Төлөвлөгөөний мэдээлэл

Хаанчлалын гэрлэлтЗагвар

Kingdom Marriage

5-с 2 дахь өдөр

Хаанчлалын гэрлэлт гэдэг нэр томъёо нь хаанчлал буй хэмээн төсөөлдөг ойлголт юм. Хэрэв хаанчлал гэж байгаа юм бол хаан гэж байж л таарна. Хаан гэж байгаа юм бол хаанд захирагддаг харъяат хүмүүс гэж байна. Эцэст нь хаанчлалд харъяалагдах хүмүүс гэж байдаг юм бол амьдралдаа дагаж мөрдөх ёстой дүрэм журам гэж байж л таарна. Тиймээс, хаанчлалын гэрлэлт гэж бид хэлэх үедээ хаанчлалын дагуух гэрлэлтийн талаар ярьж байгаа юм. Энэ нь тодорхой нэгэн хаанчлал болох Бурханы хаанчлал юм. 



Библи даяар Бурханы хаанчлал гэж Түүний дүрэм журам эсвэл эрх мэдлийг хэлдэг. Түүний дүрэм журмыг бичээс дээр тодорхойлох өөр нэг үг бол хэмжээлшгүй эрх мэдэл мөн. Энэ нь Бурхан бүхнийг бүрэн захирдаг бөгөөд Түүний хаанчлал бүхнийг хамарсан зорилгыг агуулдаг нь—бүх зүйл, бүх хүн Түүнд алдрыг авч ирэхийн тулд аж. Библийн нэгтгэгч, гол сэдэв бол Түүний хаанчлалын шат ахилтаар дамжуулан Бурханыг алдаршуулах юм. Мөн гэрлэлт Түүний хаанчлалд багтдаг болохоор энэ нь мөн Түүнд алдрыг авч ирэхийн тулд оршдог хэмээн дүгнэх боломжтой.



Гэсэн хэдий ч, хүн төрөлхтөн Бурханд алдрыг өргөхөөс үргэлж л татгалзсаар ирсэн. Яг л Түүний бүтээсэнчлэн бүтээл Бурханы алдрыг өдөр бүр тусган харуулж байдаг. Гэвч хүн төрөлхтөн өөрсөддөө алдрыг авахыг хүсдэг мэт харагддаг. Бид аливаа зүйлсийг Бурханы хүслээр биш харин өөрсдийнхөө хүслээр хийхийг хүсдэг. Гэрлэлт нь Түүнд алдрыг авч ирэхийнхээ оронд гэрлэлтээр дамжуулан Бурхан өөрсдийнх нь хүслүүдийг хангахыг тэд хүсдэг учраас асар олон итгэгчдийн гэрлэлт тэмцэлдээнтэй байдаг. Тэд Бурханы тэнгэрлэгээр томилсон зорилгыг тэр чигээр нь мартсан атлаа аз жаргал, халуун дотно харьцаа, санхүү, сексийн ханамж болон гэрлэлтийн авч ирэх өөр бусад нэмэлт үр ашгийн талаар илүү их санаа тавьдаг. Өөрөөр хэлбэл, Түүний хүслийг эрж хайхынхаа оронд тэд өөрсдийнх нь хүслийг Бурхан ивээж ерөөгөөсэй гэж хүсдэг. 



Гэвч хаанчлалын гэрлэлт нь үүнээс огт өөр. Эхнэр, нөхөр Түүний дүрэм журамд дуулгавартай байх арга замаар өөрсдийг нь анхааралтайгаар харах энэ дэлхийд хаанчлалын гэрлэлтийн үлгэр жишээг үзүүлэх үед Бурханы хаанчлал тэлэхэд мөн Түүнийг алдаршуулахад тэд хувь нэмрээ оруулдаг.



Ямар арга замаар орчин үеийн соёл маань өөрсдийгөө хангах үзэл санаанд гэрлэлтийг тань хэлбэржүүлсэн байна вэ? 


Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Kingdom Marriage

Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жар...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс) -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://go.tonyevans.org/portrait-of-a-christian-family

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна