Төлөвлөгөөний мэдээлэл

Хаанчлалын гэрлэлтЗагвар

Kingdom Marriage

5-с 1 дахь өдөр

Хосууд сүй тавьсанаа зарлах үед ихэнх хүмүүс "тэдний түүх"-ийг сонсохыг хүсдэг. Тэд хэрхэн танилцсан? Анхны харцаар дурласан уу? Тэд сургуульд байхаасаа л найзууд байсан уу эсвэл тэд хожим танилцсан уу? Аль нь ч байсан хосуудын түүх бидний сонирхлыг үнэхээр их татдаг.



Гэрлэлт хэрхэн үүссэн түүхийн талаар та тунгаан бодож байсан уу? Хэрэв та эрүүл гэрлэлттэй байхыг хүсэж байвал таны хамгийн эхний ойлгох ёстой зүйл бол гэрлэлт Бурханы санаа байсан гэдэг аж. Тэр үүнийг бий болгосон учраас үүний тодорхойлолт, ойлголтын талаар бид Түүн дээр л очих ёстой. Гэрлэлтийн түүх тань хэрхэн эхэлснээс үл хамааран энэ нь Бурханы дүрэм журмын дор авч ирэгдсэн бөгөөд харилцаа тань цэцэглэн хөгжиж, Бурханы бүтээсэн зорилгын дагуу байх боломжтой гэсэн үг.



Бурхан Өөрийнхөө хаанчлалыг хүн төрөлхтөний түүхэнд өргөсгөхийн тулд гэрлэлтийг бий болгосон болохыг бид Бичээсээс олж мэддэг. Хаанчлалын гэрлэлт гэж "хувийн болон хамтын дуудлагаараа дамжуулан дэлхий дээр Түүний дүрэм журмыг өргөсгөн, Бурханы дүр төрхийг тусгахын тулд тэнгэрлэг эрх мэдлийн дор хамтран ажиллахад өөрсдийгөө зориулсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүний хоорондын гэрээ" мөн. Энэ нь хэлэхэд урт учраас та дахин уншиж болно шүү. Гэвч энгийнээр бол, гэрлэлтийн үүрэг даалгавар бол Бурханы дүр төрхийг түүхэнд тусган харуулах, хүн төрөлхтөн захирах гэсэн Түүний тушаалыг биелүүлэх аж.



Тэгэхээр гэрлэлт бол зүгээр л нэг нийгмийн ерөнхийлсөн дүр төдий зүйл биш. Үүний зорилго бол аз жаргал ч биш юм. Энэ бол өнөө үед ихэнх гэрлэлтэд тулгарч буй гол асуудлуудын нэг мөн. Хосууд бие биетэйгээ зөвхөн нийгмийн болоод сэтгэл хөдлөлийн зүгээс л холбогдох болжээ. Гэрлэлтийг библийн дагуу хэрхэн ойлгодогт бид эргэн очих ёстой. Түүний дүр төрхийг тусган, Түүний хаанчлалыг тэлэх үүрэг хариуцлагын хамт ариун гэрээ байдлаар Бурхан үүнийг бүтээсэн. Аз жаргал бол гэрлэлтийн үр ашиг хэдий ч гэрлэлтийн зорилго бол энэ биш. Энэ дэлхий дээр Түүний хаанчлалыг тэлэх замаар Бурханыг тусган харуулах бол үүний зорилго юм. Библийн дагуух зорилгын араас эрэлхийлэх үед аз жаргал аяндаа үр дүн нь болон гардаг зүйл аж.



Эцэст нь хэлэхэд гэрлэлт бол нийгмийн төдийгүй мөн хаанчлалын үзэл баримтлал юм.



Аз жаргалтай байхыг зорилгоо болгох нь хэрхэн гэрлэлтэд асуудлыг бий болгодог вэ?






Хаанчлалын гэрлэлтийн талаар унших нь танд таалагдсан бол Доктор Тони Эвансийн "Христитгэлт гэр бүлийн хөрөг" хэмээх нэмэлт сургаалийг mp3 файлаар татаж авахын тулд линк дээр дарна уу.


Ѳдѳр 2

Энэ төлөвлөгөөний тухай

Kingdom Marriage

Гэрлэлт нь агуу баяр хөөр ба бэрхшээлүүдийг агуулдаг. Бэрхшээл гэж хэлж буй шалтгаануудын нэг нь гэрлэлтийн Библийн дагуух зорилгыг бид мартсан байдаг учраас юм. Бид Бурханыг гэрлэлтээсээ авч холдуулан, гэрлэлтийг аз жар...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Урбан Алтернатив (Тони Эванс) -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://go.tonyevans.org/portrait-of-a-christian-family

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна