Төлөвлөгөөний мэдээлэл

Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 3 дахь өдөр

Итгэлийн амьдрал гэр байсан бол эргэлзээ бол үүнд хүрэхээр алхах ёстой зам юм. Мэдээж замд бэрхшээлүүд; урхинууд, ганцаардал, санаа зоволт, айдас ба асуултууд байх болно. Асуултгэдэг үг нь quaerereгэдэг латин үгнээс гаралтай бөгөөд эрэл хайгуулгэдэг үгний гарал нь аж. Ямар ч адал явдлын адил эрэл хайгуул бэрхшээлийн хамт ирдэг. Дуудлага бүрт төлөөс гэж бий. Ууланд авирах нь үнэхээр тамтай. Хөндийг туулан гарах нь зовлонтой. Ихэнх хүмүүсийн хувьд гэртээ харих гэдэг ийм л дүр төрхтэй байдаг. Миний мэдэх (атаархах) бусад хүмүүсийн хувьд энэ нь тийм ч хэцүү байдаггүй. Гэртээ харих аян нь дөрвөн урсгалтай зам мэт; машиндаа суугаад л та гэртээ амархан хүрдэг. Миний адил зарим хүмүүсийн хувьд тойруу илүү үзэсгэлэнтэй замаар явахтай адилхан.



Аль ч замаар нь явсан бид хүрэх л болно.



Мөн аль ч замаар явсан бид ганцаараа биш. . . .



Бид төөрөлдөн, ганцаардсан бөгөөд зорилгыг хайн нурангийг улангасан тэмтчин байдаг. Бидэнд хоёр гар бичмэл өгөгдсөн. Нэг нь утга учир үгүй. Энэ бүгд алдаа байсан. Аливаа зүйл болж л байдаг. Танд гэж хэлэхэд та ч бас алдаа байсан гэдэг.



Харин Есүс бидэнд өөр гар бичмэлийг өгдөг. Амьдралд утга учир гэж бий гэж Тэр хэлдэг. Таны хэн болох бүхэн чинь, уушгин дахь амьсгал, цээжинд чинь дэлслэх зүрх, нулимс, айдас болоод мөрөөдөл чинь чухал. Шүүлт хаанчлах болно, нигүүлсэл ялах болно, устгагдсан зүйл дахин баригдах болно гэж Тэр амладаг; яах гэж мэдэх хамгийн сайнаараа Өөртэй нь нэгдэхэд Тэр биднийг урьдаг.



Энэ бол зөгнөлөөс цаашгүй гэж зарим хүмүүс хэлдэг. Магадгүй тэдний зөв байж болно л доо. Магадгүй биднар солиотой, толгой нь эргэсэн хүмүүс байж болно. Гэхдээ би бурхангүй ертөнцийн өвдөлт, хоосон дотор амьдрахын оронд үзэсгэлэнтэй Бурханыг эрэн хайсан найдвар дотор амьдрахыг хүснэ.



Ялгаа гэж үгүй сохор, хайр гэж үгүй байдлаас илүү утга учир бидний оршихуйд бий гэдэгт би итгэдэг.



Биднийг бүтээсэн, хайрласан, бидний өмнөөс Өөрийгөө өргөсөн, Өөр лүүгээ биднийг няцашгүйгээр, мохошгүйгээр, хайрынхаа дагуу татаж байдаг Бурханд би итгэдэг.



Амьдралд зорилго бий гэдэгт би итгэдэг.



Үхэл бүхнийг шийдвэрлэдэггүй гэдэгт би итгэдэг.



Амь, гоо үзэсгэлэн, өнгө, гүнээр баялаг. . . эцсийн бодит байдалд би итгэдэг.



Эргэлзээ бол хүн байхын нэг л хэсэг гэдэгт би итгэдэг. Энэ нь биднийг сунгадаг, шархлуулдаг боловч—бид үүнд боломжийг олгох юм бол—энэ нь биднийг гүн гүнзгий итгэл рүү хөтөлдөг.



Нар гэрлээ цацруулахаа болих үед ч хүртэл энэ нь эргэж гэрэлтэх болно гэдэгт би итгэдэг. Нар хиртэхээ болих болно. Дэлхий өөрчлөгдөж болох хэдий ч бид ч бас өөрчлөгдөх болно. 



Чухал мэт мэдрэхээс хамаагүй давсан зүйл бидэнд бий гэдэгт би итгэдэг.  


Ѳдѳр 2Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна