Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 9 дахь өдөр

"Өдөр 9: Өргөө" Бурханы хүссэнчлэн Давид хаан, хуш модон өргөөнд заларч, Бурханы авдар майхны хөшгөн дунд байсан. Гэсэн хэдий ч, Бурханы үг Натанд ирж, Давидад хандан Бурханд зориулж өргөө бариулахын оронд, Эзэн Давидын гэрийг бэхжүүлж, үр удмаас нь "хаанчлалын сэнтийд мөнхөд залрах" нэгнийг төрүүлнэ хэмээн хэлсэн. Ихэнх шашин, бид өөрсдийнхөө удамшилд л оршдог гэж итгэдэг боловч-мэдээж Бурхан Өөртөө дурсамж болгохын төдийхнөөр Давидын үр удмыг баталгаатайгаар үргэлжлүүлэх болно гэдгээ зүгээр л амлаагүй. Бидний гэм буруу ба ёс бус үйлдлүүдийг Өөртөө үүрэх, Өөрийнхөө Хүүг Давидын удмаас төрүүлэх болно гэдгээ Тэр амласан. Энэ үнэхээр бидний Бурхан! Бид Түүнийг хүндлэх агуу төлөвлөгөөг Түүнд өргөдөг боловч Тэрээр огт эсрэгээр тооцоолсон төлөвлөгөөтэй байдаг бөгөөд энэ нь Өөрийгөө Хаанаар өргөмжилөхүйц бас орлуулагч байхаар тийм төлөвлөгөө байдаг. Талархвал зохих зүйл гэвэл, Бурхан бидний зүрх сэтгэлийг уншиж бас бидний төлөвлөгөө болон залбирлуудыг засварладаг ба тэгснээрээ тэдгээр нь бидний асууж эсвэл төсөөлж байснаас хамаагүй илүү байдаг. Зүг чиг ба итгэлийнхээ хэмжээний хязгаар хүртэл залбир, залбир бас залбир, тэгээд түүнээсээ хамаагүй дээр зүйлийг Бурхан хийхэд бэлтгэлтэй бай. Залбирал Өө Эзэн, Та бол агуу бас итгэмжтэй Нэгэн. Өөрийнхөө зөвт байдал ба шүүлт, хувирашгүй хайр ба итгэмжтэй байдлаараа биднийг удирдаач. Таны Нэрийг өдрийн турш өргөмжлөх бас Таны царайнаас цацрах гэрэл дотор алхах боломжийг бидэнд олгооч. Давидтай байгуулсан Өөрийнхөө гэрээг, модон загалмайгаар бүх үеийнхэнд зориулан хэрхэн Өөрийн хаан суудлаа босгон барьснаа бидэнд сануулаач. Христийн нэрээр залбирлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 8Ѳдѳр 10

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна