Төлөвлөгөөний мэдээлэл

Итгэл нуран унах үед: Эргэлзээний сүүдэрт Бурханыг олох 10 өдөрЗагвар

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

10-с 6 дахь өдөр

Эмтэрсэн, өвдөж буй, эдгэрээгүй зүрхний уйлааныг гашуудал гэдэг. Энэ нь зовлон шаналал өөд ширтэн, эмтэрсэн ирмэгүүдээсээ болж хөхөрсөн, шүүлтийн төлөө гашуудан уйлдаг. Гашуудал нь өнгөцхөн, хайрцаглан савласан, энгийн асуултуудыг эсэргүүцдэг. Энэ нь айдас төрүүлэм үнэн зөв байдлыг шаарддаг бөгөөд хариулахын аргагүй асуултуудаас огт айдаггүй. 



Гашуудал бол эргэлзэн буй сүнсний дуулах дуу юм.



Гэсэн хэдий ч хүнд үед л гашуудан уйлдаг зүйл мэт үед бид амьдарч байна. Харууслыг хэрхэхээ бид мэддэггүй. Бид үгүйсгэлийг илүүчилдэг. Бид хамгийн ихээр эм хэрэглэдэг үндэстэн. Зовлонгийн дүр төрх, түүхүүд биднийг үймрүүлдэг. Бид зугаа цэнгэл ба дижитал сатаарлуудаар өөрсдийгөө мэдээгүй болгодог. Бид тохь тухаар согтуурсан. Тэгээд Бурхан болоод амьдралын талаарх ширүүн асуултуудыг зовлон шаналал нээх үед бид үүнийгээ тэвчин барьж, нуудаг. Гэвч энэ тийм ч их удаан настай биш. Эргээсээ халих гол мэт дөхөн ирэх үерийг үгүйсгэн эсвэл дарж эсвэл гүн усанд эсэн мэнд амьдрахад суралцаж болно.



Яг л үүнтэй адил үйлдсэн хүмүүсийн түүхээр Бичээс дуслан байдаг. Эргэн тойронд нь болж буй зүйлсийг тэд харсан, шүүлтийг нэрлэсэн, Өөрийгөө тайлбарлаач хэмээн Бурхан руу хандан уйлцгаажээ. "Эзэн, хэдий болтол юм бэ?" (Дуулал 13:1) гэж Давид хашхирчээ. Дарангуйллыг хараад цөхөрсөндөө Бурханыг оролцооч хэмээн Иеремиа гуйсан. Иов цөхрөнгөө барсан. Иаков тэмцэлдсэн. Мосе соригдсон. Абрахам эргэлзсэн. Мари итгээгүй. Есүс уйлсан.



Гашуудал бол итгэлийн эсрэг тэсрэг зүйл биш; харуусалд ойрхон байх үедээ итгэлийн илрэх хэлбэр юм. Бурханы сайн сайханд хүчтэйгээр итгэхийн хэрээр Түүний сайн сайхан бүдгэрэх үед төдий чинээ хүчтэйгээр бид эсэргүүцдэг.



Ийм л учраас Есүс найзынхаа булшин дээр ирээд уйлсан.



Ганцаардалдаа дуу хоолой оруулах нь байдаг л зүйл. Гомдлоо хашхиран мэдүүлэх нь байдаг л зүйл. Уурлах нь байдаг л зүйл.



Бүх хариултуудыг олж авахгүй байх нь бас байдаг л зүйл.



Тэнд Бурхан бидэнтэй хамт уйлан, бидэн рүү гүйн, биднийг тэврэн авдаг. Тэр үед нулимсаар маань дамжуулан уйлан буй Нэгэний гар нь сорвитой болохыг бид анзааран хардаг. Түүний бие эмтэрсэн. Түүний нүүр танигдахын аргагүй болсон.



Тэр ч бас зовлон эдэлсэн болохыг бид ухаардаг. 


Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

When Faith Fails: 10 Days Of Finding God In The Shadow Of Doubt

Итгэл ба эргэлзээтэйгээ тэмцэлдэх нь үнэхээр ганцаардам бас тусгаарлахуйц зүйл юм. Зарим хүмүүс дуугаа хурааж байхад зарим нь итгэлээ тэр чигээр нь орхин улмаар эргэлзээ нь итгэлтэй харьцуулахын аргагүй зүйл гэж таамагла...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан ХарперКоллинсд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/2Pn4Z0a

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна