Төлөвлөгөөний мэдээлэл

Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 4 дахь өдөр

Бид Библийг буруугаар харж байсан юм боловуу хэмээн би өөрийн эрхгүй гайхширдаг. Эртний ном хэрхэн түүхийн, соёлын, шинжлэх ухааны болоод ёс суртахууны асуултуудын хариулт нь байдагт бид хэт санаа зовсоны улмаас эргэлзээ зайлшгүй зүйл болж хувирсан байж болох юм. Хэрэв үүний хамгийн гол зорилго нь оюун ухааны хувьд бат итгэх биш харин биднийг Бурхантай цэцэглэсэн харилцаанд удирдах байсан бол яах вэ?



Магадгүй бид Библийг орчин үеийн нүдээр (Энэ нь хэрхэн ухаалаг зүйл вэ?) эсвэл постмодернист (Энэ нь бидэнд хэрхэн ярьж байна вэ?) нүдээр харахаа багасгах хэрэгтэй. Үүнийг бид юу болохоор нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй: ер бусын, хачин, хэцүү, сорих, урамшуулагч, уригч, үлгэр жишээг-үймүүлэгч ном бөгөөд хуудаснаас хуудаст, түүхээс түүхэнд Есүсийн хүний биеэр төрсөн дээр төвлөрдөг ном.



Хэрэв энэ нь үнэн юм бол ямар ч харилцааны адилаар үүнд цаг хугацаа шаардагддаг.



Үүний эртний, бүрхэгдсэн гадаргууг даван ухах шаргуу хичээнгүй байдал бидэнд хэрэгтэй бөгөөд тэгснээрээ үнэнийг ил гаргах болно.



Энэ нь ирэх үед бодол санаагаа шинэ чиглэлтэй болгоход асар их хэмжээний даруу зан бидэнд хэрэгтэй болдог.



Аль нь ч байсан хамаагүй үүнийг бичигчид ч бас үүнд эргэлзэгчид байсан гэдгийг мэдэхээс амар тайвныг би олж авдаг. Тэд ч бас үүнтэй тэмцэлдсэн. Гэвч тэд Еммау тосгон хүрэх замаар алхахаа үргэлжлүүлсээр байсан учир нь замын төгсгөлд ирэх үед бүх хүчин чармайлт нь үнэ цэнэтэй байх болно гэдэгт тэд итгэжээ. Нэг л өдөр, ямар нэгэн арга замаар тэд Мессиаг нүдээр харах болно гэдэгтээ найдсан байв.



Энэ нь Библийг найдах зүйл байгаад зогсохгүй мөн үүний дагуу амьдарвал зохих зүйл болгодог. 


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна