Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхамЗагвар

Six Steps To Your Best Leadership

7-с 2 дахь өдөр

Зогсох зүрх зориг



Бурханаас өгөгдсөн, гайхалтай удирдагчийн чадамжтай хүн гэж байсан бол энэ хүн нь Самсон байсан хэдий ч түүний амьдрал орвонгоороо эргэсэн учир нь зогсох зүрх зориг гэж түүнд байгаагүй.



Шүүгчид 16:1-д энэ нь улам дордож эхэлдэг: Самсон Газ уруу явав. Тэр тэнд нэгэн янхан эмийг хараад, түүн дээр оров.



Газ бол Самсоны уугуул хот болох Зорагаас 25 милийн зайтай оршдог. Газ бол Филистийн төв байсан бөгөөд тэнд Самсон хамгийн номер нэг дайсан нь байв. Мөн Самсоны үед-Үбэр гэж байгаагүй. Самсон янхан эм дээр орохын тулд дайсны газар нутаг руу 25 мил алхжээ. 



56250 алхам гэсэн үг. Зөвхөн ганц удаагаар Самсон амьдралаа орвонгоор нь эргүүлээгүй. Тэрээр буруу зүг рүү 56250 алхам алхсан. 



Энэ нь багийн маань, байгууллагын маань, мэргэжлийн маань, эрүүл мэнд болон гэр бүлийн маань хувьд ч мөн адилхан. Ганцхан удаагаар хэзээ ч бид нураадаггүй. Энэ нь ихэнхдээ нэг л буруу шийдвэр, нэг л буруу алхам, нэг л буруу зуршил, нэг л өдрөөр тохиолддог зүйл. 



Тэгэхээр бидэнд юу хэрэгтэй вэ? Зогсох зүрх зориг. Үгүй гэж хэлэх. Арай багыг хийх. Буруу зүг рүү дахин нэг алхам хийхээс татгалзах шаардлагатай болдог. Юуг та зогсоох хэрэгтэй вэ? 



Энэ нь зүгээр мэдээжийн буруу зүйлийг хийхээ болихыг хэлдэггүй. Та менежер хийдэг үү? Магадгүй тааруухан хурлуудыг та зогсоох хэрэгтэй байж болох юм. Хэрэв та чанартай эх сурвалжуудыг дундаж төслүүдэд зарцуулах юм бол гайхалтай үр дүнг та үзэхгүй байх болно. Ямар төслүүдийг та зогсоох хэрэгтэй байна вэ? Удирдагч болохынхоо хувьд өсөхийн тулд ямар чухал ажлуудыг та зогсоох хэрэгтэй байж болох вэ? Удирдагч болохынхоо хувьд улам илүүг хийж гүйцэлдүүлэхийн тулд магадгүй та бага зүйлийг хийх шаардлагатай байж болох юм. 



Магадгүй энэ нь таны ажилтай огт холбоогүй байж болох юм. Магадгүй та Самсоны нэгэн адилаар харилцаа, зуршил эсвэл эрүүл мэнд дээрээ буруу зүг рүү чиглэн нэг, хоёр эсвэл магадгүй 2000 алхмыг алхсан байж болох юм. Зогсох зүрх зоригтой болоход оройтоогүй-гэдэг ч бас үнэн. 



Авч үзнэ үү: Хэн болохыг хүсэж буй дээр маань үндэслэвэл юуг хийхээ зогсоох зүрх зориг надад хэрэгтэй байна вэ? Ямар өдөөлтүүд буруу үр дүнд хөтөлж байна вэ? Ямар зан араншин эсвэл газрууд намайг асуудалд оруулах гээд байдаг вэ? Зогсоход хэн надад тусалж чадах вэ?



Зуршлуудыг үүсгэх болон үүнээс салах загварт маань хавчуурга хийнэ үү .


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Six Steps To Your Best Leadership

Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, ши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крейг Грошел болон Life.Church -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна