Төлөвлөгөөний мэдээлэл

Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 10 дахь өдөр

Есүсийн дагалдагчдийн нэгэн адил та ч бас өөрийнхөөсөө хамаагүй агуу түүхийн нэгэн хэсэг байхаар дуудагдсан. Амьдрал тань зорилгоор лугшин байна. Та Түүнийг таньж мэдэн бас дагахын тулд бүтээгджээ. Зүрх чинь үүнийг л хүсэн тэмүүлдэг. Хүндлэгчид, эргэлзэгчид бид бүгдээрээ үүнд оролцохоор уригдсан.



Итгэл нь хэзээ ч дайвалзахгүй мэт дагалдагчдийг Тэр дууддаг. Тэд үргэлж итгэн, Хиллсонгийн магтан дуунуудыг эхийнхээ хэвлийд байхдаа л аялан үүнээс хойш огт удаашраагүй мэт. Мөн Тэр эргэлзэгчдийг ч бас дуудсан. . . . Өөрсдийнх нь биш учраас итгэж чадахгүй байгаа дотно харилцааг хүсэх тэдгээр хүмүүс.



Есүс аль алиныг нь урьдаг. Аль аль нь дуудагдсан хүмүүс. Түүний эхлүүлсэн шинэчлэлтэд аль аль нь маш чухал үүрэгтэй.



Итгэлийнхээ аяны хаана яваагаас үл хамааран Тэр таныг ч бас дууддаг.



Магадгүй та гэрээсээ холдсон, юунд итгэдэгээ эсвэл итгэсээр байгаа эсэхээ та мэдэхгүй байгаа байж болох юм. Эсвэл магадгүй та буцааж задлах үеийг аль хэдийнээ өнгөрсөн бөгөөд одоо эргэлзээний нутаг дэвсгэрээр аялан, амьдралын хамгийн хэцүү асуултуудтай нүүр тулж байгаа байж болох юм. Магадгүй та гэрлүүгээ явж байгаа байх. Бурхантай харилцах харилцаа тань өмнөхөөсөө өөрчлөгдсөн хэдий ч яагаад ч юм арай дээрдсэн. Гүн гүнзгий. Илүү амьд болсон.



Хаана ч байгаа бай бас Бурханыг та хэн гэж бодож ч бай дуусашгүй худлууд өмнө чинь байна. Есүс, дагалдагчиддаа хандан хамгийн түрүүнд, "Намайг дага," гэж хэлсэн нь бичигдсэн бөгөөд Түүний эцсийн үгс ч бас адилхан байлаа. Урагшилсаар бай. Үнэний араас хөөцөлдсөөр бай.



Итэлээ алдах нь биш харин итгэлийн бүлээн хэлбэрт товхинох нь хамгийн том аюул. Өдөр бүр бол гуйх, тогших, хайх боломж юм. Олж мэдэх зүйл асар их байна. Суралцах зүйл асар их байна. Булхах зүйл асар их байна. Авирах адраатай уулс, ялан дийлэх бэрхшээлүүд, очиж үзэх төгөлүүд, мэдрэх гоо үзэсгэлэн. Таньж мэдэх Бурхан гэж бий.



Та дөнгөж эхэлж байна.



Зүрх тань дайвалзан, өвдөг чинь чичирхийлж, итгэл тань бүтэлгүйтэх үед энэ найдвар танд бий гэдгийг санаарай:



Есүс хамгийн эцсийн үгийг хэлдэг Нэгэн. 






Гүн шумбамаар байна уу? Эргэлзээ ба итгэлийн талаар улам илүүг олж мэдэхийн тулд Итгэл бүтэлгүйтэх үед хэмээх Доминикийн номыг захиална уу.


Ѳдѳр 9

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна