгээр бид оюун ухаанаа шинэчлэхээр зарим нэг зүйлсийг хийх дуртай ч гэсэн, эцсийн эцэст бид ѳдѳр бүр Бурхантай цагийг ѳнгѳрѳѳж сүнсээ шинэчлэх хэрэгтэй.



Дараагийн дөрвөн өдрийн туршид бие махбодь, бодол санаа, сүнснийхээ хувьд амралтыг олж авах зарим арга замууд руу бид шумбах болно. Хэвшлүүдийг хэрхэн яваандаа өдөр бүрийн зуршлууд болгох талаар бид суралцах болно. Ингэхдээ сэтгэл санааны, мэдрэхүйн, сүнсний, бие махбодын тамирдлыг амьдралаасаа үгүй хийхэд бид чиглэх болно.



Эргэцүүлэн бодох




  • Амрах талаар бодох үед энэ нь огт боломжгүй зүйл мэт танд санагддаг уу?

  • Амьдралын тань яг ямар хэсэгт амралт хамгийн ихээр хэрэгцээтэй мэт танд санагдаж байна вэ? Бие махбодь, сэтгэл санаа эсвэл сүнсний хувьд уу?

  • Өнөөдрийн Библи уншилт эсвэл чимээгүй цагийн явцад Бурханы танд хэлсэн илчлэлт байвал үүнийгээ бичнэ үү.

Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Making Time To Rest

Хэт ажиллах болон байнга завгүй байх нь ертөнцөд маань шагшигдах нь элбэг байдаг бөгөөд амрах нь үнэхээр хэцүү зүйл байх боломжтой. Үүрэг, төлөвлөгөөгөө үр төлөөтэй биелүүлэхийн тулд бид амарч сурах ёстой тэгэхгүй бол ха...

More

Энэхүү Библи Уншлагын Төлөвлөгөө нь YouVersion-с эрхлэн гаргагдсан бөгөөд хангагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна