Төлөвлөгөөний мэдээлэл

Өөрсдийнхөө зүрх сэтгэлийг Дахин амилсан баярт бэлтгэх: Лентийн чимээгүй цагЗагвар

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

40-с 40 дахь өдөр

"Өдөр 40: Булш" Түүхэн дэхь Христитгэлт сайнмэдээний гол эрмэлзэл нь Есүс Христ үхлээс дахин амилсан гэсэн сайнмэдээ мөн. Тав дахаас Бүтэн сайн хүртэл Хагас сайныг хурдхан алгасах нь, загалмайнаас дахин амилалт хүртэл алгасах нь бидний хувьд хууртагдах боломжтой зүйл, хэдий ч Матай түр зогсолт авч улмаар биднийг булшны чимээгүй бас хөдөлгөөнгүй байдлаар аялуулдаг. Олон хүмүүс Христитгэлт хүмүүсийн найдварыг нураахыг хичээхдээ, Есүс үнэн хэрэгтээ нас бараагүй мэтээр эсвэл идэвхитэй шавь нар нь дахин амилсан Аврагчаа нотлохын тулд Түүний биеийг хулгайлсан мэтээр итгүүлэхээр оролддог. Гэсэн хэдий ч эцсийн амьсгал болон хамгийн анх удаа үзэгдсэн хоёрын хоорондох Матайн завсарлага нь үхэл нь үнэн бодит, чимээ аниргүй булш, бас ямар ч найдваргүйгээс ч илүү байдлыг эргэлзээгүйгээр харуулдаг. Ромчууд, ялангуяа эх орноосоо урвах гэмт хэрэгт гэм буруутай этгээдүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ялыг шууд оноодог байсан. Иосеф Есүсийн биеийг өөртөө эргүүлэн авах нь ялыг гүйцэтгэгчид өөрсдийн гарын ажилдаа сэтгэл хангалуун байсныг харуулах байсан. Иудейчүүд, Хуучин гэрээнд тэр чигээрээ бичигдснээр, хамгийн олиггүй гэмт хэрэгтнүүд дээр хад чулууг овоолдог байсан бөгөөд энэ нь зарим хүмүүсийн хувьд булшнаас цааш амьдрал огт үгүй юм гэдгийг харуулдаг байсан. Бунханы үүдэнд тавьдаг том хад чулуу нь энэ бунхнаас цааш амьдрал огт үгүй гэдгийг харуулдаг байсан. Бунхан нь чимээгүй, ямар ч хөдөлгөөнгүй, харанхуй газар байсан. Энэ нь биднийх байхуйц хувь тавилан байсан бөгөөд хүн төрөлхтний төөрөг ийм л байх байсан. Гэсэн хэдий ч, бунхан руу биднээс түрүүлэн явсан Тэр Нэгэнээр дамжуулан, энэ замаас гаран Бурханы бүтээсэн тэр шинэ дэлхий рүү орох зам байгаа гэсэн найдвар бидэнд өгөгдсөн юм. Тэр Нэгэн булшийг даван дийлсэн учраас, бид ч мөн адил Түүний хамтаар шинэ амьдралаар амьдрах болно гэсэн найдвар бидэнд өгөгдсөн юм. Булшийг тодорхойлсон Матайн тодорхойлолт нь булш нь чимээ аниргүй байсан бөгөөд энэхүү аниргүй байдал нь ганцхан өдөр л үргэлжлэх байсныг бидэнд сануулдаг. Залбирал Бидний Эцэг минь ээ, булшны харанхуй байдлыг гурав дахь өдрийн гэрэл гэгээ дийлэх болно гэдгийг бидэнд сануулж өгөөч. Христийн нэрээр залбирлаа, Амен. Зохиогчийн эрх 2012 Redeemer Presbyterian Church-д олгогдсон.
Ѳдѳр 39

Энэ төлөвлөгөөний тухай

Preparing Our Hearts for Easter: A Lenten Devotional

Лент гэж юу вэ? Энэ нь гэрэл болон гэм ба үхлийн харанхуйг ялсан Христийн амийг бидэнд сануулдаг үе мөн. Бид Үнсэн Лхагва гарагаас Дахин амилсан баяр хүртэл аялах явцдаа, өөрсдийнхөө ямар сул дорой ба Бурханы аврагч нигү...

More

Энэхүү уншлагын төлөвлөгөөг Redeemer Presbyterian Church's ажилчид бэлтгэн гаргасан бөгөөд 2012 онд www.redeemer.com-д олны хүртээл болгогдсон. Зөвшөөрөлтэйгээр ашиглагдсан болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна