Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхамЗагвар

Six Steps To Your Best Leadership

7-с 1 дахь өдөр

Эхлэх хүмүүжил



Удирдагчийг барьж босгох бол миний хийх дуртай зүйл төдий биш харин хэн болохын маань томоохон хэсэг гэдгийг миний эхнэр Эми, хүүхдүүд минь болон ажилчид маань хэлэх болно. Удирдагч дээрдэх үед, бүх хүмүүс дээрддэгт би итгэдэг.



Бодож үзэх асуулт гэвэл: "Бусдыг удирдах нь зүгээр л хийхийг хүсэж буй зүйл минь байна уу эсвэл энэ нь хэн болохын маань нэгэн хэсэг мөн үү?"



Таны хариулт үнэхээр чухал учир нь ихэнх удирдагчид хөгжлийн төлөвлөгөөгөө хийх зорилгуудаар дүүргэчихдэг: "би улам илүү хүүхдүүдтэйгээ хамт аливаа зүйлийг хийхийг хүсэж байна, Би эхнэрээ санаандгүй байхад нь сайхан зүйлийг хийх болно, Би удирддаг хүмүүсээ улам илүү барьж босгох зүйлийг хийх болно." Гэсэн хэдий ч ихэнх нөлөө бүхий удирдагчид хэн гэсэн зорилгуудыг тавьдаг: "Би гүн хайрлагч тэвчээртэй ээж байх болно, Би эхнэрээ дэмжигч, түүнийгээ хайрлагч нөхөр байх болно, Би үлгэр жишээгээрээ удирдагч менежер байх болно." 



Хамгийн нөлөө бүхий удирдагчид хэн гэдгээс эхэлдэг бөгөөд үүнээс хийх нь урган гарах боломжийг олгодог.



Дэлхийн стандартын дагуу Есүс бол хамгийн нөлөө бүхий удирдагч байсан гэдэгтэй маргах аргагүй. Тэрээр олон нийтийн дунд зөвхөн гуравхан жил ажилласан бөгөөд энэхүү богино хугацаанд хэдэн арван мянган хүмүүсийг дагуулж чаджээ. Хоёр мянган жилийн дараа хамгийн их гүйлгээтэй номд Түүний амьдралын түүхийг дурдсан байдаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүр дэх хэдэн тэрбум хүмүүс Түүнийг дагахад бүхий л амьдралаа зориулсан байна.



Иохан номд долоон удаа хэн хэмээх хүчирхэг тунхаглалуудыг Есүс тунхагласан байдаг. Та өнөөдөр эдгээрийг унших үедээ Түүний юу хийсэн болон энэ дэлхийд хийсээр буй зүйлсэд эдгээр тунхаг бүр хэрхэн төгс төгөлдөр цутгахыг харах болно.



Та хэн болохоо мэдэх үедээ, юуг хийхээ мэдэх болно. Тодруулбал, та өөрөөсөө "миний хэн байхыг хүсэх тэр хүн маань юуг хийх байсан бол?" хэмээн асууж болох юм.  Та юуг ч хийхээр шийдсэн бай, жижиг зүйлээс эхлээрэй хэмээн би танд санал болгож байна. Тогтмол хийх жижиг хүмүүжил нь хэсэг хугацааны дараа агуу үр дүнд хүргэдэг. 



Хэрэв та бусдад анхаарал халамж тавьдаг удирдагч болохыг хүсэж байвал магадгүй өдөрт дор хаяж нэг урамшуулахуйц зүйлийг бичиж болох юм. Хэрэв та эмх цэгцтэй нэгэн болохыг хүсэж байвал магадгүй ороо засахаас эхэлж болох юм. Хэрэв та Бурханы зүрх сэтгэлийг дагадаг удирдагч болохыг хүсэж байвал өглөө бүр Түүнтэй ярихаас эхэлж болох юм. Удирдагч болохынхоо хувьд хэнболохыг хүсэж буйд тань хөтлөх зүйлийг хий.



Бурханд хандан ярь: Бурхан, Та намайг бүтээсэн. Та намайг мэддэг. Хэн болохоо мэдэх үгсийг болон юу хийхээ мэдэх хүчийг Та надад өгөх үү?



Удирдагчийн подкаст дээрх үүнтэй адил олон материалыг сонсоно уу


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Six Steps To Your Best Leadership

Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, ши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крейг Грошел болон Life.Church -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна