Төлөвлөгөөний мэдээлэл

Таныг шилдэг манлайлалд хүргэх зургаан алхамЗагвар

Six Steps To Your Best Leadership

7-с 3 дахь өдөр

Дэмжлэг үзүүлэх хүн



Дэлхий дээрх олон нийтийн ажлынхаа гурван жилд Есүсийн хийсэн зүйлийн нэг бол дэмжлэг үзүүлэх хүнийг хайх байсан. Тэрээр 12 хүнийг олсон хэдий ч та Есүс биш учраас магадгүй нэг хүнээс эхэлбэл ямар байх бол?



Хэрэв та бусдыг дэмжихгүй бол өгөгдсөн амлалт бол энэ байна, хийж буй ажлынхаа таг нь та өөрөө болж хувирах болно. Хийж буй зүйлээр чинь ажил тань амжилтад хүрдэггүй, хэнийг дэмжиж байгаагаар чинь ажил тань амжилтад хүрдэг.



Хэрэв Бурханы Хүү болох Есүс аливаа зүйлийг хийхдээ бусдад түшиглэж байсан юм бол ганцаараа бид ямар нэгэн агуу зүйлийг бүтээн бий болгож чадахгүй нь лавтай. Хүмүүсийг барьж босго мөн хамтдаа та нар ямар нэгэн агуу зүйлийг бүтээн бий болгох болно. 



Бид өчигдөр зогсох зүрх зоригтой байх талаар ярилцсан. Та магадгүй таашаадаг чухал ажлуудаа хийхээ болих хэрэгтэй байж болох юм. Хэрэв танд тайлан, ажил эсвэл хийх шаардлагатай төсөл байгаа бол эдгээрийгээ бусдад итгэмжлэн өгөх талаар бодож үзээрэй. Хэрэв хэн нэгэнд таны хийж чадах 50 хувьтай тэнцэх чадамж хөгжих чадвар байгаа бол тэдэнд хариуцуулж өг тэгээд тэднийг өсөхийг нь хар. 



Есүсийн хамгийн анхны хамгийн том алхам бол дэмжих хүмүүсийг хайж олох байсан бөгөөд Өөрийнхөө бүхий л дагалдагчдад хамгийн чухал ажлуудынхаа заримыг нь итгэмжлэн өгөх нь дэлхий дээрх Түүний хамгийн сүүлчийн үйлдэл байсан. Бид үүнийг ихэнхдээ Агуу захирамж гэж нэрлэдэг бөгөөд хамгийн сүүлд шалгахад минь энэ нь үр нөлөөгөө өгсөөр ирсэн.



Юуг та бусдад өгөх боломжтой вэ? Үүнийгээ та хэнд өгөх боломжтой вэ? Тэднийг та хэрхэн хөгжүүлэн, сургах боломжтой вэ?



Та зөв хүмүүсийг дэмжих үед тэд үнэ цэнэтэйд тооцогдсон мэт мэдрэмжийг тэд олж авдаг бөгөөд тэд удирдах үйл явцдаа өсдөг, та өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой бөгөөд удирдаж буй зүг чигтээ та улам илүү хүчирхэг болох болно. 



Ажил дээрээ та хяналтыг тавьсаар байх боломжтой эсвэл өсөлтийг та олж авах боломжтой хэдий ч эдгээрийг хоёуланг нь та эзэмших боломжгүй. Хэнийг та дэмжих вэ?



Бурханд хандан ярь: Бурхан, Таны хүмүүсийн заримыг нь удирдахад надад итгэсэнд тань талархъя. Хэнийг би дэмжвэл зохих вэ? Юуг хийхэд нь би тэднийг дэмжих шаардлагатай вэ?



Улам илүүг олж мэдэхийн тулд миний подкастын 16, 17-р хэсгийг сонсоно уу.


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Six Steps To Your Best Leadership

Ахлагч болохынхоо хувьд та өсөлтөд бэлэн байна уу? Крейг Грошел арай дээр ахлагч болохын тулд хэний ч хийж болохоор Библийн дагуух зургаан алхмыг хуваалцаж байна. Эхлэх хүмүүжил, зогсох зүрх зориг, хүчирхэгжүүлэх хүн, ши...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Крейг Грошел болон Life.Church -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.craiggroeschel.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна