Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 5 дахь өдөр

"Өдөр 5: Арслан" Иаков амьсгал хураах сүүлчийн мөчдөө арван хоёр хүүхэд нэг бүрийн ирээдүйг зөгнөн, тэдний ирээдүйн мандалт эсвэл үхэл, хөгжилт цэцэглэлт эсвэл үгүйрлийг урьдаас харсан. Заримынх нь ирээдүй хүчирхийлэл болон харууслаар дүүрэн байхаар байсан. Гэвч заримынх нь, алдар нэр болон ялалтаар дүүрэн байхаар харагдсан. Иаковын хөвгүүдээсээ дөрөв дэхь нь болох Иудагийн хувьд онцлог ялгаатай байхаар байсан. Тэрээр ах нарынхаа хүндлэл дор байхаар ("Чамайг ах дүү нар чинь магтан өргөмжлөх болно." эшлэл 8) бас бүх үндэстнүүдээс өргөмжлөлийг хүлээн авахаар (" Бүх хүн түүнийг дуулгавартай дагах болно." эшлэл 10) байсан. Түүний хаанчлал тогтвортой бас няцаагдашгүй байхаар ("хааны таяг Иудагаас салахгүй." эшлэл 10) мөн хязгааргүй баялгаар бялхахаар байсан. Эрт үед нүүдэлчин хүмүүсийн хувьд дарс бол тансаг хэрэглээ байсан, учир нь усан үзмийн ороонги нь анхаарал болон халамжийг ихээр шаарддаг. Гэсэн хэдий ч Иудагийн хаанчлалын үед Илжгээ усан үзмийн модноос уяж, Дудрангаа хамгийн сайхан усан үзмийн модноос уяж, Хувцсаа дарсанд, нөмрөгөө усан үзмийн шүүсэнд угаахаар, Дарснаас болж нүд нь улайж, Сүүнээс болж шүд нь цайх болохуйц тийм элбэг дэлбэг байхаар байсан (эшлэл 11-12). Иудагийн хаанчлал үнэхээр бахдахаар байхаар байсан бөгөөд тэрээр арслангийн гүег юм гэж хэлэгдэх болсонд гайхах юм байхгүй (эшлэл 9). Илчлэл номын 5-р бүлэгт, Иохан, хаан ширээнд залрагч Иудагийн овгийн Арсланг үзсэн боловч энэ илчлэл нь нядлуулсан мэт Хургатай зэрэгцүүлэн үзэгдсэн. Яагаад? Сайн мэдээ бол бидэнд Есүс Өөрийн хамгийн агуу хүчээ сул дорой байдлаар, Түүний хаанчлал нь үйлчлэлээр, мөн Түүний хамгаас дээд эрх мэдлийн хаанчлал нь Өөрийгөө золиослохоор дамждаг болохыг харуулдаг. Өөрөөр хэлбэл, Есүс Арслан байсан учраас нядлуулагдсан, бас Тэр Хурга байсан учраас Тэрээр хаан ширээнд заларсан юм. Та хоосорсон, харууссан ба зовж зүдэрсэн үедээ, таны амьдралд Түүний хаанчлалын элбэг дэлбэг байдлыг мэдрүүлэхээр Есүс Христ таны төлөө Өөрийгөө хоосруулсныг олж хардаг уу? Залбирал Эзэн Есүс, Таны хаанчлал хүч чадлыг биш харин үйлчлэлийг харуулах байдлаар; өргөмжлөлөөр биш харин даруу болгосноор; сүр хүчээр биш харин золилтоор оршдог болохыг хараад бид үнэхээр биширсэн. Та бол хурга мэт нядлагдсан Арслан бөгөөд үүгээр дамжуулан би доромжлогдох үедээ Таниар өргөмжлөгдөх болно гэдгийг олж харахад надад туслаач. Христийн Нэрээр залбиран гуйлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна