Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхамЗагвар

Six Steps To Your Best Leadership

7-с 5 дахь өдөр

Эхлүүлэх харилцаа



Хийхээс өмнө хэн гэдгийг тавих шийдвэр гаргах байдлаар бид энэхүү Библи уншлагын төлөвлөгөөг эхлүүлсэн. Хэрэв та хэн болохоо өөрчлөхийг хүсэж байвал хэнтэй хамт байгаагаа та өөрчлөх хэрэгтэй болох болно. 



Шинэ гэрээний ихэнхийг бичих үүрэг хүлээсэн Элч Паул Библи дээрх амьдралын эрс өөрчлөлтүүдийн нэгтэй нүүр тулдаг. Түүний амьдрал дахь өөрчлөлт үнэхээр түүхэнд үлдэхүйц байсан учраас тэрээр нэрээ хүртэл Саул байсныг нь Паул болгон өөрчилжээ. 



Саул христитгэлтнүүдийг үнэхээр үзэн яддаг байсан бөгөөд тэднийг алахыг хүсэж байлаа. Гэтэл Паул үлдсэн бүхий л амьдралынхаа туршид христитгэлтнүүдийг хайрлажээ. Саул Христийн дагалдагчдыг жигшин зэвүүцдэг байсан бөгөөд тэднийг баривчлахаар хол замыг туулдаг байжээ. Паул Есүстэй замд таарсан бөгөөд Түүнийг олон түмэнд таниулахын тулд хол замыг туулдаг байлаа. Бурханд таалагдахыг хичээхдээ Саул сүсэгтнүүдтэй хамт цагийг өнгөрүүлдэг байв. Бурханд Өөрийнхөө ажлыг Паулын дотор хийх боломжийг олгохын тулд Паул төгс бус хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлдэг байлаа.



Нэгдүгээрт, өөрт нь гэрлийг харуулсан Нэгэн болох Есүстэй Паул танилцсан. Дараа нь түүнд шинэ хүчийг олоход нь ба тодоор харахад нь тусалсан Ананиатай тэрээр танилцав. Тэгээд Паулыг өмөөрөн, тэд Паулаас айсан хэвээр байх үед Чуулганы гол удирдагчдад түүнийг танилцуулсан Барнабтай тэр танилцжээ. Жагсаалт үүгээр дуусгавар болдоггүй бөгөөд өнөөдөр Паул түүхэн дэх хамгийн үр нөлөөтэй удирдагчдын нэг мөн. 



Паултай адилхан, хүрэх газрынхаа зүг чигийг өөрчлөхөд ганцхан харилцаа танд үлдсэн байж болох юм. Бусадтай хамт цагийг өнгөрүүлэхдээ зөвхөн асуух хүмүүстэй цагийг өнгөрүүлдэг бүү бай. Таныг татаж чангалдаг, түлхдэг тэр ч бүү хэл төөрөгдүүлдэг хүмүүстэй цагийг өнгөрүүлж эхэл. 



Паулаас суралцан, өөрийнхөө шүүмжилдэг хүнтэй уулз. Үл ойлгодог зүйлсээ бид ихэнхдээ шүүдэг. Ойролцоо насны, ижил салбарын эсвэл төстэй зүйлийг үзэж туулсан хүмүүстэй л зөвхөн бүү уулз. Та гацчихсан байна уу? Өөрөөсөө хэдэн алхам түрүүлэн алхах хэн нэгнийг ол. Хэрэв та 30 настай бол 40 настай хүнтэй уулзаад 30 настай байснаас одоо хэрхэн өөрөөр бодож байгаа болохыг нь тэднээс асуу. 



Удаан хугацаанд сонсох бэлтгэлтэй оч, гайхалтай асуултуудыг асуу тэгээд сайн үлгэр жишээг дага. Бусдын хийдгийг зүгээр л бүү даган дуурай харин тэд хэрхэн бодож сэтгэдэг болохыг нь суралц. 



Төгсгөлд нь, хэрэв та Есүстэй харилцах харилцааг хараахан эхлүүлж амжаагүй байгаа бол хүрэх газрынхаа зүг чигийг өөрчлөхөд ганцхан харилцаа танд үлдсэн байж болох юм. Энэ нь миний хувьд үнэн байсныг би мэднэ. Энэ нь ямархуу байдалтай харагдах боломжтой болохыг өнөөдрийн бидний унших хамгийн сүүлчийн бичээс дээр элч Паул тодорхойлжээ. 



Бурханд хандан залбир: Бурхан, намайг хэн байхаар бүтээсэн болохоо Та сайн мэддэг. Хэнтэй би уулзах хэрэгтэй болохоо харахад минь Та туслаач. Зөв харилцаануудаа үргэлжлүүлэх мэргэн ухаан ба хүчийг надад өгөөч.



Хэрэв та Есүстэй харилцах харилцааг эхлүүлэх шийдвэрийг гаргасан бол бидэнд мэдэгдээрэй .


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Six Steps To Your Best Leadership

Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, ши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крейг Грошел болон Life.Church -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна