Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 7 дахь өдөр

"Өдөр 7: Залбирал" Энэ арван эшлэлд хоёр түүх өгүүлэгдсэн байдаг. Эхнийх нь хүүхэдтэй болохын хүслэн болсон хэдий ч хэвлий нь хаагдсан бас Бурханы өршөөлөөр өөрөө өөрөөсөө аврагдсан, амьдрал нь ямар ч утга учиртай Ханнагийн түүх. Хоёр дахь нь Бурханы хүмүүс жил бүр "Шилод түмэн цэргийн ЭЗЭНд мөргөж, тахил өргөхөөр төрөлх хотоосоо явдаг байсан" түүх юм. Энэ хоёр түүх нь 1 Самуел 1-р бүлэгт гардаг бөгөөд энэ хоёр түүхээс бид "Ханнагийн залбирал" хэмээн олонд танигдсан залбирлыг олж хардаг. "Хэвлий нь хаагдсан" эмэгтэйгээс илүүгээр харуулж чадахуйц эмтэрсэн ертөнцийн (ялангуяа эртний соёлд) дүр төрх байхгүй байх. Үр удмаа төрүүлж үлдээх болон Израйлын удамыг таслахгүй байхаа баталгаажуулах шахалт нь асар их байсан бөгөөд "үр хүүхэд төрүүлдэггүй байх" нь тухайн хөөрхийлөлтэй нэгний бие махбодын төдийгүй сүнслэг байдлын болон нийгмийн дундах нөхцөл байдлыг тодорхойлох ч боломжтой. Олон жил ийм байдалтай байсны эцэс Ханна түүний гашуудал нь гэм нүгэл, уйлах нь "цөхрөл" болон хувирч байгааг ухаарсан (1 Самуел 1:11), бөгөөд тиймээс тэр өөрийг нь боолчлолд байлгаж байсан зүйлсээ Эзэнд өргөсөн. Гэмшихийн хамтаар, тэрээр хүүхэдтэй болвол өөрийн нь шүүж байсан тэр хүмүүст өөрийнхөө үнэ цэнийг харуулахаар хүүхдээ ашиглахын оронд—хүүхдээ амьдралынх нь бүх өдрийн туршид ЭЗЭНд өгөх болно хэмээн тангарагласан. Удалгүй тэрээр жирэмсэлж дараа нь хүүгийнхээ хамт буцаж ирээд, тахилч Елид хүүгээ шавиар оруулсан. Энэ хүү бол Самуел байсан бөгөөд тэрээр Хуучин гэрээний хамгийн анхны агуу зөнч болсон. Хүүхдээ үнэ цэнэтэй хэмээн үзвэл зохих хүн бол Ханна байсан. Гэвч,тэрээр хүүгийнхээ амьдрал дахь өөрийн гүйцэтгэх үүргийг түр зуурынх болохыг мэдсэн байсан. Бид Ханнаг харахдаа "Эзэн дотор" бүх зүрхнээсээ баярладаг, бас Түүнээс "зоригийг олдог" байсан (эшлэл 1), энэ дэлхий дээрхи насан туршийн бас бодит зүйлээс нөхөн сэргээгдсэн (эшлэл 2) нэгэн болохыг нь олж хардаг. Ханна, өөрийнх нь махан биеийн эсвэл сүнслэг байдлаарх ямар ч нөхцөл байдлын ард өөрийнх нь биш, харин Бурхан бүтээлч хүч чадлаарх ажлаа хийж байдгыг ойлгосон. (эшлэлүүд 6-8). Тэрээр энэ мэдлэг дотроо баярлан хөөрсөн бөгөөд чөлөөлөгдсөн. Залбирал Тэнгэрлэг Эцэг минь, Ханнагийн хүсч мөрөөдөж байсантай адил зүйлийг бид бүгдээрээ хүсч мөрөөддөггүй боловч бид бүгд л амьдрал дахь түр зуурын бас үгүй болох зүйлсийг насан туршийнх болгохыг хичээдгээсээ болж зовлон эдлэдэг. Өөрсдийн гэм нүгэл маань юу болохыг таньж мэдэн тэдгээрийнхээ төлөө гэмшихэд бас өөрсдийн хүч чадлаа Таны Хүү, Есүс Христ болох Хадан дээр суурилуулахад бидэнд туслаач. Христийн Нэрээр залбиран гуйлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 6Ѳдѳр 8

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна