Төлөвлөгөөний мэдээлэл

Хаанчлалын гэрлэлтЗагвар

Kingdom Marriage

5-с 5 дахь өдөр

Хэрэв та цэрэг дайны шоу эсвэл кино үздэг бол генерал эсвэл цэрэг, "Тэд бидний хажуу талд захлахыг хичээж байна!" хэмээн хашхирахыг сонсож байсан боловуу. Цэргийн тактикт энэ нь дайсан хажуугаас эсвэл араас дайрахыг хэлдэг. Цэргүүд захлуулахыг хүсдэггүй шалтгаан бол энэ нь тэднийг хамгаалалтаа хуваахад хүргэдгээс юм. 



Гэрлэлтийн тань эсрэг сатан үүнтэй адилхан тактикийг ашигладаг. Тэр хуваах замаар булаан эзлэхийг эрж хайдаг гэдэг замаар би танд тайлбарлая. Хосууд нэгдэл үгүй байх үед тэр тэднийг хамаагүй амархан ялан дийлэх болно гэдгээ тэр мэддэг. Гэсэн хэдий ч, хосууд библийн дагуух нэгдэлтэй байх үед тэд сатаны эсрэг бат зогсон, түүний ялж чаддаг.



Гэвч нэгдэл гэж яг юуг хэлдэг вэ? Харамсалтай нь, ихэнх хүмүүс нэгдэл гэж "ижилхэн байх"-ыг хэлдэг гэж боддог. Энэ бол худал. Нэгдэл гэж нэг хэвэнд цутгасан байхыг—яг л ханьтайгаа адилхан байхыг хэлдэггүй. Үүний оронд нэгдэл гэж адил зорилго, алсын хараа эсвэл зүг чигээр тодорхойлогдох ямар ч хэсэг бүлэг хүмүүсийг хэлдэг гэж тодорхойлж болно. Энэ нь яг адилхан байх талаарх асуудал биш харин ижил зорилгын төлөө хамтдаа урагшлах талаарх асуудал аж. Сагсан бөмбөгийн багийн талаар бодоод үз. Талбай дээр таван өөр төрлийн байрлалууд байдаг. Байрлал бүр өөр өөр төрлийн чадвар, гүйцэтгэх үүрэг ба хариуцлагаар тодорхойлогддог. Гэвч таван тоглогч бүр ижил зорилготой учраас нэг л сагс руу бөмбөгөө шиддэг.



Гэрлэнгүүтлээ өөрийнхөө хэн болох онцгой байдлаа алдаасай гэж Бурхан биднээс хүсдэггүй. Гэсэн ч, Бурханы оршихуй ба гарын үйлс хувийн ялгаануудыг маань тэр чигээр нь өөрчлөхийг эрүүл гэрлэлт гэдэг. Үүнийг л нэгдэл гэх ба диавол болох—ижил дайснаа ялах гэсэн адил зориулалтаас нэгдэл босгогдон баригддаг. Гэрлэлтэндээ үнэхээр ялалтыг мэдрэхийг хүсэж байвал энэ зарчмыг бид ойлгох, хүлээн авах мөн үргэлж үүний араас хөөцөлддөг байх ёстой.



Хуваах боломжийг Сатанд бүү олго. Бурханы Үгээр өөрийгөө хүрээлүүл мөн залбирлаар дамжуулан гэрлэлтэндээ сатаны дайралтын эсрэг нэгдсэн байлдааны талбарыг бий болго.



Та болон хань тань сүнслэг байдлын ямар зорилго дотор нэгдэж болох вэ? 



Хаанчлалын гэрлэлтэнд байх талаар суралцах нь танд таалагдсан уу? Энэ талаар болон - өөр бусад олон сэдвүүдийн талаар - Тони Эванс Сургалтын Төв дээрээс суралцаж болно. Зүгээр л энэ линк дээр дарна уу. 


Ѳдѳр 4

Энэ төлөвлөгөөний тухай

Kingdom Marriage

Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жар...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс) -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://go.tonyevans.org/portrait-of-a-christian-family

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна